​Гадаадад амьдарч буй Монголчууд онлайн х адгаламжийг сонгож байна | Мэдээ мэдээлэл | Mongo.mn – Бүх банкны мэдээлэл


Бид хоёрын аль аль нь энд сургуульд сураад, эндээ ажилд орсон юм. Орсон ажилдаа шаргуу зүтгэж, шорвог хөлсний амтыг мэдэрсний хүчээр өдий зэрэгтэй өөрсдийгөө авч явж байгаа. Хүний нутагт өөрийн хүчээр өөрийгөө авч явахаас өөр хэнээс гуйлтай билээ гэдгээ яс махандаа шингэтэл мэдэрсэн нь бүр ч мэдээжийн хэрэг.

Надад ч, найзад маань адилхан зовлон байдгийг би цухас мэднэ. Найз маань айлын том хүүхэд тул хэдэн дүү нарынхаа амьжиргаанд нэмэр болгохоор олсон хэдээсээ илүүчлэн, хэдэн төгрөг Монгол руу гуйвуулдаг байжээ. Харин дүү нар нь юм бол бэлэнчлэн найз руу маань хандах шинжтэй боллоо гэж надад аминчлан ярьж байсан юм.

Би ч бас ажилд орж, цалинтай залгаад удаагүй байхдаа Монголд байгаа найзуудынхаа ярьсанд итгэн, хэд хэдэн удаа хулхидуулсан нэгэн. Тулсан хэрэг гараад, чам руу л хандлаа, Буцааж өгнө өө байрны урьдчилгаа яльгүй дутаад, Хөөрхөн ашигтай бизнес шүү, хувь өгнө гэхчлэн аминчлан гуйсан гуйлт, алсуураа тулгасан хүсэлтийн шагнал нь авч чаддаггүй авлага болох нь олонтаа.

Ийм санхүүгийн зовлон хэн бүхэнд л байх. Хүний хорвоо эрээнтэй бараантай, хүн гэдэг сайнтай муутай юм хойно гуйсан гуйлтад татгалзсан хариу хэлсэнээсээ болоод, муу нэр дуулсан нь ч байх. Одоо ч хашир суугаад, асууж тандсан хэн нэгэнд байтугай, ах дүүдээ хурааж, хуримтлуулсан хадгаламжийнхаа тухай дурдахаа байсан.

Харин найз маань саяхнаас Худалдаа Хөгжлийн Банкинд данс нээж, хуримтлал хийж эхэлжээ. Хүү нь эндэхээс хамаагүй өндөр гэдэг нь мэдээжийн хэрэг байлаа. Сошиал орчинд байнга амьдардаг би Худалдаа Хөгжлийн Банкны энэ үйлчилгээг яагаад мэдээгүй юм бол доо гэж гайхасхийн өнгөрлөө.

Бид чинь заавал биеэрээ очиж байж эсвэл эсвэл Монголд амьдардаг хэн нэгнээр дамжуулан данс нээдгийг л мэдэх юм. Энэ нь надад нэг л төвөгтэй санагдаад, нэг амарч очихдоо нээе дээ гэсэн бодлоор хойш тавиад байсан юм.

Гэтэл Онлайнаар данс нээж болдог болсон гэнэ. линкээр орж хүзвэл үнэхээр л онлайнаар нээж болдог болжээ. Данс нээхэд ч нэг их асуудалгүй бололтой.

Заавал хэн нэгний гар харалгүй өөрөө дансаа нээнэ. Дээр нь зөвхөн надад л дансаа хянах эрх өгөх ажээ. Бусдад мэдэгдэх шаардлагагүй болсон нэн таатай санагдлаа. Жинхэнэ л ганц цоожтой төмөр хар авдар шиг төсөөлөгдөв.

Сэтгэлд ихэд нийцсэн тул онлайн хадгаламжийн талаар “Гадаадад байгаа бидэнд зориулсан шинэ боломж.https://www.cardcentre.mn/acntrequest/ гээд жиргэж орхилоо.

Жиргэсэн дор нь хүмүүст Retweet хийцгээж байна. Эх оронч сэтгэл гаргана аа, хө гэж найздаа хэлээд:

-Монголдоо хадгаламжтай болох боломж бид бүхэнд нээгдлээ

-Хадгаламжаа өөрөө нээж, өөрөө хяная

-Байрны урьдчилгаагаа одооноос бүрдүүлье

http://mongo.mn/c/372

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s