Угаасаа би мөнгөний төлөө чармайдаггүй бо лохоор аливаа эрсдэлд дархлаатай А.Чимэд- Очир: Би амьдралынхаа хамгийн гундуу явах үедээ эхнэртэйгээ танилцсан


Угаасаа би мөнгөний төлөө чармайдаггүй болохоор аливаа эрсдэлд дархлаатай

-Таны орсон энэ салбарууд хоорондоо огт авцалдаагүй юм. Нэг салбараа барьж болоогүй юм уу?

-Хоорондоо ямар ч авцалдаагүй. Хүн гэдэг амьтан өөрөө юм болгонд авьяастай байна гэж байдаггүй. Би ч юм бүхэнд мундаг, авьяастай биш шүү дээ. Ямар нэг ажил хийхдээ өөрийнхөө хобби, сонирхол болгочихдог. Өдөр шөнөгүй тэр салбарынхаа талаар уншиж мэдээд, судалгаа хийдэг. Эхний юмаа хийгээд тэрнээс урам авдаг.

Яг тэр ажлаа л хобби болгочихдог болохоор тэрийгээ тултал нь хийдэг. Юу ч байхгүй нэг хоосон газар шинэ бизнесээ эхлэхээс эхлээд зах зээлд хөл дээр нь баталгаатай босгох хүртэлх хоорондын тэр их эрсдэлтэй цаг хугацаа л надад гоё юм шиг. Бизнесээ ингээд амжилтанд хүргээд ирэхээр дараагийн, өөр салбарт нүх гарч ирдэг. Энэ компаниа орхих сүүлийн жилийн дотор удирдан авч явах хүмүүсээ бэлдэж, тэр хүмүүстээ 100 хувь шилжүүлээд өөрөө цоо шинэ салбар руу ордог. Тэр мөч ямар гоё гээч. Бүхнийг хөрснөөс нь эхэлнэ гэдэг жаргал шүү дээ. Чаддагаа давтах нь бахтай биш, энэ бол дийлдгээ зодохтой адил. Хийж чадахааргүй ажлын цаана чиний хэмжээ бий.

-Та уйдамхай хүн үү?

-Яг хийж байгаа бизнесээсээ уйдамхай юм шиг байгаа юм. Хүмүүст зарим талаараа ойлгомжгүй байж магадгүй. “Яг ашигтай болоод ирэхээр больчихдог нь ямар учиртай юм? Мөнгөнд хайргүй хүн үү?” гэж бодож болох. Гэхдээ гурав дөрвөн жил явахдаа ашгаа мэдээж олно. Гэхдээ би нэг амьдрахад их мөнгө хэрэггүй гэж боддог. Би баян биш, бид баян байх юм сан. Би ганцаараа баян байлаа гээд гээд нийгмээрээ ажилгүйдэл уур уцаар бухимдал байвал миний аз жаргал хаана байх вэ? Аз жаргалыг хүн эргэн тойрон байгаа хүмүүсийн баяр баясгалангаас авдаг болохоос эд хөрөнгө албан тушаалаас авдаггүй.

Угаасаа би мөнгөний төлөө чармайдаггүй болохоор аливаа эрсдэлд дархлаатай байдаг. Хүмүүс хэт өндөр зээл аваад, ирээдүйн ашгийнхаа төлөө явчихаар ихэнх нь унадаг байх. Би аажим аажмаар босгоод явдаг болохоор эрсдэл даах чадвар сайтай байдаг.

-Танд шантарч явсан үе байдаг уу?

-Шантарч байсан үе бараг байдаггүй дээ. “Больчих юмсан, бүр ядарчихлаа” гэсэн үе байдаггүй. Гэхдээ бизнесээ өөр хүнд хүлээлгэж өгөөд, явсны дараа миний хөл дээр нь босгочихсон компанийг хөгжүүлэхгүйгээр, инерцээр нь авч яваад дампууруулж байсныг хараад их харамсч байсан.

Хэчнээн би өөр хүнд өгсөн ч гэсэн алсаас харахад “Энийг ингэчих минь яав даа” гэж бодогдож байсан.

-Энэ компаниудаа хүнд өгөхийн оронд нэгтгээд нэг групп байгуулах санаа төрж байгаагүй юу?

-Ерөөсөө төрж байгаагүй. Миний байгуулсан 14 компани бий. Эднийг групп болгоод, бүр томруулчихаар нэг компани нь муу ажиллаа гэхэд нөгөө хэд нь тэрийгээ чирж явах болно. Зах зээлд ашигтай ажиллаад авч явж чадаж байвал тэрийгээ цааш нь авч яв, үнэхээр болохгүй байвал зоригтойгоор орхиж чаддаг байх хэрэгтэй.

Дэндүү хөл дээр нь босгоод, заагаад өгчихсөн юмыг унагачихаар нэгд, хүнээ зөв сонгоогүй юм байна. Хоёрт, манай монголчууд дэндүү яарамтгай юм. Юу юуны духанд хүрэлгүй, надаас аваад үлдэнгүүтээ эргэлтийн хөрөнгөөрөө нэг том жийп аваад, нэг том хаус аваад л… Дэндүү тансаглал руугаа яваад, үйл ажиллагаагаа эрхлэхдээ банкнаас зээл авч, нөгөө зээлэндээ баригдчихдаг. Ашгаар хүн амьдрах ёстой. Гэтэл хийх ёстой мөнгөө өөр юманд зараад, хөдлөхгүй, ашиг олохгүй юманд хөрөнгө оруулалт хийчихээр унаж байгаа юм.

Би өөрөө ямар нэг компанийг том групп болтол нь байгуулах сонирхол байхгүй. Би дийлэх ч үгүй байх. Тэр их бухимдал шүү дээ. Манай Монголын том удирдагчдыг би мундаг хүмүүс л гэж боддог. Яахав буруу зөрүү тендерт ялаад, буруу зөрүүгээр томорсон компаниуд байдаг л байх. Гэхдээ тэд монгол хүмүүс. Тэд Монголдоо л мөнгөө эргэлдүүлж байна, энэ нь л чухал шүү дээ.

http://news.gogo.mn/r/170602

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s