Австралийн хаалттай арлаас хийсэн Монг ол сэтгүүлчийн тэмдэглэл: О.Оюунцэцэг


Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл

 О.Оюунцэцэг   7 өдрийн өмнө37


Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн нутгийн уугуул иргэдийн амьдардаг арал дээр зочилж, сурвалжлага бэлтгэнэ гэдэг Монгол бүү хэл Австралийн сэтгүүлчдэд ховор тохиох боломж л доо. Австрали улсад суралцаж байх хугацаанд надад Сидней телевизид сэтгүүлч, туслах продюсераар ажиллах завшаан тохиосон юм. Сэтгүүлч хүн бүр үзэгч, уншигч, сонсогчдодоо шинэ, содон мэдээллийг хүргэхийг зорьж, цаг ямагт эрэл хайгуул хийж байдаг билээ. Тэр ч утгаараа би Австралийн нутгийн уугуул иргэдийн талаар судалж, өв соёлоо хадгалан үлдсэн цөөхөн хэдэн омгийн орчин үеийн амьдралыг тэдний амьдарч буй арал дээрээс сурвалжлахыг эрхэм зорилгоо болгосон юм. 
-Сурвалжлага хийх “виз”-
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Эхлээд нутгийн уугуул иргэдийн талаар товч мэдээлэл хүргэе. Аборижинал болон Торрэс Стрэйт арлын хүмүүсийг Австрали улсын нутгийн уугуул иргэд хэмээн нэрлэдэг. Тэд одоогоос ойролцоогоор 60,000 жилийн өмнө анх ирж суурьшсан бөгөөд 500 орчим өөр омог аймагтай. Омог тус бүр өөр өөрсдийн гэсэн өвөрмөц хэл, соёлоо хамгаалан хадгалсаар ирсэн. Аж төрөх үндсэн хэлбэр нь ан агнаж, загасчлах байжээ.
Харамсалтай нь, XVIII зуунаас эхлэн цагаан арьстнууд Австрали улсад ирж суурьшихдаа тэдний 60 орчим хувийг хүйс тэмтэрч, амьдарлынх нь хэв маягийг хүчээр өөрчилснөөс гадна эцэг, эх байх эрхийг нь няцааж дөнгөж төрсөн хүүхдүүдийг нь булаан авч цагаан арьст гэр бүлд өсгөхөөр өгч байсан гэдэг. Ингээд Австрали улс Английн колони болж байсан түүхтэй. Харин /колоноос гарснаас хойш/ Австралийн одоогийн Засгийн газраас олон жилийн өмнөх хийсэн хэлмэгдүүлэлт, хоморголон устгалт болон алдаагаа засахын тулд маш олон хөтөлбөрийг иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал, ажлын байр болон аюулгүй орчин бүрдүүлэхэд хандуулаад байна. 2009-2011 онд нутгийн уугуул иргэдийн тоо 575,000 хүртлээ өсч, Засгийн газраас нь энэ хоёрхон жилд нийт 25.4 тэрбум Австрали доллар зарцуулсан гэдэг.
Миний хувьд зорилгоо биелүүлэхээр нутгийн уугуул иргэдийн хамгийн том аймгуудын нэг болох сайхан бүжиглэдгээрээ Английн хатан хаанаас сайшаал хүртэж байсан Австрали улсын баруун хязгаарын жижиг арал дээр орших эртний Ёлонгу аймгийг сонгон судалгаа хийж эхэлсэн юм. Ингээд тус аймгийн хамгийн хүндтэй нэгэн өндөр настантай холбогдон, жил гаруйн хугацаанд очих зөвшөөрөл хүссэн ч тэр надад “үгүй” гэсэн хариуг өгсөөр байв. Би түүн рүү долоо хоног бүр захидал бичсээр...Гэтэл өнгөрсөн долоодугаар сард түүнээс нэгэн захидал ирж, арал дээр нь очиж сурвалжлага хийхийг зөвшөөрсөн байв. Энэ үед ёстой л хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Ингээд ойр зуурын бэлтгэлээ хангаад тэр өдөртөө шууд л Элко арлыг зорилоо. Тус арал миний ажиллаж, амьдардаг Сидней хотоос 4-5 цаг онгоцоор нисч, Дарвин хотод буугаад цаашаа цэргийн тусгай онгоцоор 1,5 цаг явж хүрдэг газар юм билээ.