America Japan Australia ruu yavahiin ali n deer ve


Анх ганц бие байсан бол Америк явах байсан гэж боддог байлаа.
Японд бол мэргэжлээрээ сурч ажиллаад орлого тал дээр арбайт хийсэн ч юун Австрали, Канад манатай ажиллаад сурчихсан хvнд Япон хамаагүй илүү байсан ч хүүхдээ япон цэцэрлэг сургуулиар хүмүүжүүлээд японоос гарангуут хэн ч биш болгож байхаар гээд англиар ярьдаг улсыг сонирхсон нь өөрт минь ч дэлхийд гарцтай болоход нөлөөлж глобал бизнес хийхэд тусалж Солонгос европоос хvртэл хэрэглэгч татах суурь болсон.

Японы амьдралын хэв маяг бас их хэцүү л дээ, орой 10 цаг өнгөртөл ажлын мал болно бараг төмөр хүн л болно. Австрали бол арай илvv amьдралын чанар сайтай, амьдралын баяр баясгаланг эдлэх боломжтой амгалан тайван баян тансаг гүрэн, Америк дэргэд нь арай ширүүн л санагдсан. Бас арай л бага орлогоос эхлэхээр ч юм шиг.

Канадад мэргэжлээрээ ажил олоход хэцүү бас удаан хvлээлгэхээр санагдаад бас гэр бүлээрээ жилийн 4 улирлын хувцас чирнэ цуглуулна гэх мэт гээд, АНУ болохоор оюутнуудад эхний жил албан ёсны ажиллах эрх өгдөггүй гэр бүлээрээ визэнд ороход асуудалтай л байсан.

Тэгээд л мөнхийн зунаараа ногоон тивийг зорьж ирсэн нь алдаа биш аз байсныг мэдэлгүй үргэлж л Америкийн Цахиурын хендий silicon valley-д анхнаасаа очсон бол алаад өгөх байсан л гэж битvvхэн бодогддог л байлаа. Гэр бүлийнхээ төлөө хувийн хүсэл мөрөөдлөө хүртэл хойш тавьж хүсээгүй газар луугаа хөгийн амьдрал туулах гэж очих ч гэж дээ гээд эхний жил бол Австралид аймаар хэцүү санагдаж их л дургүй л байсан дотроо.

Австралид байр бол 10 жилийн өмнө хямд байсаан, одоо ч гэсэн том хотуудынхаа тевеер л гэхээс 2014 оны сvvлчээр ирсэн IT-н монгол залуу эхнэрээ магистрт сургахаар эхэлж ирсэн ч мэргэжлийн ажлаа олоод NSW мужын жижигхээн таунд 2 ерее байранд долоо хоногийн $200 гарангаар тvрээслээд товхийсэн орлоготой, хот руугаа олон дамждаггvй ганц вагоноороо цаг гаран яваад л орчихоор бараг явах ч шаардлага гарахгvй
тухтай сайхан байгаагаа л гайхаад, хvvхэд хадмуудаа хvртэл шингээгээд болоод л байна гэж байсан, шпротлохоос еер сонголтгvй Сиднейн амьдралаа шоолж инээгээд л явна лээ. Угаасаа монголын дундаж амьдралтай хэдийн маань туйлын хvслэн гэвэл 3 ерее нийтийн байр, япон герман машин, хэлтсийн ч юм уу хурган даргын мест, тэгээд хэдэн хvvхдээ тэжээх тедий орлого за бараг цаашаа нь байхгvй дээ, уул нь хийх хvcэх хvрэх зvйлс их л байдаг юм шиг байна лээ шvv, дэлхийн бусад енцегт хvмvvс яаж амьдарч байна бид мэдэхгvйгээс цааш. Тэрнээс цаашихыг хvcэх мереедех ч эрхгvй, vзэж харсан нь бага, газар vзэж хvнтэй танилцах боломж хумигдмал тархи нь тэлж нvд нь нээгдтэл нэлээн их цаг хугацаа орохоор л байгаа.

