Гадаадад оршин суугаа иргэдийн цахим тоол лого ирэх сарыг дуустал үргэлжилнэ


Гадаадад 183 хоногоос дээш оршин сууж байгаа иргэдийн цахим тооллого дуусахад 40 хүрэхгүй хоног үлдлээ.

Тооллогод энэ сарын 16-ны байдлаар АНУ-аас 239 орчим хэрэглэгч буюу өрх хамрагдсан байна.

Хилийн чанадад буй монгол иргэдийнхээ тоог үнэн зөв гаргах, иргэддээ төрөөс үзүүлж буй үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад энэ тооллого чухал ач холбогдолтой аж.

Энэ удаагийн хүн амын тооллогыг цахим хэлбэрээр хилийн чанадад байгаа өрх, иргэдээ бүрэн хамрагдах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Тооллогод хамрагдахад та ердөө таван минут зарцуулах ба албан бусаар ажиллаж амьдарч байгаа өрх, иргэд тооллогод хамрагдахаас болгоомжлох хэрэггүй гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Иймд хүн амын тооллогод идэвхтэй хамрагдахыг иргэдэд, мөн дэлхийн олон улсад байгаа Монголчуудын холбоо, Монгол сургуулиуд, бизнесийн байгууллагууд, олон нийт, төрийн бус байгууллагууд, эмэгтэйчүүд, залуучууд, спортын холбоод идэвхтэй дэмжиж хамтран ажиллахыг ҮСХ-ноос уриалж байна.

Та цахим тооллогын талаар мэдээллийг ЭНД дарж авна уу.

http://news.gogo.mn/r/174248

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s