Fulbright Scholarship winner 2015 | Telmuun Byambaragchaa


2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цаг 17 минут. Корнеллийн их сургуулийн Юрис хэмээх гол номын санд (Uris library). 150 жилийн түүхтэй энэхүү сургуулийн зүрх нь болсон газар аж. Эргэн тойрон дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 21,000 гаруй эрдэм чадалтай, том том зорилго өвөртөлсөн залуус мөр зэрэгцээд алхана. Дэлхийн 11 дэх шилдэг сургууль л гэнэ, 15 дахь ч гэнэ, тэр яахав. Ногоон байгууламжаараа зургаад жагсдаг л гэнэ. 1600 эрдэмтэн профессортой, 43 Нобелийн шагналтантай л гэнэ. Хамгийн гол нь алхам тутам л нэр хүндээ өндөрт өргөх, ёс зүйг чандлан сахихыг сануулах нь бахархмаар.

11905789_10153275316187809_3240901406917994671_n

Энэ сургуулийн хаалга хүртэл яггүй зам туулжээ. Дөрвөн жил гаруйн өмнөөс л ямар нэгэн байдлаар гадаадад сурахгүй бол болохгүй гэсэн бодол төрж байж. Ядаж Англи хэл нь ч тааруу. Яах ийх учраа ч мэдэхгүй. TOEFL өгөх ёстой гэж бодоод өгсөн 83. Хэд хэдэн сургууль, тэтгэлгийн шалгуур харвал дор хаяж 90 оноо гэнэ. Хэдэн арван мянган долларыг нь дийлэхгүйгээс хойш тэтгэлэг авахаас өөр аргагүй. Юу ч үгүй “чапак” байж бас ч үгүй нэр хүндтэй сургуульд сурчих санаатай.

Ингээд л сургуульд сурахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнээ зориулав. Маш олон удаа бүтэлгүйтсэн. Хоёр жилийн өмнөх яг энэ өдөр 5 дахь удаагаа тэтгэлэгт тэнцээгүй гэсэн хариу авч байж. Тэгээд их л шазруунаар шилдэг 50 сургуульд орно гэж ажлын ах хүүдээ ам гарсан нь саяхан мэт. Дотроо бол юун шилдэг яасан ийсэн 50. Гэхдээ л тултал нь мөрөөдөөд, түүндээ зориод амьдрах сайхан. Том зорилго өмнөө тавиад, түүнийхээ талд нь унахад л “хавааск” шүү дээ. Хэнээс ч билээ “мөрөөдөл чинь боломжгүй мэт чамд санагдахгүй бол хэзээ ч чи том зүйлд хүрэхгүй” гэж сонссон нь санаанд бууж байна.

Фулбрайтад 4 дэх удаагаа материал өгөөд тэнцсэн хариу сонсов. “Баяр хүргэе” гэхийг сонсох хичнээн сайхан. Гэхдээ үүнээс илүү энэ хүртэл өөрийнхөө туулсан замыг эргэж харах хамгийн таатай. Дөрвөн жилийн хугацаанд 11 удаа тэтгэлэгт тэнцээгүй хариу, 16 эссе, 10 тодорхойлох захидал, 5 TOEFL, 4 сургуулийн тэтгэлэггүй урилга, 1 GMAT, 1 IELTS, 1 GRE.

12034280_10153275318977809_3772339271066079178_o

Олон ч шөнө номоо дэрлээд унтаж билээ. Сангийн яам ачаалал ихтэй, өдөр шөнөгүй ажиллуулна. Төсвийн үеэр эртдээ л шөнийн 12 гэж тарна, дунджаар 2 цагт харина. Яаж ч харьсан номоо тэврээд л орондоо ордог. Уншсан юм уу бүү мэд, толгойд орсон юм уу бүү мэд, нэг л мэдэхэд өглөө. Өөртөө бат итгээд л, маааш их хүсээд ирэхээр аяндаа л зорилго чинь чамагай шахаад эхэлдэг юм билээ. Эцэст нь дүгнээд хэлэхэд боломжгүй зүйл, хүршгүй оргил гэж байхгүй, хамгийн гол зүйл бол ХҮСЭЛ юм. Зүгээр ч нэг хүсэх биш, тэр ХҮСЭЛ ЧИНЬ ЧАМАЙГ ШАТААДАГ, ШӨНӨ НОЙРНООС ЧИНЬ СЭРЭЭДЭГ, БАЙЖ СУУХ АРГАГҮЙ тийм хүчтэй байж гэмээнэ биелнэ. За энэ хүрээд эхний постоо өндөрлөе. Үг олдож, үхэр ч цаашиллаа.

Жич.Ийнхүү блог нээж өчүүхэн санаа бодол, туршлага, сонссон мэдсэнээ бусадтай хуваалцах гэж жил гаруй төлөвлөжээ. Төрийн албан хаагч байхдаа зүрхэлдэггүй байж. Юу ч мэдэхгүй, чадахгүй байж ийнхүү блог нээхээс бас санаа зовох юм. Гэхдээ яахав, хүн уншихгүй байсан ч хамаа байж уу. Эрдэмтэй боловсролтой, туршлагатай, үзсэн харсан зүйлс ихтэй, амжилттай хүмүүс минь эндүү бичвэр гарвал өршөөнө биз ээ. Үе тэнгийн найз нөхөд, ах эгч дүү, таньдаг, таньдаггүй хамаагүй Та бүхэн энд санаа бодлоо хуваалцаж байвал маш их талархах болно шүү.

Хүндэтгэсэн,

Алаг адуун Бямбарагчаагийн ТЭЛМҮҮН

http://telmuun.net/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s