Анх 2004 онд Австралийн жижиг хотод 3 өрөө хаус долоо хоногийн 180 доллар бусад 2 өрөөнд нь түрээслэгч авчихаад өөрөө үнэгүй эсвэл долоо хоногийн 50 доллар сарын 200 долларын хөлс өгөөд цагийн 16 долларын хар ажлаа 35 доллар болтол нь гүрийх хугацаандаа мэргэжлээрээ ажил олоод нөхрөө мастерт сургаад өөрөө чадвартай ажилтны виз аваад цагийн 70 доллар хүргэж эхэлсэн ч сэтгэл зүрхнээс уяатай америк руугаа бүхнээ хаяад шинээр эхлэх гээд л очиж байлаа.

Нөхөр болон ах дүү нар сэтгэлд хүртэл хичээхгүй хэлний чадвар болон бусад сургалтандаа хичээл зүтгэл гаргаад олигтой сурчихгүй цаг хугацаа олон мянган доллар, хөдөлмөр, итгэлийг минь хөсөрдүүлээд одоо ч дутуу заяатай улсуудад гомдохоо ч байж горьдохоо ч байж, дээр нь ардаа аймаар их татлаа түтлээтэй амандаа орсоноо нэхдэг ах дүү нараас өөд нь татаад ч олигтой нэмэр болсон юмгүй бид нарын амьдралыг ч бодож байгаа амьтангүй их хуншгүй зан гаргаад нөгөө л монголын дуусдаггүй асуудлууд байнга дагаастай ард тvмний амьдрал ч дээшилсэн юмгvй байхаар нь хилийн чанадад чанаржиж боловсорч эх орондоо херенге оруулалт болж яваа залуусын телеелел болсон над мэт нь ингэж их хичээж зүтгэж гүрийж байхад бусдад зориулсан бүхэн минь талаар болж залуу хүний хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр шингэсэн бүхнийг залхуу, сэтгэлгүй өлөн юмнууд дээдсvvд нь дэргэдэх нь гэлтгvй сийхгүй тонож дээрэмдэж эсвэл үнэ цэнэгүй болгож өмчирхөж байгаад нь дургvй хүрээд, нээх ч гомддог төрлийн хүн биш болохоор шар гозойгоод бүгдийг нь хаяад Америк руу докторт сурах боломж юу байна болж байвал шинээр Америкт амьдралаа эхлэнэ гээд л хүрээд ирсэн. Тухайн үед Авсртали найзууд дарга нар маань бүгд л Америк руу амьдрахаар биш байр авах, хөрөнгө оруулалт хийхээр л оч, ажиллана сурна гэвэл Австрали нь дээр Америк бүтэхгүй гэж хэлж байсан нь үнэн л байсан. Тэр үед Америкаас байр 50-100 000 долларт авсан хэдэн Австраличууд одоо доод тал нь 3 нугалсан үнэ хүргэцэн явж байгаа.

Гэтэл би Австралид 3 ч байр авах боломжоо тэнэг юмнуудын капиталист биш vзэл суртлаас нь болж болиол, хаашдаа ойлгохгүй цаг нь болооогүй нүд нь нээгдэж тархи нь юм хүлээж авталаа удах нь тодорхой хүмүүст алт шиг цаг хугацаа, боломж, ирээдүйгээ, залуу нас, хvч хөдөлмөрөө зориулаал, хэрэлдэж зодолдож байж арай чvv ганц байр авч байсныгаа бас булаалгаад ч байх шиг. Бүгд л намайг шуналтай ганцаас илүү байраар яах гээд байгаан гээд ад үзээд байсан байж авсан ганц дээр маань алалцаад шавалдаад сүүлдээ нүдний хор шингэсэн юмаар яахав гээд байр ч үгүй болж амарсоон. Юун ч дуртай vнэгvй ирээд хэвтэхээ боддын еерсдийгее ядаж vнэлж хvндэлж сураасай vнэ цэнээ бий болгож бусдыг монжилгvй орон зайд нь бэлчилгvй еерсдийнхеерее vнээ олж телеед амьдарч сураасай гэмээр товаришууд хvртэл нутаг нэгтэн гэдгээрээ хамаархсан хамаатан биш хvмvvс дотор их байнаа.

