Баячуудын хүүхэд асрагчдын ер бусын амьдр ал | Caak.mn


Баячуудын хүүхэд асрагчдын ер бусын амьдрал

Огноо:2015.12.28, 19:26 Төрөл:Тэрбумтнууд

Сэтгэгдэл6 Уншсан7967

Хүүхэд асрагч гэхээр л ядарсан амьдралтай, мэргэжилгүй нэгэн байдаг гэсэн ойлголтыг утгаар нь арчиж хаясан эмэгтэйн амьдралыг товчхон танилцуулах гэж буйдаа таатай байна. Австрали улсын иргэн 27 настай Филиппа Кристиан (Philippa Christian) алдартнууд болон одуудын хүүхдүүдийг асардаг туршлагатай басхүү эрэлттэй нэгэн ажээ. Ийм төрлийн хүүхэд асрагчдыг “А” зэрэглэлийн асрагч гэдэг байна.

Баячуудын хүүхэд асрагчдын ер бусын амьдрал

Кристиан цөөнгүй хэдэн жилийн турш алдартай жүжигчид, тэрбумтнуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд тэдэнд хувийн арал, амралтын газарт нь, тэр ч бүү хэл хил дамнан очиж үйлчлэх нь бий. Тэр болгонд асрагчийг хувийн онгоц, тансаг машин болон тусгай хамгаалалтаар хангадаг ажээ.

02.jpg

Австралийн уугуул иргэн Кристиан энэ тухайгаа: “Би энэ ажилд ороод Европын улсууд, Энэтхэг, Америк, Багамын арлууд, Арабын Нэгдсэн Эмират гээд л олон сайхан газраар аялсан. Өмнө нь бол энэ газрууд руу зүүдэндээ л аялдаг байсан байх”

01.jpg

“Тэд миний бүх зардлыг дааж, намайг бүрэн хамгаалалтанд авч, замдаа ядраахгүйн тулд 5 одтой зочид буудалд хонуулдаг” хэмээн хэлжээ.

T

Харин түүнд тавигдах шаардлага нь найз залуу болон эрэгтэй найзгүй байх, оройн 10 цагаас хойш гэрээс гарахгүй байх ёстой гэнэ.

04.jpg

Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр эзэд нь түүнийг нэг цаг гадуур гарч хүссэн зүйлээ авахыг зөвшөөрсөн гэнэ. Эзэд нь бүгд баян хүмүүс байдаг тул түүнийг дутагдаж гачигдах зүйлгүй хангалттай цалин өгдөг байна. Тэр өөрөө ч үүнээс илүү сайхан ажил өөрт нь олдохгүй байх хэмээн боддог ажээ.

05.jpg

Кристиан ганцаараа ийм ажилтай хүн биш юм. Ром гаралтай Паоло Диана (Paolo Diana) хэмээх 40 настай эмэгтэй бол мэргэжлийн хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч нарын “Nanny & Butler” агентлагийн үүсгэн байгуулагч ажээ. Түүний агентлаг нь дэлхийн олон улсад салбартай бөгөөд тогтсон ажил, мэргэжилгүй олон охид бүсгүйчүүдэд ховор боломж олгодог давуу талтай.

06.jpg

Паоло хэлэхдээ: “Манай агентлагаас зуучлагдаж буй охид бүгд л маш их хөрөнгөтэй айлд ажилд ордог. Заримдаа тэд бүр “Энэ удаад ч бид нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисэхгүй нь дээ, азгүй юм аа” гэлцдэг. Түүнчлэн зарим айлууд жилээс жилд өөр өөр улсад амьдардаг тул тэднийг дагаад гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчид нь хамт явахаас өөр аргагүй. Ингэснээр тэд олон орноор аялан, нэг ёсондоо юм үзэж нүд тайлж байгаа хэрэг юм” гэжээ.

07.jpg

Харин цалингийн хувьд тэд долоо хоногт л гэхэд 1500 евро (3 сая гаруй төгрөг) олдог. Дээрээс нь тухайн гэр бүлүүд асрагчдаа шагнал, урамшуулал болгож ойролцоогоор 30,000 евро өгөх нь бий ажээ.

http://www.caak.mn/view/8264065/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s