Daily Archives: 2015-09-22

Сайхан сэтгэлтэй үсчин залуу – Мельбурн хо тын гудамжинд 6.мн


27 настай Назир Собхан гэгч энэхүү үсчин залуу 7 хоногийн 6 өдөр ажиллаад амралтын өдрөөр Мельбурн хотын гудамжинд байгаа гэр оронгүй хүмүүсийн үсийг засаж өгдөг гэнэ.

http://www.cekc.mn/2015/09/%d1%81%d0%b0%d0%b9%d1%85%d0%b0%d0%bd-%d1%81%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb%d1%82%d1%8d%d0%b9-%d2%af%d1%81%d1%87%d0%b8%d0%bd-%d0%b7%d0%b0%d0%bb%d1%83%d1%83/

Австрали амьдрал: TV | Alima a’s Cyber Space


Аливаа улсын амьдралын хэв маягийг ТВ нэвтрүүлгээс нь харах боломжтой гэж боддог. Австралид улсын мэдлийн 1 хувийн 5 сувагтай. Эдгээр сувгууд бүгд 2 сувагтай. Тийм болохоор арван хэдэн суваг гараад байх шиг байгаа юм.

Улсын мэдлийн суваг ABC-гийн Ази, Номхон далайн орнуудад зориулан цацдаг суваг нь манай Сансар кабель сувгаар гардаг. 4 цагийн үед гардаг англи хэлний нэвтрүүлэг нь хэл сурч буй хүмүүст их зүгээр юм байна лээ. Энэ сувгийн мэдээ нь нэг талыг баримтлаагүй, төв шударга байдаг. Мэдээ гэснээс манай цагийн хүрдтэй төстэй мэдээ орой тодорхой цагаас нэг удаа гардаг. Бусад үед нь News Update гээд хоёр, гурван минутад багтаан тойм яваад “More to come at the News 7 o’clock” geel orxino. Энд ирсэн нэг дарга австралийн мэдээ гэж үнэн хөгийн, нээх жоохон гээд уурлаад байсан. Масс медиагаар тархиа угаалгаад хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр толгойгоо дүүргэсээр байгаад тэрүүндээ донтчихсон тул тийм хөнгөн чанарын юм явахаар ойлгохгүй байх нь аргагүй юм даа. Мэдээний төгсгөл дандаа сэтгэл өөдрөг болгохоор сайхан, хөөрхөн мэдээллээр төгсгөхийг хичээцгээдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө дөө, манай үндэсний ТВ-ийн оройн хөтөлбөр нь атомын бөмбөгний хор уршгийн тухай их хүнд нэвтрүүлэг гарч байж таарч үзсэн би шөнөжингөө хар дарж зүүдлээд, өглөө нь хачин царайлсан амьтан босч ирсэн юм даг. Тэгж байхаар ихэр ботго төрлөө ч юм уу, эсвэл цэцэрлэгийн хүүхдүүдийн найрал дуу ч юм уу тийм юмаар төгсгөвөл гоё доо. Гэхдээ тольтроо сурвалжлагчийн тайлбаргүйгээр шүү.

Сурвалжлагч, нэвтрүүлэгч нарын хувьд шалгуур өндөртэй, хэл ярианы хөгжил маш сайн байх нь хамгийн гол шалгуур. Түүнээс заавал туранхай, царайлаг, залуу гэхгүй. Манайд нэвтрүүлэгч Чимгээ, Цоодол шиг нэг их гоё, сонсоол баймаар хоолойтой сурвалжлагч нар ховор юм даа.

ТВ гэдэг үзэл суртлын маш хүчтэй зэвсэг. Харах, сонсох мэдрэхүйд зэрэг хүрдэг тул өгч буй мэдээлэл нь хүний тархинд илүү баттай хадгалагдан үлддэг учраас манай хөрөнгөтнүүд ТВ-д эзэн суух хоббитой байдаг нь тэр. Тийм болоод Ерөнхий сайд өнөөдөр хэнтэй уулзаж, хэн рүү харж мишээснээс эхлээд Иракт хэдэн хүн үхсэнийг бид мэддэг. Хэрэв анзаарвал манай мэдээний лав 10 минут нь эрхтэн, дархтангууд хаашаа, хэнтэй явсан талаар БҮХ сувгаар гардаг. Бүүр байчихаад тусад нь “Монгол Улсын Ерөнхий сайд Франц Улсад” нэвтрүүлэг бэлдэж гаргах нь ч бий. Саяхан эндхийн Гадаад хэргийн сайд сөрөг хүчний шүүмжлэлд хэмх нүдүүлэв. Оны эхний 3 сард гадагшаа явсан нь өмнөх сайдуудын нэг жилийн нормыг давсан гэнэ. Мөн байгаль орчинд найртай Тоёота Приус унадаг боловч нислэгээрээ байгальд үлдээсэн мөр нь хэдэн ширхэг хуучин машин хэрэглэж байгаатай тэнцэнэ гээл авч өгсөн байна лээ.

