Сидней дэхь Монголчууд /нэг/ — Medium


Сидней дэхь Монголчууд /нэг/

А: Австрали улсын нийслэл хотын нэр?
Б: Сидней

А: Биш, Канбера гэдэг ш дээ

Б: Айн ?!

Магадгүй энэ харилцан яриа таньд танил сонсогдож магадгүй. Одоогоос 237 жилийн өмнө анхны соёлт хүн хөл гишгэсэн Австрали тивд анх хэдийд Монгол хүн ирсэн нь тодорхойгүй ч сүүлийн хэдхэн жилийн хугацаанд манайхны гадагшаа явагсдын 4 дэхь “хүсэмжит” улс болон Хойд Америк, Өмнөд Солонгос, Европын ардаас Канадын хамт жагсаалтанд хүчтэй орж ирэв. Энэхүү бичлэгт Австрали дахь Монголчууд биш Сидней дэх Монголчууд гэж гарчигласан нь нэгт миний бие Сиднейд ирээд хагас жилийн нүүрийг үзэж байгаа учраас эндхийн амьдралыг багахан гадарладаг болсонтой, хоёрт Австрали улсын өөр том хотууд болох Мелбурн, Канбера, Перт зэрэг хотуудад монголчууд байдаг ч дийлэнхи олонхи нь Сидней хотод сурч, ажиллаж амьдардагтай холбоотой юм.

1*d-KFFZuLdZvX4KQb-rRahA.jpeg

Албан бус тоогоор Сидней хотод 3000 гаруй монголчууд сурч, ажиллаж амьдарч байна. Хааяа нэг цөөн тооны эндхийн иргэн болсон гэсэн хүмүүс тааралдах бөгөөд дийлэнхи нь оюутнууд болон тэдний ар гэрийнхэн буюу эндхийнхний хэлж заншсанаар “дэпээндэнтүүд”. Үндсэндээ энд байгаа монголчуудыг дараахь бүлгүүдэд хувааж болно.

  • Mongolian Aussies

Тэд бол энд ирээд доод тал нь 10 жил болчихсон. Эндхийн 7–7 хоногоор бүх зүйл нь шахуу, татварт тулгуурлаж тэгш хуваарилалтыг хангадаг нийгэмд тодорхой хэмжээнд хөлөө олчихсон, 7 хоногт багадаа 3000-4000 долларын орлоготой, дийлэнхи нь мэргэжлээрээ ажилладаг. Амьдралын хэв маяг нь Озей буюу Австрали хэмнэлд бүрэн орсон цөөн монголчууд.

  • Оюутнууд

Оюутнууд дотороо олон янз байна. Тэтгэлэгтэй, тэтгэлэггүй, яг сурах гэж ирсэн эсвэл ажиллаж мөнгө хураах гэж оюутан нэрэн доор ирсэн, үнэхээр сурах хүсэл байвч эндхийн үнэтэй сургалтын төлбөрт дарлуулж хугацаа алдагсад байхад шүдээ зууж, нойроо хагаслаж өдөрт дөрөв, тавхан цаг унтсаар зорисондоо хүрсэн, хүрэхээр тэмүүлж байгаа оюутнууд ч байна. Харин эцэг эхийнхээ мөнгийг хий дэмий үрж, цагаа дэмий өнгөрөөж байгаа оюутнууд Америктай харьцуулвал тун цөөн. Нийгмийн системээсээ шалтгаалдаг боловуу гэж би хувьдаа боддог юм. Дашрамд дурьдахад эндхийн Боловсролын салбар орлогоороо Уул уурайн салбарынхаа ард, Аялал жуулчлалын салбараа гүйцэн энэ жил 2-р байранд орж ирсэн сонирхолтой дүр зураг үзэгдсэн.

“Дэпээндэнтүүд”

Энэ нэршил “хамааралтай” гэх утгатай “dependent” гэсэн үгний монголчилсон хувилбар. Учир нь танай гэр бүлээс хэн нэгэн нь 572, 573 буюу Австрали улсад суралцах оюутны визтэй болсон бол та ч гэсэн Австрали улсыг зорих визтэй болсон гэсэн үг. “Дэпээндэнтүүд” бол нэг талаараа шууд визтэй болдгоороо азтай ч тэд бол жинхэнэ гэр бүлийн хүнээ дээд боловсрол эзэмшихэд хөлсөө дуслуулж чаддаг улс.

үргэлжлэл бий…

https://medium.com/@pureveepd/%D1%81%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B5%D0%B9-%D0%B4%D1%8D%D1%85%D1%8C-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4-%D0%BD%D1%8D%D0%B3-427ed3662047

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s