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Онгоцноос буумагц “Хэрвээ та Элко арал дээр эхний удаа согтуулах ундааны төрлийн зүйл авч орохыг оролдвол $1100, 2 удаагаа $2200 торгууль төлөх бол 3 дахь удаа $74800, эсвэл 18 сар хорих ялаар шийтгэнэ” хэмээх анхааруулга тавьсан нь нүдэнд тусав. Өөрөөр хэлбэл, энэхүү аралд хэн нэгэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж үл болно. Тэр ч утгаараа зарим иргэд нь өөр хотод очихоороо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зүй бус авир гаргаж хуулийн хариуцлага хүлээх нь олонтоо. Энэ талаар Австралийн үндэсний телевизээр нэг бус удаа мэдээлж байсан нь санаанд оров.
-Хүүхдүүд бие биенийхээ бөөсийг түүж, мод руу авирч тоглосоор өдрийг өнгөрөөнө-
Энэ арал дээр нийт 2000 гаруй иргэн амьдардаг. Австралийн Засгийн газараас тэдэнд зориулж 100 гаруй байшин барьж өгчээ. Харин настнууд нь байшинд амьдрах сонирхолгүй, майханд амьдардаг юм байна. Мөн иргэддээ зориулж долоо хоног бүр 70-300 долларын тэтгэмж олгодог юм билээ.
Би арал дээр очсон даруйдаа надад сурвалжлага хийх зөвшөөрөл өгсөн өндөр настны гэрт очиж хүндэтгэл үзүүллээ.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Түүний бага охин болох 45 орчим насны бүсгүй намайг найрсгаар угтан авч, дайлав. Хамгийн хачирхалтай нь нэг аяга баахуу цайнд 10 орчим амны том халбагаар элсэн чихэр хийх нь тэр…
Сонирхолтой байх болов уу гэх үүднээс тэдний идэж, уудаг хоол хүнс болоод өв, соёлынх нь талаар товч өгүүлэх нь зөв байх.
Тэдний хүү нь /7 настай/ өлсөж буйгаа илэрхийлэхэд Бупо түүнд хоол хийж өгөхөөр болов. Түүний хоол хийж буй дарааллыг доорх гэрэл зургаас дэлгэрэнгүй харж болно. Тэрээр хайруулын тавган дээр гурван аяга гурил, нэг аяга ус хийж хооронд нь хутгаад 3 минут халуун гал дээр байлгасны эцэс 2 аяга элсэн чихэр хийгээд хоол бэлэн болох нь тэр.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Тус арал дээр амьдардаг бүсгүйчүүд өнгө өнгийн хээтэй урт даавуун банзал, майкаар гангардаг бол эрчүүд нь ихэвчлэн шорт өмсөх аж. Гэхдээ зарим ахимаг насны бүсгүйчүүд дээгүүрээ ямар нэгэн хувцасгүй, зөвхөн банзал өмсөх нь бий. Тэд Засгийн газраасаа олгодог тэтгэмжээ авмагцаа хятад дэлгүүрээс худалдан авалт хийж, тэр дор нь үрнэ. Мөн өөрсдөдөө зориулж хоол хийх нь ховор бөгөөд гол төлөв коко кола, жигнэмэг, чипсээр хооллож байв.
Намайг очсон даруйд ойд гал гарсан юм. Энэ үед 4 орчим насны жаахан охин ямар ч айсан шинжгүй гал руу гүйв. Би ч сандарч, араас нь гүйж очиж түүнийг буцааж авчрахад тэндэхийн иргэд ямар ч цочирдсон шинжгүй сууцгааж байв. Ямартай ч охин гэмтэж, бэртээгүй.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Бага насны хүүхдүүд хутгаар тоглож, бие бие рүүгээ шидэх нь ердийн үзэгдэл. Мөн бие биенийхээ бөөсийг түүж, мод руу авирч тоглосоор өдрийг өнгөрөөнө. Энэ арал дээр цагдаа, эмнэлэг, сургууль, радио, түргэн хоолны газар гээд хүний өдөр тутмын хэрэгцээнд зориулсан бүхий л үйлчилгээ бий.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Арал дээр зочилсон эхний өдрийн орой бид гал тойрон сууцгааж, элсэн чихэртэй цай уун нэлээд дотно яриа өрнүүлэв. Намайг Монголынхоо тухай ярихад тэд ихэд сонирхон, олон зүйлийг асууж байв. Мөн тэд “Hello, we love Mongolia” бичин, зургаа авахуулсан юм.