Тунгалаг мєсєн дот орхи 1000 доллар | Caak.mn


Гараагаа эхэлж буй бизнес эрхлэгчид тєдийгvй рекламны мэргэжилтнvvдэд маань шинэ санааг бэлэглэх нэгэн сонирхолтой арга хэмжээний талаар фото мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Австралийн Сидней хотын тєв талбайд єнгєрсєн Пvрэв гарагт буюу 3-р сарын 25-ны єдєр нэгэн хувцасны шинэ брэндийнхэн нээлтийнхээ сурталчилгааны ажлыг маш сонирхолтой байдлаар зохион байгуулжээ. Тус улсын хамгийн том хотын оршин суугчид болон жуулчид энэхvv vйл ажиллагааны vеэр 400 кг дєрвєлжин мєсєн доторхи 1000 долларын мєнгєн тэмдэгтvvдийг авъяас нь л хvрвэл хvссэн хэмжээгээрээ авах боломжтой байжээ. Хvн угаас vнэгvй юманд нугасгvй байдаг тул Сиднейн тєв талбайд зуу зуун “бэлэн єгєєшинд дурлагчид” цугларч, хутга, автирк гээд хурцхан vзvvртэй тємєр зvйлсээр мєсийг хагалж, тодхон харагдах дэвсгэртvvдийг чадах чадахаараа авцгаасан байна. Харин энэ vеэр ямар нэгэн эмх замбараагvй байдал, vл ойлголцол болон элдэв сєргєлдєєн гараагvй ажээ. Хотын тєвєєр тусгайлан эргvvлд гарч байсан цагдаа нарт ч зодоон, маргааныг журамлах шаардлага гараагvй юм байна.

Тунгалаг мєсєн доторхи 1000 доллар

www.caak.mn (11 фото)

Илхэн харагдах хирнээ хvчтэй єрсєлдєєний дvнд эзэндээ хvрсэн мєнгєн тэмдэгтvvдийг хамгийн олныг авч чадсан ялагчид хэд хэд тодорчээ. Мєнгєтэй болохоор тууштай тэмцсэн Сиднейчvvд хайлан хайрах мєсний хэлтэрхийтэй хамт алгыг нь хvндрvvлэх мєнгєнvvдээ барьсаар бараг хvн бvр сэтгэл хангалуун vлдсэн гэнэ.
Єнєєдєр барууны ихэнхи хэвлэлvvд энэхvv сонирхолтой сурталчилгааны арга хэмжээний талаар ам уралдан бичиж байна. Харин аль ч орны ямар ч мэдээллийн хэрэгсэлд энэ арга хэмжээг зохиосон хувцасны брэндийн нэрийг дурьдаагvй нь сонирхолтой. Ямартай ч саяхан алдарт Nissan-ыхан нэгэн сурталчилгааны аргыг хэрэглэсэн сурагтай.

Лондон хотын тєвд 6,24 куб метр эзэлхvvнтэй аварга том мєсийг байрлуулж, дотор нь цоо шинэ Nissan тємєр хvлгийг хєлдєєсєн байна. Энэ машины vнэ нь мэдээж дээрхи арга хэмжээнд зарцуулагдсан 1000 долларыг хэдэн арав нугалсантай тэнцэхээр байсан болох нь тодорхой. Харин мєсний нэг бєєрєн дээр шивээсний мастер Генри Хейт нь японы самурай стилийн гайхалтай зураг сийлжээ.

www.caak.mn (11 фото)

http://www.caak.mn/view/8245884/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s