Рио Тинто: Оюу толгой манай компанийн хамг ийн сайн төсөл


Түүхий эдийн үнэ Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэн уналттай байна. Гэхдээ урт хугацаанд зэсийн үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа учир Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлнэ гэж Рио Тинто компаниас мэдээллээ.

Рио Тинтогийн зэс ба нүүрсний салбарын ахлах Крэйг Киннэлл “Хэрэв бага зардлаар ажиллах боломжтой бол эдийн засгийн мөчлөгийн ямар ч үед ашиг олох боломжтой. Энэ төсөл манайд байгаа хамгийн том бас хамгийн сайн төсөл” гэжээ.

Далд уурхайн хөгжүүлэлт таваас долоон жил үргэлжлэх ба зургаан жилийн дараа олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нөгөө талаас далд уурхайн хөгжүүлэлтийг амжилттай явуулахыг Монголын тал хүсч байна. Тиймээс ТЭЗҮ-г баталж, санхүүжилт босгоход шаардлагатай зөвшөөрлийг саяхан олгосон.

Крэйг Киннэл “Ирэх арваннэгдүгээр сард далд уурхайд зориулсан санхүүжилт босгох гэрээнд банкуудтай гарын үсэг зурах болов уу” гэжээ.

Төслийн санхүүжилт хамгийн багадаа 6 тэрбум доллар бөгөөд одоогийн байдлаар 4-4.5 тэрбум долларыг босгохоор ажиллаж байна.

Тавдугаар сард байгуулсан гэрээний дагуу цаашдаа уг төсөл саадгүй амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Крэйг Киннэл илэрхийлсэн. Тэрээр ирэх жилийн сонгууль төслийн явцад нөлөөлөхгүй, Засгийн газар өөрчлөгдсөн ч асуудал үүсэхгүй гэж үзэж буйгаа ч онцолжээ. Мөн төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, зорилтот үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж:www.smh.com.au

Туркойз Хилл компанийн хувьцааны ханшийн хөдөлгөөн

Түүхий эд олборлогч компанийн хувьцааны ханшийн урт хугацааны хандлагыг зэсийн үнэ тодорхойлдог.

Харин богино хугацаанд эерэг ба сөрөг мэдээлэл, зах зээлийн тухайн үеийн хандлага нь богино хугацааны ханшийн хэлбэлзлийг үүсгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт далд уурхайн ТЭЗҮ-г баталсан, Монголын засгийн газраас холбогдох зөвшөөрлийг өгсөн зэрэг нь хувьцааны ханш бага зэрэг өсөхөд хүргэж байна.

Tуркойз Хилл Ресурсын тухай

Салбар: Уул уурхай

Бирж: Нью Йорк, Торонто

Симбол: TRQ

Хувьцааны тоо: 2.012 тэрбум ширхэг

Хаалтын ханш: 3.01

Tуркойз Хиллийн гол орд нь Оюу толгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна. Уг орд Монголын өмнийн говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож, Хятад улс руу экспортолж эхэлсэн. 2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой юм.

Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч, Монголын талд ноогдох зээлийн хэмжээ өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэх зэрэг үндэслэлээр Монголын Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоож, асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг эхлүүлсэн юм.

Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард “Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан билээ. Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ.

Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум фунт зэс, 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үзжээ.

http://news.gogo.mn/r/170178

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s