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Маргааш өглөө нь би эртлэн босч, эргэн тойронтойгоо сайтар танилцаж зургийг нь авахаар далайн эргийн зүг алхлаа. Ингээд далайн эрэг дээр очин зураг авч байхад нутгийн иргэд намайг дуудаад, гараараа даллаж эхлэв. Би тэднийг “Өглөөний мэнд” гэж хэлж байгаа юм болов уу гэж бодсон шиг “Good Morning!” гээд өөдөөс нь даллахад тэд нэг л биш ээ…Их л сандарсан байдалтай, нааш цааш гүйлдээд…Гэтэл миний зогсож байсан эрэг “Матар хочит Данди” кинон дээр гардаг матартай газар байсан юм билээ…
Намайг хүлээж авсан өндөр настан надад ааваас нь өвлөж ирсэн гаансаар нууцлаг аргаар бэлтгэдэг тамхийг хэрхэн бэлдэж татахыг харуулав.
10 настай хүүгийн эр хүн болох ёслол
Миний очсон гурав дахь өдөр “Дайчин Бэннэлон” киногоороо дэлхий дахинд алдаршсан Aboriginal жүжигчин Чарлий Юнупингу төрсөн хүүгийнхээ эр хүн болох ёслолыг нууц байдалд хийлээ. Түүний хүү энэ жил дөнгөж арван нас хүрж байгаа ч жүжигчин эр энэхүү ёслолд бэлэн гэж үзжээ. Өнгөрсөн жил, Австралийн нутгийн уугуул иргэд энэхүү ёслолыг үйлдэж байгаад гурван өсвөр насны хүүг ноцтойгоор гэмтээж, хүүхэдтэй болох боломжгүй болгосныг дэлхий мартаагүй байхад Чарлий зоригтойгоор уламжлалаа дагалаа.
“Дайчин Бэннэлон” киногоороо дэлхий дахинд алдаршсан жүжигчин Чарлий Юнупингу хэлэхдээ “Энэ бол миний хүүгийн эр хүн болох гайхалтай боломж. 10 нас бол тийм ч жаахан гэсэн үг биш, бид омгоороо ярилцаад шийдчихсэн учир хэн ч үүнийг болиулж чадахгүй” хэмээж байв.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн нутгийн уугуул иргэдийн эр хүн болох ёслол бол эрэгтэй хүүхдийн хөвчийг орчин үеийн технологигүйгээр мод, чулуугаар хөндөх эртний уламжлалт арга юм. Тэд ихэвчлэн 13-17 насны хөвгүүдэд энэхүү ёслолыг үйлдэхдээ эмэгтэй хүнээс чандлан нууцалдаг аж.
Миний очсон гурав дахь өдөр “Дайчин Бэннэлон” киногоороо дэлхий дахинд алдаршсан Aboriginal жүжигчин Чарлий Юнупингу төрсөн хүүгийнхээ эр хүн болох ёслолыг нууц байдалд хийлээ.
Ёслолын өмнөх өдөр, Ёлонгу эрчүүд, ан амьтдын хөдөлгөөнийг дүрсэлсэн, даган дуурайсан аягтай бүжиглэж, тэдний дуу авиаг гарган дуулж, хөгжимдөн хөгжилдөж байлаа. Үүний зэрэгцээ, омгийн ахлагч нар Юнупингугын биеийг улаан, шар зосоор бүтэн будаж, түүний цээжин дээр эртний урлагийн бүтээлийг зурсан байв. Дараагийн өдөр үргэлжлүүлэн нүүр хэсгийг будаж, өд сөдөөр чимэглэлээ.
Энэхүү ёслолыг хийснээрээ тэд эрэгтэй хүүхэд ганцаараа анд явж, загасчилж мөн матартай дайтахад сүнс болон бие нь бэлэн болсон гэж үздэг байна. Юнупингу “Mанай омгийнхон надад “энэ бол миний амьдралын хамгийн чухал өдөр, энэ ёслол хэр өргөн хүрээг хамарч, хэр сайхан бүжиглэсэнээс миний ирээдүйн амьдрал хамаарна” гэсэн учраас би маш их догдолж байна, бас аль болох сайн бүжиглэхийг хичээж байна” гэлээ. Аборижинал үндэсний хөгжмийн хүчтэй дуугаар эр хүн болох ёслол эхэллээ.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Эмэгтэйчүүд, хүүхдүүд орилж хашгиралдан, майхан, байшингийн зүг гүйх тэр мөчид толгойндоо өднөөс өөр хувцасгүй хүүг эрчууд ой мод руу дамнасаар авч явлаа. Харин эргэж ирэхдээ цэнхэр алчуураар бэлхүүснээс доош ороожээ. Хүү хэд хоног халуурч, орондоо хэвтсэний эцэст босч алхсанаар энэхүү ёслол амжилттай дууслаа.