Манай ТВүүдтэй ижил, арилжааны сувгуудаар ТВ реклам их гарна, гэхдээ тэр нь тодорхой хугацаатай. Манайхаас ялгаатай нь рекламан дундуур кино гаргах биш, кинон дундуур нь зар сурталчилгаа явна. Жишээлбэл, дор хаяж 15 минут нэвтрүүлэг тасралтгүй явсны дараа 2 минутаас илүүгүй реклам гарах ёстой.

Гарч буй кино бүр кодтой. Бүх кино нь манайхаар бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар гэх юм уу тийм байгууллагаар орж үнэлгээ авсан байх ёстой бөгөөд тэр үнэлгээний код нь кино эхлэхийн өмнө гардаг. Кино театрт мөн адил. Тийм болохоор гэр бүлээрээ кино үзэж суутал хэт задгай үйл явдал харуулсан кино гарч эцэг, эхийг байдалд оруулах явдал гарахгүй. Тодорхой мэдээллийг эндээс авч болно. http://www.classification.gov.au/

Нэвтрүүлгийн агуулгын хувьд янз бүрийн хоол хийдэг, цэцэрлэг, садаа тохижуулдаг, засвар хийдэг, аяллын нэвтрүүлгүүд хамгийн их. Энэ нэвтрүүлгүүдээр хийсэн зүйлс нь адилхан нэртэй сэтгүүл дээр гарах бөгөөд бизнесийн синержи үүсгэж чадсан тул их амжилттай ажилладаг юм. Америкт Марта Стюарт, Опра Винфри гэх мэт хүмүүс өөрсдийн нэрээ брэнд болгон зөвхөн энэ брэндийг сурталчлах ажиллагааны хүрээнд ТВ нэвтрүүлэг, сэтгүүл, радио, видео үйлдвэрлэл г.м олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ажилладаг. Хэрэв Т цаг, Танайд хоноё, Үүргэвчтэй аялал гээд манай ТВ-ийн одууд толгойгоо сайн ажиллуулбаас Монголд энийг хийх бүрэн боломжтой.

Сүүлийн үед хоолны нэвтрүүлгүүд нь аяллын шинжтэй болж, Вьетнам, Итали, Грект очиж тэр хоолыг нь хийдэг болсон байна лээ. Энэ нь аялаад явах боломжгүй боловч тэнд очсон мэт тийм сэдэл төрүүлэх зорилготой хийгдэж байгаа бололтой. Жишээлбэл, Солонгосын Жежү арал дээр манайд олдох боломжтой хүнсний зүйлсээр хоол хийгээд 25-р ТВ үзүүлбэл, Скай худалдааны төвийн борлуулалт лав нэмэгдэнэ дээ.

Энд үдээс хойш ихэнхидээ Америкийн ток-шоу, сериал кинонууд гардаг. Зохиогчийн эрхийн хууль маш чанга учраас дэлгэцэнд гараад дор хаяж хоёр, гурван жил болсон кино ТВ-ээр гардаг. Тав дахь өдөр гайгүй америк кинонууд гарна. SBS гэдэг сувгаар орон орны кино титрэн орчуулгатай гардаг. Сүүлийн үед Хятад, Хонгконгийн кино их гарах болсон. Бас Монгол, Шар нохойны дууль өнгөрсөн жил гарч байсан.

