Мартагдана гэдэг уран бүтээлчдийн хамгий н том айдас


Эх хүн болчихоор уяхан, эмзэг болчихдог юм билээ. Аливаа зүйлд тайван ханддаг болсон. Янз бүрийн зан араншинтай хүмүүстэй ажиллахад бухимдах үе олон гарна. Хамгийн гоё нь гэртээ ирээд хүүгээ тэврээд л тэр бүх зүйлийг мартаж орхидог. Амьдралд бид тэр хүүхдийн төлөө биш, тэр хүүхэд бидний төлөө ирсэн юм шиг санагддаг. Амьдралыг илүү гоё, утга учиртай болгож байгаа юм.

Ээж болоогүй байхад хүмүүс “Хүүхэд бол аз жаргал” гэж ярихад нь “Худлаа, худлаа. Гэртээ суугаад таргална. Шээс баастай зууралдана” гэдэг байсан бол өөрөө ээж болоод л тэр үгийн утга учрыг жинхэнэ мэдэрсэн. Жирэмсэн болоод 23 кг жин нэмсэн. Би их идэмхий. Тэгсээр байгаад хүү маань хүртэл жингийн илүүдэлтэй төрсөн. Төрөөд турчихна гэж бодсон.

Хуучин өмдөө өмстөл шагайнаас дээш гардаггүй. Тэгэхээр нь уйлаад, ингээд өнгөрлөө л гэж бодсон. Телевизээр үеийн найз нөхөд маань гарахыг хараад сэтгэлээр унаж, гутарсан. Урлагийн хүн учраас жингээ хасахгүй л бол ажилгүй болчих гээд байдаг. Хоолны өндөр дуршилтайг ч хэлэх үү. Хэрэв би өөр ажил хийдэг байсан бол өдийд бүлтгэр, бүдүүн хүүхэн сууж байх байсан биз. Тэгээд л ажлын шаардлагаар турсан даа.

http://news.gogo.mn/r/182635

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s