QLD Mongolian Community Leader L.Battugs & Secretary B.Oyuntsetseg from 19Mar2016


Квинсланд мужийн Монголчуудын Холбооны “Шинэ Тэргүүн” сонгогдлоо via MCAQ

QLD Mongolian Community Leader L.Battugs & Secretary B.Oyuntsetseg from 19Mar2016

Холбоог шинэчлэх олон нийтийн хурал 2016 оны 3-р сарын 19-ны амралтын өдөр Рома Парк дээр болж, ажил хэрэгч, нөхөрсөг, харилцан бие биенээ хүндэтгэсэн уур амьсгалд болж өнгөрлөө.

Хуралд ирсэн залуучууд хүн тус бүрээр өөрсдийнхөө намтарийг товч тодорхой танилцууллаа.

Холбооны тэргүүнд нэр дэвшихээ илэрхийлсэн Л. Баттөгс , хэрэв Холбооны тэргүүнээр итгэл хүлээгдэн сонгогдвол, хийхээр бодож төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

Ингээд хуралд оролцогчидын 100 хувийн саналаар Л. Баттөгс нь Квинсланд мужийн Монголчуудын Холбооны “Шинэ Тэргүүн” –ээр сонгогдлоо.

Б. Оюунцэцэг Холбооны нарийн бичгийн даргаар сонгогдлоо.

Шинэ Тэргүүн Танд “Монголчуудын Холбоо”-ны 3-н жил унтарсан ажлыг сэргээн, идэвхжүүлж, шинэ шатанд гаргаж, асаж байгаа гал мэт дандаа бадарсан, тасралтгүй үйл ажиллагаатай, эрч хүчтэй, нийт Монголчуудаараа цаг ямагт хүрээлэгдсэн Холбоо байлгах эрхэм хүндтэй, мөн маш хариуцлагатай үүрэг хариуцлага ноогдлоо.

Тус мужид амьдарч буй нийт Монголчууд бид бүхнийхээ итгэл найдварыг өндөрт өргөн, хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэж найдаж байна аа.

Шинэ Холбооны Тэргүүнээ дэмжиж ажиллахыг тус мужид амьдардаг Нийт Монголчууд, ялангуяа, оюутан, залуучууд Та бүхэнээсээ хүсье ээ.

Жич.

Хуралд тус Холбооны анхны дарга Ё. Гантулга, дараагийн дарга П. Батжаргал, гутгаар дарга Г. Ванчигцэрэн, шинэ сонгогдсон дарга Л. Баттөгс нар оролцсон нь хамгийн сонирхол татаж байлаа.

Холбооны Шинэ Тэргүүн Л. Баттөгсийн товч танилцуулга.
Л. Батттөгс нь дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Барилгын дизайнер давхар мэргэжилтэй. Олон нийтийн ажлын туршлагатай. Гэр бүлтэй, эхнэр, 2 хүүхэдтэй.

Холбооны нарийн бичгийн дарга Б. Оюунцэцэгийн товч намтар
Б. Оюунцэцэг нь дээд боловсролтой, Математикийн багш мэргэжилтэй, Олон нийтийн ажлын туршлагатай. Эхчүүд группыг санаачилан, үүсгэн байгуулагч. Гэр бүлтэй, нөхөр, 2 хүүхэдтэй.

Үе үеийн дарга нар хамтдаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s