Ерөнхийд нь хэлэхэд зарим нэг нэвтрүүлгийг эс тооцвол ТВ-ээр үзэх юм бага. Манайхан шиг суваг солиод кино биш болохоор яг өөрийн товлож үздэг киноноос бусдыг бол нэг их тоож үздэггүй.

https://alimaa.wordpress.com/2011/05/29/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8-%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80%d0%b0%d0%bb-tv/

Австралид суралцах боломж | Alimaa’s Cyber Space


https://alimaa.wordpress.com/2009/07/02/australiad-suraltsah-bolomj/

Австралийн боловср олын үзэсгэлэн | Alimaa’s Cyber Space


Австралийн боловсролын үзэсгэлэн

Posted by Alimaa

Энэ оны 11 сарын 2-ны өдрүүдэд АусТрэйд буюу Австралийн Засгийн газраас боловсролын яармаг Блю Скай төв буюу сэлмэн барилгад зохион байгуулагдах гэж байна.

2008 оны статистик дүнгээс харахад Австралид 190 монгол хүн суралцаж байсан бол 2011 онд энэ тоо 283 болж өссөн байна. Эдгээр оюутнуудын 37.1% их сургуульд, 32.9% англи хэлний курсэд, 26.1% мэргэжлийн сургалтад хамрагджээ.

Хэдийгээр аль нэг улсын засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцаж төгссөн 10 мянган монгол хүнээс цөөн хүн (350 орчим) Австралид суралцсан гэж үзэж байгаач Австралийн боловсрол ялангуяа уул уурхайн компаниудад өндөр үнэлэгдэж байгаа тул цаашид энэ чиглэлээр өргөн хүрээтэй ажил явуулахаар энэ улсын засгийн газар бодлогоо тодорхойлж байна.

Манай улсын хувьд Австрали Улстай хамтран ажиллах чиглэл, стартегиэ тодорхойлоогүй байгаа, гэхдээ мэргэжлийн боловсролын чиглэлээр цаашид түлхүү анхаарах чиглэлтэй байгаа. Яагаад гэвэл уул уурхайн компаниудын ихэнхи Австрали. Яг өнөөдрийн байдлаар манайд Австралийн 64 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо цаашид өснө.

Мөн энэ үеэр орчуулга хийх сайн дурын ажилтнууд хайж байгаа тул сонирхсон хүмүүс хүсэлтээ mordogch хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.austrade.gov.au/EventViewBookingDetails.aspx?Bck=Y&EventID=3298

https://alimaa.wordpress.com/2012/10/16/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d2%af%d0%b7%d1%8d%d1%81%d0%b3%d1%8d%d0%bb%d1%8d%d0%bd/

Австралийн боловсролын үзэсгэлэн Шангри-Л а зочид буудалд – Дэлгүүр хэсэх сэтгэлгээ | Alimaa’s Cyber Space


Өчигдөр өнөөдөр хоёр Австралийн боловсролын үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд болж буй. Сургуулиа ятгаж дөнгөсний хүчинд оролцож байгаа юм. Энэ тусдаа түүх

Үзэсгэлэн эхэллээ. Болж буй гол яриа

  • Би магистрт сурмаар байна
  • Ямар чиглэлээр?
  • МВА, хүний нөөц, менежмент, шүдний эмч, сэргээгдэх эрчим хүч, барилгын инженере гм
  • Байгаа. Эхний шаардлага англи хэлний IELTS шалгалт 6.0 бүх үзүүлэлтээр
  • Тийм дүн байхгүй, очоод англи хэлээ сураад тэгээд суралцана
  • Тэгвэл хэлний курсэд суралцаад дамжиж орж болно. Энэ хүн таньд тайлбарлана
    • Манай сургуульд хэлний курсэд сураад төссөн хүү элсэн ороход тавьдаг шаардлага, визний нөхцөл гм баахан юм ярина
  • Тэтгэлэг байгаа юу? МВА хөтөлбөрт ирэх жил 15% тэтгэлэг байгаа. Гол нь тэнд сайн дурын ажил хийх шаардлага тавьдаг юм
  • Төлбөр нь хэд вэ?
  • Жилийн 30 000 орчим австрали доллар. Америк 21 000 доллар болно.
  • Бүтэн тэтгэлэг байхгүй юм уу?
  • Австралид нарийн мэргэжил, технологиор маш мундаг хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг. Манай сургуулийн хувьд Австралийн ЗГ, Монголын ЗГ, АХБ гэх мэт манай улсад зарлагддаг гадаадын том тэтгэлгүүдэд хамрагдсан сургуулийн жагсаалтад ордог.
  • Тэр чинь аймаар хэцүү эсхүл тэрийг нь яаж авах вэ?
  • Улаан онц сурлагатан байхаас гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил манлайлж хийсэн байх ёстой
  • Би сайн дурын ажил хийдэг ш дээ. (Уурлав)
  • Дэлхийн бусад орны мундаг хүүхдүүдтэй өрсөлдөнө шүү дээ. Тэгээд ч MBA гэдэг нь 30 хол гарсан, хувийн бизнестэй, мөнгөтэй хүмүүст зориулсан хөтөлбөр юм.

