Оюутнуудын дунд 1500 ам.долларын өрсөлдөөнт тэтгэлэг зарлалаа


Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. Өрсөлдөөнт тэтгэлэг энэ сарын 7-ноос эхэлж, сарын хугацаанд үргэлжилнэ.

Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл:

  • нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • оюутны суралцах орчныг сайжруулах;
  • оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • дотуур байрны орчныг сайжруулах;
  • оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, болов;
  • дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зэрэг байна.

Оюутны шалгарсан төслийг гурван сая хүртэл төгрөгөөр 12 сар хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төслийн баг бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй гурваас доошгүй оюутнаас бүрдсэн баг байх бөгөөд багийн бүрэлдэхүүнд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байх шаардлага тавьж байгаа аж.

Төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг тухайн дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулах бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг олон талын төлөөлөл бүхий хороо зохион байгуулах юм.

Өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-аас лавлана уу.

http://news.gogo.mn/r/180344

One response to “Оюутнуудын дунд 1500 ам.долларын өрсөлдөөнт тэтгэлэг зарлалаа

  1. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s