UNSW mgl positive impact about HPV vaccination 96% drop result in Aus – Австра лийн University of New South Wales-ийн Кирби Институтын професс ор Базил Донован


“Умайн хүзүүний хавдар, түүнээс сэргийлэх арга замууд” хурлыг хамтран зохион байгуулсан Эрүүл мэнд спортын яам, Австрали улсын элчин сайдын яам, хурлын залаар хангасан Анагаахын шинжлэх ухааны их сургуулийнханд талархал илэрхийлье. Австралийн University of New South Wales-ийн Кирби Институтын профессор Базил Донованы өөрийн орны туршлагаас хуваалцсан илтгэл маш сонирхолтой байлаа. Товч сийрүүлбэл,

Австралийн эрдэмтэн Иан Фрезер, Жиан Зу нар умайн хүзүү, шодойн, гадна бэлэг эрхтний, ам залгиурын хавдар, бэлгий үү ургацагийн гол шалтгаан болох хүний хөхөнцөр вирүсийн (HPV) эсрэг вакциныг 1990-ээд онд нээснээс хойш 15 жилийн дотор үйлдвэрлэлд нэвтэрч олон сая хүний амийг аврах боломж гарч ирсэн байна. Хэдийгээр австралийн үндэсний баатарт тооцогддог эрдэмтний зохион бүтээсэн хүний хөхөнцөр вирүсийн (HPV) эсрэг вакциныг Австрали улс 2006 онд нэвтрүүлэхээр яригдсан боловч тухайн үеийн эрүүл мэндийн сайд эсэргүүцэж дэмжээгүй байна. Харин тэр үед Ерөнхий сайдынх нь эхнэр умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсоноор Ерөнхий сайд нь эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдраас сэргийлэх зорилготой HPV вакциныг нэвтрүүлэх үүрэг өгч 500 сая долларын санхүүжилтийг шийдэж байж. Ингээд 2007 оноос хойш хүний хөхөнцөр вирүсийн (HPV) эсрэг вакциныг үндэсний хэмжээнд өсвөр насны охидод хийж, 2013 оноос хөвгүүдэд хийдэг болсоноос хойш нийт хүн амын дундах ХХВ-ийн вакцины төрлийн 4 хэв шинж бараг байхгүй болсон, бэлгийн үү, ургацаг 96% хүртэл буурсан гайхалтай үр дүнгүүд гарчээ. Хүний хөхөнцөр вирүсийн тархалтыг богино хугацаанд, хамгийн ихээр бууруулж чадсан орнуудын тоонд ордог энэ орны ололт амжилт, алдаа онооноос бидэнд ч бас сурч авах олон зүйл байлаа.

On http://facebook.com/gegeen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s