Хамгийн сүпэр нь:

  • МВА-д сурнаа. Англи хэлний шалгуур ийм.
  • Англи хэл дунд зэрэг, очоод сурчихна.
  • Тэгвэл хэлний курсэд сурч болно.
  • Тэгвэл тэтгэлэг өг!

Нөхөд өө!

Би энэ блог бичиж эхэлснээсээ хойш англи хэлний шалгалт өгөөгүй бол Австралид суралцах тухай бодоод чиг хэрэггүй гэж зөндөө бичсэн. Хэлний курсэд хүртэл явахын тулд IELTS тодорхой оноотой байх шаардлагыг Австралийн ЗГ тавьдаг, энэ баримтыг виз хүсэхэд шаарддаг.

Зөвхөн IELTS өндөр оноотой бол тэтгэлэг өгдөг юм биш. 10-аад жилийн өмнө англи хэлтэй хүн ховор байсан тул ажилтай, шалгалтаа өгчихсөн бол явчихдаг байсан. Одоо бол ёстой НӨҮ шүү дээ

Тэтгэлэг гэдгийг авдаггүй хүртдэг юм. Үүний тулд дор хаяж хоёр жил хөдөлмөрлөдөг юм. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллахаас гадна сайн дурын ажил маш их хийдэг, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой, нэр алдар хөөхгүй, ухаан санаа, цаг заваа зарцуулж байж, бусдаас ялгарч байж хүртдэг юм.

Миний сэтгэл эмзэглүүлсэн зүйлс нь гэвэл Сант, Орчлон, 1-р сургуулийн тооны сонгон гм сайн сургалттай сургууль төгсөж байгаа хүүхдүүд бизнесийн удирдлага, улстөр судлал, философи гм мэргэжлээр бакалаврт сурна гээд ээж ааваа дагуулаад ирсэн явдал байлаа. Эдгээр сургуулийг сайн төгсөж буй бол цаашид шинжлэх ухааны чиглэлээр сурвал илүү үр дүнтэй гэж бодож байна.

Үүдэнд өгч байгаа сургуулиудын танилцуулгыг уншилгүй өгсөн торонд хийгээл бүх сургуулийн брошурыг хамах хүмүүс маш олон байлаа. Надад бол хайран санагдсан. Эдгээр цаасыг онгоцоор авчирсан, яг хэрэгтэй хүндээ хүрэхгүй, зүгээр л цуглуулаад гэртээ эргүүлж нэг хараал хаяна. Бараг юу авч байгаагаа ч ойлгохгүй хүмүүс.

Нийт ирсэн хүмүүсийн 15% зорилготой яах гэж ирснээ мэдэж байв. Асуулт нь ч зөв, сонирхол нь ч өөр юм.

Хэлний курсэд сурах гэж буй хүн бол харьцуулаад агентууд их байна. Сургуультайгаа шууд харьцаад явчихмаар байх юм гэсэн хүмүүс хэд хэд байв. Тэд гэрийн даалгавраа маш сайн хийсэн байлаа.

Гадаадад дунд сургууль коллеж төгсөөд ирсэн хүүхдүүдийн асуулт мөн илүү тодорхой, ойлгомжтой байлаа.

Инженер, нанотехнологи, биотехнологиор сурах хүүхдүүдийн тоо өсчээ.

Нийтлэг хандлага нь дөнгөж төгссөн хүүхдүүд шууд магистрт сурах эрмэлзэл маш их байна. Магистрт дор хаяж 2 жил ажиллаж байгаад орвол илүү үр дүнтэй . Энэ тухай шууд сурсан, дараа нь ажиллаж байгаад сурсан бүх хүн хэлнэ.

