Eleg shiljuuldeg Mongol emch: Б.Батсайхан: Б иеийг эдгээсэн эмч ид бус ламд таларха х нь үйлийн үр ч юм би л үү


Бидний ажил хүний амьдралыг уртасгах, өвчнөөс нь салгах, эрүүл болгохын л төлөө хийж байгаа үйлдэл шүү дээ. Ер нь эмч болгоны дотоод сэтгэлд аваръя, тусалъя гэсэн бодол сэдэл нуугдаж байдаг. Алдаа гаргая, нөгөө хүнийг хохирооё гэсэн санаа огт байдаггүй. Эмч болохоор шулуудсан бол суралцаж байх үеэсээ хүнийг гэсэн сэтгэлгээг юун түрүүнд төлөвшүүлэх хэрэгтэй. Мянга амжилт гаргасан ч нэг алдааг чинь л ярина гэдэг?
Бид ажлын ачааллаасаа шалтгаалан хүн болгонтой тэр бүр инээмсэглэн харилцаж чадахгүй үе цөөнгүй. Гэтэл тэр бүхнийг хэн нэгэн нь буруугаар өлгөж авахыг үгүйсгэхгүй. Өч төчнөөн хүн эдгээхэд нэгд нь хүндрэх тохиолдол гарч таарна. Тэрэнд эмчид л бүх бурууг тохож болохгүй юм шиг… “Эмч нар хүнд сурталтай”… Энэ үгэнд хэр эмзэглэдэг вэ?
Системийн алдаа. Хэрэв тухайн хүний биед тохирсон ачааллыг өгөөд байвал юу гэж л муухай ааш гаргах вэ дээ. Ажилдаа дарагдаад стресстсэн болохоор уурладаг байлгүй.
Хүмүүс эмчийг төгс, алдаа гаргахгүй юм шигээр төсөөлдөг байх. Тиймээс ч өвчтөнийг нэгэнтээ аварч чадаагүй үед эмчийг буруутгах, дайрах тохиолдол цөөнгүй гардаг байх?
Гаралгүй яах вэ. Мэдээж стресст орно. Эмч болгонд л тохиолдож болох тэр бэрхшээлийг даван туулж гарах хэрэгтэй. http://news.gogo.mn/r/182462

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s