Монголд авсан байрууд бол бүүр ч даший шог, юу ч үгүй тоносон улсууд өөдөлсөн ч юмгүй өөрсөддөө ч наасан юмгүй өр ширэндээ өгөөд, өөрсдийнхөө хүч чадлаа хүргэж ч бараагүй өөр хүний бэлэн юм руу шунаад тархи нь өөр боломж хайхаа ч байдым шиг байна лээ бараг л өр зээл тавих болгондоо өөр хүний юмыг тоночихож болох учраас гээд олоогүй олох боломжгүй мөнгөө айхгүй зарлагадаж байгаа нь аймшиг төрүүлмээр ахан дүүс, aрд тvмэн, тvмний манлай тер засгийн ендерлегvvд хvртэл заяацан улсуудын алдагдсан ирээдvй өрөвдөлтэй биш гэж vv.

Ард түмэн угаасаа ядуу чадуу байгаагийн л нэг хэлбэр л байх даа. Надтай надгүй амьдарч сураг гээд хаясан яршиг. Нэг нэгийгээ ч өөдлүүлэхгүй уул нь монгол сэтгэхүйтэй байхдаа бол холилдоол ядруу яваагаа чирэлгүй л яахав гээд л өгөхөө өгч, илүүчилхээ илүүчилж өөрөөсөө хасч танаад л гүйдэг л байлаа. Албагүй гэдгийг Австрали, Америкчууд шиг хөгжсөн орны сэтгэхүйгээс харж туршлага суусан. Өөрсдийгөө өрөвдсөн өлөн зэлмэн байдлаа өөрчлөх хүсэлгүй хүмүүсийг зөнд нь орхихгүй өөгшүүлээд байхаар өөртөө лай хураадгийн жишээг монголын төр засаг ч хангалттай харж байгаа. Боломжийг нь өгөөд бэлэн бусаар л чадваржуулж, дэмжиж туслахгүй бол бэлэн бэлдэж өгөөд байхаар хүүхдийн живхээ хүртэл төр засаг түмэн олон шийднэ биз гээд бэлдэхээ байдаг, тэжээж барахгүй байж хүүхэд зовоодог залхуу бэлэнч ард түмэнтэй болоод байгаа харагдаж байна.

Үл хөдлөх хөрөнгөөр яавал ашигтай ажиллах уу? Яаж хэд нугалах уу? гэдгээ бол уул нь эрт л мэдсэн байсан даан ч дэмжлэг байхгvй гай тарьсан замын садаануудыг арчиж хаях асуудал л их байсан юм байна гэж одоо бодоод байгаан.
Яг одоогоор бол их том боломжын үзүүрээс атгацан Австралид байр түрээслэгчдийг ендер түрээсийнхээ мөнгөөр байрныхаа зээлийг төлөөд эзэмшигч нь болгож чадахаар тийм дажгүй боломж нь надаа байгаад байгаан. Одоо юм авбал нууц мууцаар л юм босгож байхгүй бол энэ юмтай юм чинь элдэв асуудалд орвол энүүнийхийг л заруулья зээлийн барьцаанд тавиулья энэ хэдэн залуусаа л шvvсийг нь сорж ирээдvйгээс нь хумслая гэдэг юмнуудаас зайгаа барьж хамгаалалт vvcгэж сурах л болоод байна даа.

Монгол соёлын ялгаа нь ах дүү ард тvмэн нь арай муухан яваа дуулдвал сайн яваагийнх нь, дээгvvрхэн нь байгаагийнх нь л буруу болдог. Гэтэл хувийн хариуцлагаа ухамсарласан баруунжсан соёл иргэншил болохоор амжилттай яваа нь өөрийнхөө хөдөлмөрөөр юм олж авсан бол тэрийг нь жирийн амьдралтай бусад нь ч ах дүүс нь ч хүлээн зөвшөөрдөг нээх ч илvv vзэж гоочилж буруутгаад бусдыгаа харж үз гээд бүгд тэгширцгээе гээд байдаггүй харин ч бахархаад бидний дундаас ганц гайгvй нь, мундаг нь , дэлхийд нvvр тахлах нь байгаам гээд баярлаад байдгийн билээ.

