IELTS Academic шалгалтанд яаж б элдэх вэ? Миний турш лага, зөвлөгөө (Band 8.5) | Sansar’s blog


IELTS Academic Шалгалтанд Яаж Бэлдэх Вэ? Миний Туршлага, Зөвлөгөө (Band 8.5)

Sansar Choinyambuu 5/01/2015 27 Comments academic , IELTS , ielts шалгалт ,IELTS яаж бэлдэх вэ , IELTS яаж өгөх вэ ,биеэ дааж бэлдэх , зөвлөгөө , туршлага , шалгалт ,яаж бэлдэх

Нэмэлт 2015 оны 5 сарын 13: Шалгалтынхаа оноог сая авлаа. Overall 8.5, Listening 8.5 Reading 9 Writing 7.5 Speaking 8 авчээ.

Би өчигдөрхөн IELTS өглөө. Тэгээд мартаагүй байгаа дээрээ зөвлөгөө маягийн пост оруулья гэж шийдэв.

logo.png

Ерөнхийдөө

Юуны өмнө би IELTS Швейцарьт өгсөн болохоор Монголд ямар ялгаатай байхыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ IELTS нэгэнт дэлхийд стандарт болсон тест дээрээс нь тестийн материал бүгд л ялгаагүй 1 газраас ирж байгаа болохоор бараг адилхан байдаг боловуу гэж таамаглаж байна. Бас би ямар нэг сургалтын төвд суугаагүй өөрөө биеэ дааж бэлдсэн.
Ерөнхийд нь базаад хэлэхэд чиний англи хэл хичнээн сайн байгаад ч шалгалтынхаа учирыг олоогүй бол муухан оноо авна, харин англи хэл муухан ч шалгалтынхаа учирыг олчихсон байхад бодож байснаасаа өндөр оноо авах боломжтой санагдсан. Энийг жишээлбэл Australia-д оршин суух эрх авах гээд эх хэлээрээ шалгуулж байгаа англичууд IELTS 8 оноо авч чадахгүй, их хэцүү байдаг. Тэгэхэд энэтхэг, хятадаас аймаар аялгатай ярьдаг яг нүүр тулаад амьдрал дээр яриад үзэхийн бол хэл нь муухан нөхдүүд сайн оноо авсан байдгаас харж болно.

Би энэ сард 3 хэлний шалгалт өгсөн болохоор бэлдэх цаг их хомс байлаа. Яг суугаад бэлдсэн гэвэл 2 хагас хоног л бэлдсэн. Учир нь би бараг сарын өмнө ерөөсөө IELTS-н талаар ямар ч ойлголтгүй байхдаа British Council-н сайт дээрээс Practice Test хийж үзсэн юм. Тэндээс ямар ч байсан Унших, Сонсох 2 дээрээ 7,5 буюу өөрт маань шаардлагатай байсан оноогоо авчихсан болохоор сэтгэл амарчихсан хэрэг.

Тэгэхлээр миний хамгийн эхний зөвлөгөө бол өөрийхөө түвшинг practice test хийж тодорхойлох. British Council-н тестийг энэ линкээр хийж үзээрэй. Монголд бас сургалтын төвүүд ийм сорил хийдэг гэж сонссон, тэгэхийн бол Бичих, Ярих хоёроо бас тодорхойлуулчихна гэсэн үг, тэгэхээр давуу талтай. За тэгээд түвшингээ мэдээд авчихаар чиний авах ёстой оноо чиний одоогийн түвшин 2 ямар ялгаатай байгаа нь гараад ирнэ. Ямар хэсэг дээр онцгой муу, анхаарах хэрэгтэйв ямар хэсэг дээр санаа зоволтгүй сайн байгаагаа мэднэ гэсэн үг. Дээрээс нь шалгалтынхаа тухай, ямар ямар төрлийн даалгаврууд ямар хэсэгт ирэх талаар эхний ойлголттой болно.

Дараа нь яг бэлдэхдээ IELTS Test Builderгэсэн ном ашигласан. Энэ номыг яагаад сонгосон бэ гэхээр би аль болох олон practice/model test-үүдтэй бас хариутай ном хайж байсан юм. Бэлдэхдээ хэсэг тус бүр дээр цаг зогсоож байгаад тестээ өгч байгаа юм шиг хийгээд дараа нь хариунуудаа хараад алдсан юман дээрээ яагаад алдав, дараа яаж алдахгүй байх уу гэдэгт анхаарлаа хандуулаад явсан.

Өөр надад бас аягүй тусалсан зүйл бол 6 Minutes English Listening гээд BBC-н аппбайлаа. Эндээс сонсох материалууд татаж аваад ажилдаа ирж очихдоо, шалгалтын өдөрийн өглөө, ярианы шалгалтынхаа өмнө тасралтгүй сонссон. Энэ апп-н давуу тал нь нэг сонсох сэдэв нь 6 минут л үргэлжилнэ. American english зүгээр мөртлөө British english сонсоход заримдаа ойлгогдохгүй байдаг бол, энэ дандаа англи аялгатай ярианууд болохоор сайн ойлгодог болно. Дээрээс нь сэдвүүд нь дандаа орчин үеийн нийгмийн асуудлууд байдаг болохоор Бичих, Ярих хэсэг дээр ч гэсэн хэрэг болно. Яагаад гэвэл тухайн сэдэвт хэрэглэгдэх үгийн баялагтай болно гэсэн үг. Жишээ нь дэлхийн дулаарал гэсэн сэдэв ер нь их түгээмэл шүү дээ, энэ талаар сонсоод vocabulary-тай болчихвол иймэрхүү сэдэв Бичих, Ярих хэсэг дээр чинь ирвэл бас л хэрэгтэй гэсэн үг.

