Занаду майнс 1.4 сая Австрали долларын алда гдалтай ажиллажээ


Зэс, алтны хайгуул явуулдаг “Занаду Майнс” компани энэ оны эхний хагаст 1.4 сая австрали долларын алдагдалтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн мөн үеэс 500 мянган австрали доллараар буурсан дүн юм.

Тус компани тайлант хугацаанд 1.6 сая австрали долларыг Хармагтай ордын хайгуулд зарцуулсан. Цаашид Хармагтайн хайгуул үргэлжлэх төдийгүй “Оюут Улаан” талбайн хайгуулыг эцэслэн дүгнэх хүлээлттэй байгаа юм.

Эхний ээлжийн хайгуулаар Хармагтай орд тонн тутамдаа 0.33 грамм алт, 0.34 хувийн зэсийн агуулгатай, 200 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй буюу Цагаан Суваргын ард орох, томоохон зэсийн ордод тооцогдож байна.

Занаду Майнс ордын нөөц нэмэлт хайгуулаар өсөх магадлалтайг онцолсон. Өнгөрсөн оны эхэнд дээрх компани “Монгол металс” компанитай хамтран Хармагтай төслийн 90 хувийг “Туркойз Хилл Ресурс” компаниас 14 сая ам.доллараар худалдан авахаар болжээ.

Одоогоор төлбөрийн дийлэнхийг барагдуулсан ч ирэх оны зургадугаар сард үлдэгдэл 3.8 сая ам.долларыг төлөх шаардлагатай аж. “Занаду Майнс” зүгээс худалдан авалт болон хайгуулын зардлыг гаргаснаар төслийн дийлэнх хувийг буюу 76.5 хувийг эзэмших эрхтэй юм. Тиймээс төсөлд шаардлагатай нэмэлт хөрөнгийг босгохоор ажиллаж байгаа талаар тайландаа мэдээлжээ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Занаду Майнс (Xanadu Mines)-ын тухай

Салбар: Уул уурхай

Бирж: Австрали

Симбол: XAM

Хувьцааны тоо: 374.67 сая ширхэг

Хаалтын ханш: 0.08

Тус компанийн ордууд Монголын өмнийн говийг дайран өнгөрдөг, Азийн алт-зэсийн судлын бүсэд байрладаг. Тэд хайгуулын ажлыг тасралтгүй хийж, одоогоор Хармагтай болон Оюут Улааны ордуудын нөөцийг хэсэгчлэн тогтоогоод байна.

Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км зайд, Өмнөговь аймагт байрладаг. Тус орд Оюу толгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт-зэсийн бүсэд багтдаг юм.

Харин Оюут Улааны орд нь Дорноговьд байрладаг, Сайншандаас 70 км зайд оршдог. Хармагтайн ордын хувьд ЖОРК-ийн тайлангаар 1,533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй.

Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нийт лицензийн талбайн бага хувийг эзэлж байна. Цаашид нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулыг тогтвортой хийнэ гэдгээ ч мэдэгджээ.

Эх сурвалж: Гаүли үнэт цаасны компани

http://news.gogo.mn/r/169872

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s