Манай австрали дахь хуурай дүүгийн багш CQU.edu.au -ийн профессор өвөө нь тэрбумтан хүүтэй юм гэсэн тэгчээд дурандаа л ажил хийдгиймvv гэхээр бас өөрийгөө сэргэг чийрэг байлгахад нь, санхүүгийн хувьд бусдын гар харахгүй бага гэлтгүй олж еерийгее vнэлvvлж суух нь еерт нь сайхан л байгаа л даа. Гэтэл монголд бол тэнхээ тамир нь барагдаж буй өвгөн аавыгаа өргөж асрахгүй ажил хийлгэлээ, ангайж хэвтэж тонгойж баах залхуурч жаргах заяатай өндөр настанг өөдгүй хүүхэдтэй юм байна тэр тэрбумаасаа хороолцох боломж егех байж л гэж хэлнэ ш дээ.
Тэгээд л дvрдээ орцон баахан еерсдийгее еревдеж евдеж хавдахаа чагнаал еерсдийгее ядраагаад л бараг зvгээр суултын мэдрэлийн ядаргаа тусаад юун гvйлт эрvvл хооллолт манатай.

Уул шугамандаа бол Би бусдаас илүү хөдөлмөрлөж бусдаас илүү мэдлэгээ тэлэх гэж цагаа зарсан амьдралаа үрсэн гэдгийг ойлгохгүй босгосон бүхэн рүү маань шууд шуналтаж байгаанууд нь илүү онцгүй л байгаад байгаан гэтэл би бараг гүрийтлээ ажиллаж ганц хүний орлогыг олон хүнд хүртээх гэж эргүүтээд байхад надаас ядуу чадуунууд нь зөндөө байдаг учраас би бүүр илүү гүрийх ёстой болоод байдаг байсан ядаргаатай шүү бүүр. Нэг хүний орлогоор нэг гэр бүл л сайхан амьдрахад хүрэлцэнэ бусад нь үнэндээ илүү ш дээ. Гэхдээ арчаа муутай улсуудын буянаар ачаа илүү даадаг болох гэж амаргvй даваа хэдий ч бизнес рүү орохоос аргагүй болсон.

Бие өвдөөд орлого хаагдаад ажил хийж чадахгүй болонгуут тараа таниулсан хүмүүст намайг улам хүчирхэгжүүлсэнд нь зайгаа тавьж егсенд нь баярламаар ч юм шиг. Сайн уу байна уу? ч байхгүй болчдог хүмүүс олныг мэдэхийн хувьд бусдад найдаад, бусдаас горьдоод байх шаардлагагүй болсон.

Миний хамгийн их сэтгэл гаргаж хамаг юм аа зориулсан хүмүүс бvх насаар нь чирж гулдраагvйд буруутгаж бузрын шулам гэж цоллож байхад хатуурхаж хал үзvvлж байсан хэд нь болохоор бурхан шиг буянтанд нь тооцдог юм блэ. Уул нь нэг л ижилхэн хүн ш дээ ккк.

Буцаагаад тус болж явсан хүмүүсээс мааань харин бурханы бэлэг шиг цөөн нөхдүүд бас байгаа байгаа байлгүй л яахав. Австрали найзуудаасаа надад зээл олж өгөөд бизнес руу ороход минь том тус хүргэж чадсан хүмүүст бол харин баярлаж явдийн шүү.

Хагалгааныхаа зардлаасаа хүртэл хэмнэж гамнаж байж Австралийн сургалтын төлбөрийг нь хүртэл өгч байхад сураад ч егчихдеггvй, баярлалаа ч байхгүй хөгийн зан гаргасан новшнууд ч байгаа. Хайрлуулж үзээгүй халамж мэдэхгүй хүнийрхүү хүмүүсийг уярааж мэддэгүй байсан миний ч буруу бас байсан л байх.

