Австрали улсын тухай сонирхолтой баримтуу д | Caak.mn


байдаг. Тэдгээр амьтад, яг л эзэнгүй нохдын адил хаа сайгүй байдаг гэнэ. Тиймээс ч эдгээр амьтад шөнө оройн цагаар үйл олноороо машинд дайруулан үрэгддэг байна. Учир нь имж хэзээд хурдан шалмаг хөдөлгөөнтэйн дээр машины урдуур гэнэт л ороод ирдэг ажээ. Тиймээс замын хажууд имжнээс болгоомжлох тэмдэглэгээ хүртэл байдаг байна. Нас бие гүйцсэн Имж нь зүйлээсээ хамаараад 25-аас 160см хүртэл өндөр болдог.

01.jpg

2. Тус улсад имжний махаар хоол хийдэг ажээ. Энэ нь жирийн махыг бодвол илүү хатуу учраас удаан болгох шаардлагатай гэнэ. Гэсэн хэдий ч, ийнхүү удаан болгосон мах нь үнэхээр амттай болдог байна.

02.jpg

3. Австрали улсын ихэнх хэсгийг тосгодууд эзэлдэг.

03.jpg

4. Тэндхийн цалинг хамгийн багаар бодоход л 7 хоногтоо 700 мянган төгрөг хүрчихдэг байна. Үнэхээр амьжиргаатай ард түмэн байгаа биз.

04.jpg

5. Дэлхийн хамгийн урт ачааны машин Австралид байдаг. Энэ нь ойролцоогоор 45 чиргүүл, 100 дугуйтай ажээ. Үүгээр бүхий л овор ихтэй зүйлийг хялбархаан зөөдөг гэнэ.

05.jpg

6. Австрали улсад нутгийн уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нарийн төвөгтэй аман зохиолын уламжлалтай, тэрчлэн тэнгэр газрыг шүтэж, зүүдэнд итгэдэг байна.

06.jpg

7. Хойд Австралийн нутагт давстай усны матар олон байдаг. Эдгээр матрууд, ойролцоогоор 3-4 метрийн урттай гэнэ.

07.jpg

8. Коала зүүн Австралийн далайн эргийн дагуу газарт амьдардаг байна. Энэ тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд янз бүрийн нэр өгсөн бөгөөд тэдний дунд: “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Европын мэддэг амьтадтайгаа адилтгахыг оролдож байсан бололтой. Гэвч Австралийн эртний нутгийн хүмүүсээс өвлөн ирсэн “ус уудаггүй амьтан” гэсэн утгатай “koala” нэр нь л үлджээ.

08.jpg

9. Тухайн орны хүүхэд залуус суралцах үнэхээр дургүй гэнэ. Тиймээс ч тэнд дээд боловсролтой хүмүүсээс илүүтэй бүтээн байгуулалтын авьяастай хүмүүс цөөнгүй байдаг аж. Тэр ч утгаараа Австрали улс барилга байгууламжаараа дэлхийд толгой цохидог юм.

22.jpg

10. Та энд ирснээр 10-р сараас 2-р сарыг дуустал далайд хамгаалалтын хувцасгүй сэлж болохгүй юм. Учир нь эдгээр саруудад далайн ус хорддог бөгөөд хамгаалах хувцасгүй орсон нөхцөлд биеэр улаан тууралт гарж, өндөр халуурдаг байна.

10.jpg

11. Австрали улсаар аялаж байгаа жуулчдын ихэнх нь Япон хүмүүс байдаг ажээ.

11.jpg

12. Тухайн улсын агаарын хүчнийг “Qantas” компани ноёрхдог.

12.jpg

13. Энэ газарт эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх элсэн цөл ч гэсэн байдаг. Та онгоцоор явахдаа анзаарсан бол энэхүү цөл нь дээрээс улаанаар туяаран харагддаг ажээ.

13.jpg

14. “Вомбат” хэмээх энэхүү мэрэгч төрлийн амьтан энд маш түгээмэл байдаг гэнэ.

14.jpg

15.Тасманы чөтгөр ч мөн адил Австралид олон байдаг.

15.jpg

16. Австралид замын хөдөлгөөндөө манайхаас эсрэг дүрэм болох зүүн гарын дүрмийг баримталдаг.

23.jpg

17. Тэнд нэг хайрцаг тамхи 16 мянган төгрөгөөр худалдаалагддаг байна. Түүнчлэн олон нийтийн газарт тамхи татах нь хориотой.

17.jpg

18. Австралид эрчүүдийг цэрэгт элсэхэд харилцан гэрээ байгуулдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр шаардлагатай нөхцөлд дайнд оролцох нөхцөлтэй гэнэ.

18.jpg

19. Тухайн улсад газар хөдлөлт түгээмэл болдог бөгөөд, хүчтэй газар хөдлөлтийн улсаас олон байшин газартай тэгшлэгдэж байсан гэдэг.

19.jpg

20. Эндхийн хүмүүс өөрсдийн үндэсний тоглоом болох крикет хэмээх спортод дуртай. Уг тоглоом нь маш өргөн хүрээг хамран зохиогддог бөгөөд том цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга орчим хүний багтаамжтайгаар 4-5 хоногийн турш зохиогддог байна.

20.jpg

21. Австралийн үндэсний хөгжмийн зэмсгийг тусгай модоор сийлэн хийдэг бөгөөд энэ нь маш өвөрмөц дуу авиаг гаргадаг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s