Хамгийн өндөр цали нтай 10 улс | Caak.mn


Huuh mglchuud yaj medeed top 10 undur calintai ulsuud ru n shuurcgaadag bnaa.

10Нидерланд

Тус улсын хүн амын жилийн дундаж цалин нь 29,000 доллар байдаг бөгөөд долоо хоногт дунджаар 35 цаг ажилладаг аж. Иргэдийнхээ цалингийн 38%-ийг эрүүл мэндийн салбар болон боловсролд хөрөнгө оруулах зорилгоор татвар болгон авдаг байна.

9Өмнөд Солонгос

Өмнөд Солонгс улс өдгөө Азид төдийгүй дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй гэдгээрээ гайхагдаж байна. Гадны улсуудад бүтээгдэхүүнээ ихээр экспортлож ашиг олдог бөгөөд цөмийн эрчим хүчийy үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна. Иргэд нь 7 хоногт дунджаар 45 цаг ажилладаг бөгөөд жилд 35,406 доллараар цалинждаг аж. Харин цалингийн 12%-ийг татвар болгон улс нь авдаг байна.

8Норвеги

Газрын тос, загас, уул уурхай, усны эрчим хүч зэрэг байгалийн баялаг ихтэй гэдгээрээ дэлхийн баян улсуудын тоонд багтдаг төдийгүй өндөр цалинтай иргэдтэй гэдгээрээ ч дээгүүр байр эзэлдэг аж. Иргэд нь долоо хоногт 30 цаг ажиллан, жилд 44,000 доллар авдаг гэнэ.

7Канад

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 2-рт буюу Араб улсын араас ордог төдийгүй уран, алт, никель, цагаан алт зэргийн олборлолт болоод газар тариалан зэргээрээ чинээлэгд тооцогддог улс билээ. Иргэдийн жилийн дундаж цалин нь 42,000 доллар байдаг бөгөөд 23%-ийг нь татварт өгдөг аж. Мэдээж иргэдийн төлсөн татвар нь боловсрол болон эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг.

6Англи

Долоо хоногт 42 цаг ажиллаж, жилд 45,000 долларын цалин авдаг иргэдтэй улс юм. Мөн цалингийн 25%-аар татвар төлнө. Газрын баялаг ихтэй, төдийгүй эдийн засгийн зөв бодлого баримталдаг улс гэдгээрээ дэлхий дахинаа нэрд гарсан билээ.

5Австрали

Дэлхийд томоохонд тооцогдох эдийн засагтай улс бөгөөд уул уурхай, газар тариалан зэрэг салбараараа ашиг орлого ихээр олдог аж. Ажилчид нь жилд 44,983 долларын цалин авч, 23%-ийг татварт төлдөг бөгөөд долоо хоногт 35 цаг л ажилладаг байна.

4Швейцарь

Швейцарь улсын эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь олон улсын худалдаа, хүнд болон хөнгөн үйлдвэр, мэдээж хамгийн найдвартай гэгддэг банкны салбар зэрэг юм. Мөн тус улс хөрөнгө ихтэй, өргөн нутаг дэвсгэртэй бөгөөд хүн ам цөөтэй тул иргэд нь хангалуун амьдардаг байна. Хүн амын жилд авдаг цалингийн хэмжээ нь 50,000 доллар ба 30%-ийг нь татвар болгон буцаан авдаг аж.

3Люксембург

Хүн амын хувьд маш цөөн буюу 600,000 дээрээс нь хүчирхэг эдийн засагтай тул иргэд нь өндөр цалин авах нь зайлшгүй юм. Тэд жилд 53,000 долларын цалин авч, 28%-ийг татварт өгдөг гэнэ.

2Ирланд

Газар тариалан болон техник технологийн үйлдвэрлэл нь тус улсын эдийн засгийг тогтвортой байлгадаг гол хүчин зүйлс нь билээ. Иргэд нь жилд дунджаар 51,000 долларын цалин авдаг. Энэ нь Люксембургээс бага боловч татварын хувьд илүү уян хатан буюу ердөө 18,9% аж.

1АНУ

Дэлхийд бүхий л зүйлсээрээ тэргүүлэн, дээгүүр байранд бичигддэг Америк улс тус жагсаалтанд бас тэргүүлжээ. Мөн дэлхийн шилдэг бараа импортлогч, экспортлогч хэмээн бичигддэг байна. Жилд ажилчиддаа 55,000 долларын цалин олгож, 23%-ийг нь татвар болгон авдаг гэнэ.

http://www.caak.mn/view/8265508/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s