Зарим нь ч тэжээвэр хав болсон айлын хоол горьдоод гөлөлзөөд суух нь амьдрал биш гэдгийг ойлгохтойгоон болж байгаа байлгүй л гэж найддаг ш дээ. Хөгжсөн улс хүмүүсийг хүмүүжүүлээд өгөх нь тодорхой. Монголд байдаг шиг бусдаас салгах гээд бүтэхгүй бол муухайг нь гайхаад явж байдагтай адилгүй буцаагаад бараг өөрөө онигоонд орохоор хэмжээнд ухамсарын дэвшил гаргах юм гадаадад их тохиолддог. Соёлын шокоо давж чадахгүй хэдэд нь бол хүнд л тусдаг байх хонь чоно бололцоол явж л байгаа харагддийн бусдаар бол бууз хуушуур царайлаад еер еерсдийгее болгоод л гэмгүй сайхан явж байхад боломжийн газруудын нэг бол яах аргагүй Австрали байх.

Анх Америкад ирэхэд уул нь байр гоё хямдарцан байсан ч тухайн үед хямрал таараад хичнээн хэл устай, энд тэнд амьдарч сурсан ч бай цагийн 7 долларийн хар ажлаас эхлэнэ, шинээр бүхнийг туулна гэдэг утгагүй санагдаад монгол буцсан.

Монголд төрийн албанд сарын 270000 төгрөгийн цалинтай ажилд ороод авч очсон мөнгөнүүдээсээ зарлагдаад хэсэг гүрийсэн. Уул нь юм хийе болгоё гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн байсан ч хувийн юм хийвэл илүү дээр санагдсан. Монгол дотроосоо орлого татах гэхээр төлбөрийн чадвар муутай жижиг зах зээл байсан учраас гадаадаас оюуны болон санхүүгийн хөрөнгө оруулалт татаж монгол залуусын оюунд ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж эхэлсэний тод жишээ бодит үр дүн бол групын гишүүд & Австрали Монгол оюутнуудын 80 орчим хувь манай http://facebook.com/Gegeen.com-н төлбөргүй зуучлалын үйлчилгээ авч Австралийн сургуульд ирсэн оюутнууд юм.

Ажилд зуучлах үйлчилгээ үүсгэх боломж байгаа ч ажиллагаа ихтэй ажилчид их хэрэгтэй л байна. Бааз суурь нь бүрэн бүрдээгүй монголчуудын чадвар сэтгэлгээ ч арай л хангалттай хөгжөөгүй байгаа. Тэрнээс гэрээ болон боломжийн сувгууд нь бүгд нээлттэй байна. Хэн хэдийг аваад хэдээр хэнийг цалинжуулж даатгал болон ажлын байран дээрх аваар осол бэртлээ яаж хариуцахуу гээд бодох хичээх юмнууд нь бол боломжийн санагдаад байгаан.

Нээх олон юм руу савчаад байх сайхан цаг нар нь ч олдохгүй юм. Жоохон зоригтой хөдөлмөрч хариуцлагатай итгэлтэй хүмүүс байвал Тамирын голын хэдэн борчуудыг хуугаар нь хөдөлгөдөг Итгэлт баян шиг Сиднейн хэдхэн Монголчуудаар хязгаарлагдахгүй гоё бизнес боломжууд нь бол нүдэнд харагдаж гарт тэмтрэгдчээд л байхын. Өөр улсад очвол хууль дүрэм бүтэц зохион байгуулалт гээл бас л сурч судалж нүхээ олж сүлжээгээ сайжруулахад цаг орно л байхдаа. Ер нь анх эхэлж суурьшсан газраа л дээр байдгийн билээ.

Гадаадын бусад орны, Канадын монголчуудтай туршлага, мэдлэг солилцох хамтарч ажиллах боломжууд хайж байгаа тул гайгүй идэвхтэй хүмүүстэй нь холбож өгч туслана уу?

http://facebook.com/Gegeen Sydney Australia

Hi. Энэ өдрийн мэндийг хүргье. Таны бичсэн зүйл их таалагдаад олон хүн уншиж сургамж аваасай гэсэн дээ монголоор шивчихлээ. Монголчуудын талаар яг үнэн бичсэн байна.
Таныг танихгүй ч гэсэн хийж байгаа зүйлүүдийг чинь сайт болон фэйсбүүкээс чинь харж их дайчин мундаг бүсгүй байна гэж боддог. Удахгүй Австралид очиж уулзаж ярилцана гэдэгт итгэлтэй байна. Улам их амьжилт хүсье

Хүндэтгэсэн
С

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s