Хүү хэд хоног халуурч, орондоо хэвтсэний эцэст босч алхсанаар энэхүү ёслол амжилттай дууслаа.
Элко арал дээрх эмэгтэйчүүдийг төлөөлөн Бупо ярихдаа “Өнөөдрийг хүртэл амьдрахдаа би хэзээ ч яг хөвч хөндөхийг харж байгаагүй…инээмсэглээд…миний ах нар, хөвгүүд маань бүгд л энэ ёслолыг үйлдсэн. Эрэгтэй хүн ийм зүйл хийлгэхгүйгээр энэ нийгэмд яаж оршино тогтнох вэ дээ (инээлээ)…”.
Австралийн Засгийн газраас энэхүү ёслолыг аюултай, ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй буруу зүйл хэмээн үзэж зогсоохыг оролдсон ч амжилт олоогүй юм. Одоог хүртэл нууц байдалд уламжлалт аргаараа энэхүй ёслол оршсоор л байна.
-Элко арлынхны хөдөөлүүлэх ёсон-
Харин намайг очсон дөрөв дэх өдөр нь 50 орчим насны нэгэн эмэгтэйг хөдөөлүүлэх ёслол болсон юм. Тус омгийнхон нас барсан хүнийг хөдөөлүүлэхдээ 7-9 хоног салах ёслол хийж, бүжиглэдэг юм билээ.Долоодугаар сард бол Австралийн өвлийн улирал. Гэсэн хэдий ч цаг агаар нь +30 хэмийн халуун. Тэд талийгаачийн шарилыг зориулалтын хайрцганд хийгээд байшиндаа 7-9 хоног байлгах бөгөөд ямар нэгэн хөргүүр ашигладдаггүй юм билээ.
Тэд талийгаачийн шарилыг зориулалтын хайрцганд хийгээд байшиндаа 7-9 хоног байлгах бөгөөд ямар нэгэн хөргүүр ашигладдаггүй юм билээ.
Харин хайрцганд нь төрөл бүрийн өвс, ургамал хийж, шарилыг нь муутгахгүй байх арга хэмжээг авдаг аж. Ингээд тэд талийгаачийг хөдөөлүүлэх хүртэл шарилыг нь тойрч, бүжиглэдэг юм билээ. Зүгээр ч нэг бүжиглэхгүй янз бүрийн амьтдын авиа гаргаж, тэдгээр амьтдын хөдөлгөөнийг дуурайна. Хөдөөлүүлэх ёслолд оролцож буй нас тогтсон эмэгтэйчүүд нь дээгүүрээ ямар нэгэн хувцас өмсдөггүй уламжлалтай юм байна. Ингээд тус омгийнхон талийгаачтай хэд хоног салах ёс гүйцэтгэсний дараа шарилыг нь уул руу авч явж хөдөөлүүлэв…
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Ийнхүү миний бие Австралийн Сидней телевизэд ажиллаж байхдаа нутгийн уугуул иргэдийн амьдардаг Элко арал дээр зочилж, тэдний амьдрал ахуй, нууцлаг соёл, өв уламжлалтай танилцаж долоо хоногийг хамт өнгөрүүлсэн юм. Өдгөө 200 орчим овог, аймаг өөрсдийн хэл соёлоо авч үлдсэн ч ердөө 20 гаруй нь хүчтэй хэвээр байгаа гэдэг. Тэдний нэг бол миний зочилсон энэхүү Ёлонгу аймаг юм. Аборижинал омгууд өөрсдийн эртний уламжлалт соёлоо ихээхэн нууцалдаг учраас амьдарч буй нутагтаа цагаан арьст хүнийг оруулдаггүй гэдэг ч тэд тал нутгийн сэтгүүлч бүсгүйд сурвалжлага хийх боломж олгосонд дахин баярласнаа илэрхийлэе.
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
Австралийн хаалттай арлаас хийсэн Монгол сэтгүүлчийн тэмдэглэл
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

For the future of Community and Youth

Proudly supported by Gegeen team:

Gegeen: 976-75750965, 98321673

Visa: 976-9920 7936, 70007936
Sydney: 61+410 063 125, +61-407353505

http://www.gegeen.com RSS
gegeen@yahoo.com

iBT, TOEFL, IELTS ebooks and Scholarship info:

GGN YahooGroup: http://groups.yahoo.com/group/gegeen
Shildegiin shildeg blog-2010: https://gegeen.wordpress.com

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s