Барилгын инженер эсхүл ямар нэг тодорхой инженер гэж хайхаасаа илүү Инженерийн шинжлэх ухааны магистр гэж хайвал илүү үр дүнтэй. Мөн нарийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцах гээд байгаа голч оноо 3.4-с бага бол дор хаяж хоёр жил ажиллахгүй бол сургуульдаа элсэж орж чадахгүй шүү.

Австралид улсын болон хувийн их сургуулиуд байдаг бөгөөд гадаад дотоодын оюутнуудын харьцаа нь тухайн сургууль арилжааных уу, шинжлэх ухааных уу гэдгийг тодорхойлдог. Мөн өргөдөл гаргасан бүх хүнийг ч авдаг юм биш. Ийм болохоор мөнгөө төлөөд суръяа гэсэн ч чамайг авахгүй байх магадлал бий шүү.

Өчигдөр яг л дэлгүүр хэсч байгаа хүүхэн гоё харагдсан юмныхаа үнийг асуугаад, дийлэхгүй бол үнэгүй өг, эсхүл хямдруулж өг гэж байгаатай ижил сэтгэгдэл төрснийг энд хэлье. Та нар Лью Вуиттон орчихоод надад наад цүнхээ зүгээр өг гэж загнадаггүй биз дээ? LV сурталчилгаандаа зориулж нэр алдартай хүмүүсийг рекламандаа оролцуулдаг юм. Жирийн иргэд LVтэй болохын тулд дор хаяж 2 жил мөнгөө хураадаг, одод бол од болтлоо дижээйгээс эхлээд дишка хүртэл хийсэн байдаг

PS: Сайн дураараа экспо дээр өдөржин ажилласан Б. Батмөнхөд сургуулийн болон өөрийнхөө зүгээс талархал илэрхийлье Баярлалаа

Batmunkh

About these ads

Rate this:

1 Votes

Share this:

Related

Австралийн боловсролын үзэсгэлэнIn “Duriin Sedev”

АНГЛИШ сурах ньIn “Anglish Cypax”

Нийгмийн ажилтанд зориулсан сургалтIn “Education”

https://alimaa.wordpress.com/2015/09/20/%D0%B4%D1%8D%D0%BB%D0%B3%D2%AF%D2%AF%D1%80-%D1%85%D1%8D%D1%81%D1%8D%D1%85-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D/

Рио Тинто: Оюу толгой манай компанийн хамг ийн сайн төсөл


Түүхий эдийн үнэ Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэн уналттай байна. Гэхдээ урт хугацаанд зэсийн үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа учир Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлнэ гэж Рио Тинто компаниас мэдээллээ.

Рио Тинтогийн зэс ба нүүрсний салбарын ахлах Крэйг Киннэлл “Хэрэв бага зардлаар ажиллах боломжтой бол эдийн засгийн мөчлөгийн ямар ч үед ашиг олох боломжтой. Энэ төсөл манайд байгаа хамгийн том бас хамгийн сайн төсөл” гэжээ.

Далд уурхайн хөгжүүлэлт таваас долоон жил үргэлжлэх ба зургаан жилийн дараа олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нөгөө талаас далд уурхайн хөгжүүлэлтийг амжилттай явуулахыг Монголын тал хүсч байна. Тиймээс ТЭЗҮ-г баталж, санхүүжилт босгоход шаардлагатай зөвшөөрлийг саяхан олгосон.

Крэйг Киннэл “Ирэх арваннэгдүгээр сард далд уурхайд зориулсан санхүүжилт босгох гэрээнд банкуудтай гарын үсэг зурах болов уу” гэжээ.

Төслийн санхүүжилт хамгийн багадаа 6 тэрбум доллар бөгөөд одоогийн байдлаар 4-4.5 тэрбум долларыг босгохоор ажиллаж байна.

Тавдугаар сард байгуулсан гэрээний дагуу цаашдаа уг төсөл саадгүй амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Крэйг Киннэл илэрхийлсэн. Тэрээр ирэх жилийн сонгууль төслийн явцад нөлөөлөхгүй, Засгийн газар өөрчлөгдсөн ч асуудал үүсэхгүй гэж үзэж буйгаа ч онцолжээ. Мөн төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, зорилтот үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж:www.smh.com.au

Туркойз Хилл компанийн хувьцааны ханшийн хөдөлгөөн

Түүхий эд олборлогч компанийн хувьцааны ханшийн урт хугацааны хандлагыг зэсийн үнэ тодорхойлдог.

