Гадаадад байгаа Монголчуудад анхаар


Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/ нь Төрийн банктай хамтарч гадаадад оршин суугааМонголчуудаа нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахим хэлбэрээр хамруулах үйлчилгээг нэвтрүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Тус үйлчилгээнд энэ сарын 6-наас цахим хэлбэрээр хамрагдах боломжтой юм байна.

Энэ талаар НДЕГ-ын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасан

“Өнөөдөр дэлхийн 38 улсад амьдарч байгаа 160,000 гаруй Монголчууд маань энэхүү даатгалд хамрагдах боломжтой боллоо. Бид нийгмийн даатгалын хамралтын хүрээг тэлэх, улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр хийгдээгүй улсад оршин суугаа иргэдийнхээ асуудлыг шийдэх зорилгоор Төрийн банктай хамтарч энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.

Манай үйлчилгээний онцлог гэвэл тухайн улсынхаа банкаар даатгалынхаа мөнгийг шилжүүлэх биш нийгмийн даатгалын цахим хаягаар Төрийн банкны серверт холбогдож онлайнаар төлөх юм.

Хэрвээ бид эдгээр иргэдээ нийгмийн даатгалд хамруулж чадвал 10 сая долларыг нийгмийн даатгалын санд хуримтлуулж чадах юм. Манай app.ndaatgal.mn цахим хаягт бүртгүүлж, мэдээллээ авах ба Монголдоо ирээд дэвтэр болон холбогдох бичиг баримтаа Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын байранд ирж авч болно. Мэдээж сайн дурынх учир хувь хүн та хамрагдах үгүйгээ шийдэх болно. ”гэвНийгмийн даатгалын сайн дурын төрөлд дараах иргэд даатгуулах боломжтой. Үүнд:

  • Хувиараа бизнес эрхлэгч
  • Гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн
  • Жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч)
  • Бичил уурхай эрхлэгч
  • Газар тариалан эрхлэгч (ногоочин)
  • Малчин
  • Оюутан (бакалавр, магистр, докторант, бусад)
  • Ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн
  • Гадаад улс оронд оршин суугч иргэн
  • Ажилгүй иргэн
  • Бусад

“Төрийн банк”-ны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан

“Төрийн банк нь хилийн чанадад суугаа Монголчууддаа онлайнаар сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах бололцоог зах зээл дээр анх удаагаа бүрдүүллээ. Манай үйлчилгээний онцлог бол зөвхөн нийгмийн даатгалын цахим хуудсаа ашиглан төлбөр тооцоогоо хийх юм.

Хэрвээ төрийн банктай харилцдаггүй бол оршин суугаа улсынхаа Элчин сайдын яаманд очиж маягт бөглөөд, Төрийн банкны цахим сайтаар орж данс нээлгэж болно. Нэмж хэлэхэд даатгалаа төлөхөд Төрийн банканд шимтгэл төлөхгүй юм.Тус үйлчилгээ нь энэ сарын 6-наас эхлэн хэрэгжих бөгөөд бид дэлхийн 38 оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдээ нийгмийн даатгалд хамруулж, улмаар нийгмийн баталгааг олгож байгаадаа бид маш их баяртай байна” гэлээ.

Нийгмийн даатгалын сайн дурын төрөлд даатгуулах үйлчилгээнд хамрагдахын тулд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Тус үйлчилгээ хэрэгжих 38 улсын жагсаалтыг хавсаргав.

http://ehleh.com/10/651-2015-12-04-15-01-52

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s