Марди грас буюу ижил хүйстний парад Сидне йд боллоо


Australia uls ene arga hemjeegeer 30 say dollar 2 doloo honogt ayalal juulchlalaas olson bn.

Марди грас буюу ижил хүйстний парад Сиднейд боллоо

Оксфордын гудамж өнгөрсөн ням гарагт олны хөл хөдөлгөөнд дарагдан, олон мянган жуулчдыг цуглууллаа. Энэхүү гудамжаар ихэвчлэн ижил хүйстэй хүмүүс хөтлөлцөн алхах бөгөөд энгийн иргэд бас багагүй хувийн эзлэх аж. Өнгөлөг хувцас, баг, саагаар гоёсон тэд ижил хүйстнүүдийн үндсэн логоний өнгө болох солонгын долоон өнгийг бэлгэдсэн гоёлоор гангарцгаажээ. Жил бүр мянга мянган жуулчид энэ л өдөр зөвхөн ижил хүйстний эвэнт болох Марди Грасыг үзэх гэж ийнхүү Сидней хотыг зорьдог болсноор даруй 38 жилийн нүүрийг үзжээ.

Марди грас буюу ижил хүйстний парад Сиднейд боллоо

Энэ эвэнт хүн бүрт нээлттэй мөн үнэ төлбөргүй хэдий ч Австрали улс 30 гаруй тэрбум ам.долларыг жуулчдын халааснаас салгаж дөнгөдөг болсноор 10 гаруй жилийг ардаа үдээд байгаа. Оройн 19.00 цагаас эхэлсэн парадад нийт 13 мянга гаруй ижил хүйстэн алхаж, бүжиглэж, авьяасаа үзүүлж үзэгчдийг баясгалаа. Оксфордын гудамжны ойр хавийн замыг хааж машины хөдөлгөөнийг бүтэн өдрийн турш хааж,зөвхөн явган зорчигч явах боломжтой болгон зохицуулжээ.

Марди грас буюу ижил хүйстний парад Сиднейд боллоо

Парад болж буй гудамжны хоёр талаар үзэгчид битүү зогсож тэдэнд бэлдсэн үзүүлбэрийг сэтгэл догдолон басхүү сандарч, бахдан уухайлсаар эхлүүлсэн юм. Энэ жилийн парадын онцлого нь цагдаа, цэрэг, эмнэлэг, спортын салбар, гал унтраах анги гэх мэт Австралийн засгийн газар болон түүний бүрэлдэхүүнд ажилладаг ижил хүйстнүүд өөрсдийн дүрэмт хувцастайгаа алхаж, бүжсэн явдал байв.

Марди грас буюу ижил хүйстний парад Сиднейд боллоо

Хэт гял цял, нүд унагам өнгө, дуу хөгжим хангинасан энэхүү парадад донорын ачаар хүүхэдтэй болсон лесбинүүд, тээгч эхийн буянаар үрийн зулай үнэрлэсэн ижил хүйстэн аавууд “Xайр бүхнээс хүчтэй, хайр байхад гэр бүл бий” гэсэн утгатай лого барьж хүүхдүүдээ хөтлөн алхсан юм. Зарим хүүхдүүд нь амьдрал ийм л байх ёстой гэсэн шиг хөөрч, үзэгчид руу очиж гар барьж ижил хүйстнүүд мандтугай гэж орилох аж.

Марди грас буюу ижил хүйстний парад Сиднейд боллоо

Түүнчлэн лебераль нам мандтугай, гей гэрлэлтийн тухай хуулийг удахгүй өргөн барьж бид Австралид гэрлэлтээ батлуулах боломжтой болно хэмээх улс төрийн өнгө аястай үгнүүдийг улаан пудволкдээр хэвлүүлж өмссөн хэсэг бүлэг хүмүүс ч тэр логогоо өндөрт өргөн, чанга дуугаар хэлж бүжиж алхана. Үүнийг дэмжиж хуримын цагаан даашинзаар гоёсон үзэсгэлэнтэй ижил хүйстэн бүсгүйчүүд хөтлөлцөн алхаж, хөгжмийн хэмнэлд хааяа алгуурхан гунхан хөдөлж, нэгнээ үе үе үнсэнэ.

Марди грас буюу ижил хүйстний парад Сиднейд боллоо

Араас нь хар костюм пиджактай залуус гар гараасаа атгалцаж Лебераль нам мандтугай гэж хашгирах. Урд нь Австралид ижил хүйстэн байх нь хууль бус байсан бөгөөд анх 1978 онд үүнийг 20 ижил хүйстэн эсэргүүцэж жагсахад тэднийг хүч хэрэглэн баривчилж байсан юм. Тэр ч бүү хэл тэдний нэрсийг сонинуудад хэвлэсний дараа тэд бүгд ажлаасаа халагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн долоо хоногт Нью Саут Уэльсын Засгийн газраас тэдэнд нөхөн төлбөр олгосон билээ. Энэ удаагийн парад шөнийн 23.30 хүртэл үргэлжилсэн ч Сидней хотын төв хэсгээр өглөөний 06:00 цаг хүртэл хөл хөдөлгөөн тасарсангүй. Гэрэл зургийг эндээс үзнэ үү.

http://eagle.mn/r/6012

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s