Харин богино хугацаанд эерэг ба сөрөг мэдээлэл, зах зээлийн тухайн үеийн хандлага нь богино хугацааны ханшийн хэлбэлзлийг үүсгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт далд уурхайн ТЭЗҮ-г баталсан, Монголын засгийн газраас холбогдох зөвшөөрлийг өгсөн зэрэг нь хувьцааны ханш бага зэрэг өсөхөд хүргэж байна.

Tуркойз Хилл Ресурсын тухай

Салбар: Уул уурхай

Бирж: Нью Йорк, Торонто

Симбол: TRQ

Хувьцааны тоо: 2.012 тэрбум ширхэг

Хаалтын ханш: 3.01

Tуркойз Хиллийн гол орд нь Оюу толгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна. Уг орд Монголын өмнийн говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож, Хятад улс руу экспортолж эхэлсэн. 2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой юм.

Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч, Монголын талд ноогдох зээлийн хэмжээ өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэх зэрэг үндэслэлээр Монголын Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоож, асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг эхлүүлсэн юм.

Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард “Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан билээ. Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ.

Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум фунт зэс, 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үзжээ.

http://news.gogo.mn/r/170178

Монгол улсад хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэ ргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэ г олгоно


Монгол улсад хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгоно

Хорин жилийн түүхэн ой нь тохиож буй Голомт банкны хамт олон Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа санаачилж Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил 13 дахь удаагаа зарлаж байна.

Үндэсний хэмжээнд хамгийн нэр хүндтэйд тооцогддог тус хөтөлбөрийн гол онцлог нь жил бүр шилдэг 100 оюутныг мэргэжил харгалзахгүйгээр тодруулдаг ба өнгөрсөн хугацаанд нийт 1200 оюутанд 1 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын хувьд Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 ба түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх ерөнхий шаардлагыг тавьдаг.

Харин энэ жилийн хувьд Голомт банкны 20 жилийн ойг тохиолдуулан дээрх шаардлагыг хангасан оюутнуудаас гадна, Монгол Улсын засгийн газраас зарласан хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй, мөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн оюутнуудын сурлагын голч дүн, хэддүгээр дамжаанд суралцаж буйг үл харгалзан шалгаруултад хамруулахаар болжээ.

Мөн оюутнуудын хувьд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорьж байсан, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх нь тэтгэлэгт хамрагдах нэг үндэслэл болох бөгөөд өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Миний сонголт-Бидний ирээдүй” сэдвээр 250-иас доошгүй үгтэй эссе бичиж ирүүлэх ажээ.

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, эрдэм шинжилгээний бага хуралд оролцох, сургуулиа дүүргээд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.

Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.comвэбсайт болон Голомт банкны 1800-1646 лавлах утсаар авах боломжтой.

Бүртгэл 2015.09.21-ээс 2015.10.16-ныг дуустал үргэлжилнэ.

http://news.gogo.mn/r/170359

Австралийн Батлан хамгаалахын сайдаар ан х удаа эмэгтэй хүн сонгогдлоо


Австралийн Батлан хамгаалахын сайдаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Ерөнхий сайд Малкольм Тернбуллын удирдлаган дор Австралийн шинэ Засгийн газрын сайд нар өнөөдөр тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажлаа эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Тони Абботтын оронд ирсэн Малкольм Тернбулл сайд нарын танхимд шинэчлэл хийж, залуу боловсон хүчин, эмэгтэй хууль тогтоогчдыг дэмжиж, сайдаар томилохоо мэдэгдсэн юм.

Шинэ Засгийн газарт эмэгтэй сайдуудын тоо тав хүртэл өссөн байна. Хамгийн анхаарал татаж буй нь Австралийн Батлан хамгаалахын сайдаар анх удаа эмэгтэй хүн сонгогдсон явдал байлаа. Энэхүү албыг Марисс Пейн хашихаар болж байгаа юм.

Экс Ерөнхий сайд Тони Абботтын Засгийн газар цөөхөн эмэгтэй гишүүдтэйгээс гадна хуучин сайд нарыг шинэчилдэггүй гэх шүүмжлэлд ихээхэн өртдөг байжээ.

Эх сурвалж: ВВС

http://news.gogo.mn/r/170378