Саятан болох 20 энгийн алхмууд


Магадгүй чи бизнес хийж, ашиг олж байж л саятан болдог гэж бодож байгаа байх. Гэвч яг үнэндээ хүний саятан болох үгүй нь өдөр тутмын амьдралын алхам бүрт ямар шийдвэр гаргаж байгаагаас шалтгаалдаг.

Саятан болох арга ердөөсөө нууц биш. Хүн бүхэнд нээлттэй эдгээр аргуудыг мөрдөх л хэцүү учраас хүн болгон саятан болж чаддаггүй байна.

1. Хүссэн зүйлсээ бус хэрэгтэй зүйлсээ л авч бай.

Ихэнх хүмүүсийн саятан болох зорилго нь хүссэн зүйлээ худалдаж авах ч тэрэнд хүрэх замд үрэлгэн байдал хамгийн ихээр саад болно. Өөртөө хэрэггүй том байшин, шаардлагагүй тансаг машин авч хамаг мөнгөө үрэхийн оронд зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлээ л авч сахилга баттай байх хэрэгтэй.

2. Олдгоосоо багыг үрж бай.

Энэ бол мөнгө хадгалж баялаг бий болгох анхан шатны ойлголт. Гэхдээ энэ нь шиг хэрэгтэй хуучны зөвлөгөө гэж байхгүй.

3. Төлж чадах зүйлээ л худалдаж ав.

Одоо үед ямар нэгэн зээлд хамрагдалгүйгээр юм худалдаж авахад хэцүү. Тэглээ ч гэсэн үргэлж аль болох хурдан төлж дуусгаж чадах юмаа л авч бай. Ингэснээр чи хүссэн ажлаа хийж сатааралгүйгээр зорилгодоо хүрнэ.

4. Тэвчээртэй бай.

Илүү мөнгө олох тусам хэнд ч хэрэглээгээ дээшлүүлж амьдралын хэв маягаа өөрчилмөөр санагдана. Гэхдээ ингэж цуглуулсан хэдээ үрээд байвал зорилгодоо хүрэхгүй гэдгийг санаж яваарай.

5. Төлөх ёстой төлбөр-үүдээ хамгийн эхэлж төлж бай.

Хүн өөртөө байхгүй мөнгийг мэдээж үрж чадахгүй. Тийм болохоор энэ аргыг өөрийнхөө давуу талд ашиглаж цалингаа авангуутаа төлөх ёстой төлбөрүүдээ хамгийн эхэлж хийж байгаарай.

6. Зээлийнхээ картны үлдэгдлийг сар болгон төлж занш.

Банкнаас авсан хэрэглээний зээлээ бага багаар төлж банктай сайн харилцаатай байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ өөрийнхөө хэрэглэснийг тогтмол төлж чаддаг байна гэдэг бүр сайн хэрэг.

7. Хуримтлалаа эртхэн эхлүүл.

Аль болох хурдан мөнгө цуглуулж хуримтлал үүсгэх тусмаа сайн. Хэрвээ чи 20-иос 30 насандаа хуримтлал үүсгэж эхэлвэл ирээдүйд үүсэх хүүн хэмжээ улам нэмэгдэж өтөлсөн хойноо зовох шаардлагагүй.

8. Аз жаргалыг худалдаж авч болдоггүйг сана.

Зөвхөн материаллаг амьдралын хойноос бус бүрэн бүтэн аз жаргалтай амьдралд хүрэх гэж саятан болохыг хүсвэл энэ зорилгодоо чи илүү хурдан хүрэх болно.

9. Амьдралд юу ч тохиолдож болдгийг ойлго.

Гэнэтийн яаралтай үед зарцуулах мөнгө байнга байлгах хэрэгтэй. Энэ мөнгө нь саятан болох данснаас чинь тустай байвал юу ч болж байсан чи зорилгодоо хүрэх л болно.

10. Өргүй хүн баян.

Сар болгон их хэмжээний орлоготой байлаа ч тэрнээс давсан их өртэй бол чи санхүүгийн ямар ч эрх чөлөөгүй. Санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг зүйл орлогын хэмжээнээс бус өдрийн хэдэн цаг нь чөлөөт цагтай байна вэ гэдгээр хэмжигддэг.

11. Ажилсаг бас хичээнгүй бай.

Эзэн хичээвэл заяа хичээнэ.

12. Хоёр ажил хий.

Хоёр ажил хийвэл илүү орлоготой болохоос гадна олсноо үрэх завгүй болно.

13. Том мөрөөдөл, төсөөлөлтэй байхаас айх хэрэггүй.

Үргэлж өөрийн чадахаар, тухтайгаа мөнгө хуримтлуулах нь одоо таатай ч сүүлд нь ашиггүй. Тийм болохоор их мөнгөтэй болох зорилго тавьж түүндээ хүр.

14. Мөнгөө ашигтайгаар зохицуулах чадвартай бай.

Мөнгөний менежментийн сүүлийн үеийн аргуудаас үргэлж суралцаж сайн зохицуулалтгүйгээр мөнгө чинь хүссэн хэмжээнд очихгүй гэдгийг санаарай.

15. Өөртөө таалагддаг зүйлээ хий.

Өөрийн хүссэн, таалагддаг мэргэжлээ сонгож ажиллах нь санхүүгийн зорилгодоо хүрэх хамгийн дөт зам. Учир нь хүссэн зүйлээ хийвэл тэрэндээ илүү цаг зарцуулж ингэснээр гаршиж илүү орлого олох болно.

16. Өөртөө эхэлж мөнгөнөөсөө зарцуулж бай.

Элдэв шаардлагатай төлбөрөө төлсний дараа хамгийн эхэлж өөртөө мөнгөнөөсөө зарцуулж байвал цааш зорилгодоо хүрэх эрч хүч авч сэтгэл хангалуун байна.

17. Хүлээж суулгүй мөнгө олох арга замаа өөрөө ол.

Зөвхөн олсноо хуримтлуулж замд таарснаа хийн саятан болно гэж найдвал бас л бүтэхгүй зүйл. Өөрөө өөрийнхөө хувь заяаг гартаа авч хэр хэмжээний орлоготой байхаа тунхагла.

18. Өөртөө хөрөнгө оруул.

Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхгүй бол чамд бусдаас ялгарах зүйл бага болно. Хэн ч чамд илүү мөнгө төлөхийг хүсэхгүй.

19. Үл хөдлөх хөрөнгөтэй бол

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин өсч эхэлсэн. Дээр нь аль цаг үед үл хөдлөх хөрөнгө авах хүн үргэлж байдаг. Тийм болохоор зарим нэг мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгоно гэдэг ухаалаг шийдвэр.

20. Ямар нэгэн асуудлыг шийдэх арга зам олон гэдгийг санаарай.

Тал бүрийн авьяасаа хөгжүүл. Ингэснээр ямар ч асуудал тулгарсан хурдтай, оновчтой байна гэсэн үг.

Саятан болох цорын ганц арга гэж мэдээж байхгүй. Гэхдээ ажил, бизнесээ сайн хувийн санхүүгийн зохион байгуулалт, шийдвэрүүдтэй хослуулбал зорилгодоо хүрэхэд амархан. Дээрх 20 хялбар аргуудыг амьдралдаа хэрэгжүүлж дараагийн саятан болоорой!

http://monday.mn/r/1054

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s