Одоо шалгалтын 4 хэсгийг тус тусад нь ярья. Шалгалтын өдөр бас яг энэ дарааллаар ирнэ.

  • Сонсох

Заавраа сайн унших хэрэгтэй. Хамгийн дээд тал нь 3 үг гэсэн байвал тэрнээс илүү бичиж болохгүй г.м. Бичлэгэн дээр зааврыг чинь хэлж өгч байхад заавал тийшээ анхаарлаа хандуулаад байх хэрэг байхгүй. Бүх заавар чинь цаасан дээр байгаа. Заавраас анхааралтай сонсох хэрэгтэй нэг л зүйл нь дараагийн тоглогдох сонсох хэсэгт хэдээс хэддүгээр асуултыг хамаарч байгаа вэ гэсэн тэр мэдээллийг сонсоод, хэлсэн хамгийн сүүлчийн асуултыг тэмдэглэх. Ингэдэг нь яаж байгаа вэ гэхээр, асуултуудаа уншиж байхдаа дутуу эсвэл, шаардлагагүй дараачийн сонсох хэсгийн асуултыг уншихаас сэргийлж байгаа юм. Жишээ нь: Listen carefully and answer Questions 1 to 4 гэсэн заавар сонсохын бол 4р асуултыг дугаар доогуур нь нэг зурчих. Тэгээд асуултаа уншихдаа 4 хүртэл л уншина.

Бичлэг явахаас өмнө асуултуудаа хариулттай нь уншиж амжвал маш сайн. Тэгэхийн бол ер нь юуны тухай гарах нь вэ, ямар үгэн дээр анхаарлаа хандуулахав гэдгээ урьдчилаад бодож амжина. Жишээлбэл үг нөхөх дээр тоо эсвэл цаг эсвэл үнэ ч байдаг юмуу хэрэгтэй байна гэдгээ харчихна гэсэн үг. Асуултаа уншиж байхдаа keywords-ийн доогуур хурдан хурдан зураад явах хэрэгтэй. Жишээ нь: How many times in a week does Liz go swimming? гэсэн асуулт байлаа гэж бодьё. Тэхээр swimming, week, how many гэх мэт хариултанд гарах нь ойлгомжтой үгсээ доогуур нь зураад явна гэсэн үг.

Сонсохдоо шууд хариултаа бичээд, бичээд яв. Тэгэхгүй бол итгэлтэй итгэлгүй хамаагүй толгойнд байгаа хариулт чинь мартагдана. Сонсох хэсгийн төгсгөлд 10 минутанд чи санья гээд ч санахгүй тийм болохоор хариултаа бичээд, эргэлзэж байвал таагаад яв. Хоосон үлдээж болохгүй, буруу хийсний хасах оноо гэж байхгүй болохоор хоосон үлдээсэн юмнуудаа сүүлчийн үлдсэн цагт уншаад context-ээс таах гэж оролд. Таачих ч юм билүү, хоосон байснаас л дээр.

Сонсож байхдаа яг одоо гарах асуулт болон тэрний дараагийн асуултынхаа сэдвийг толгойндоо хадгалаад яв. Тэгвэл энэ асуултаа сонсож чадахгүй, анзаарахгүй өнгөрөөчихвөл дараачийн асуултын сэдэв сонсогдоод эхлэхээр 1 асуулт алдсанаа мэдээд дараачийн асуултандаа анхаарлаа төвлөрүүлж чадна. Тэгэхгүй бол нэг л асуултаа хүлээгээд байдаг анзааралгүй өнгөрөөчих юм бол нөгөөдөх нь гарахгүй байсаар байгаад бичлэг нь дуусна, тэгээд нэг биш тэр хэсгийн бүх оноог алдана гэсэн үг. Асуулт алдсанаа мэдвэл тэрийгээ бодоод гашлаад гацаал байлгүй шууд орхиод дараачийхаа асуултыг хий. Тэгэхгүй бол бас л бүх оноогоо алдана.

4 хэсэг сонсох юм ирнэ, яг бичлэг явах нь 20 минут тэгээд 10 минут хариултаа бөглөх нэмэлт цагтай нийтдээ сонсох хэсэг 30 минут үргэлжилнэ.

Шалгалтаас өмнө гэхээр англи хэл дээр кино сайн үзээд, дээр хэлсэн апп эсвэл подкастууд сонсвол их нэмэр болох байх. Надад бол ярианы дараах хамгийн амархан хэсэг Сонсох шиг санагдсан. Дээр дурдсан чадваруудыг practice test хийж байхдаа хэрэгжүүлээд явбал дадал болчихно.

  • Унших

Унших хэсгийн текстүүд ер нь их хэцүү, мэдэхгүй ойлгогдохгүй нэр томьёо, үг өгүүлбэр ихтэй юм байна лээ. Гэхдээ IELTS-н унших хэсгийг бүгдийг нь уншиж ойлгох ямар ч шаардлага байхгүйд учир нь байгаа юм.

Миний хэрэглэсэн арга гэвэл, текстийхээ гарчигийг харчихаад шууд эхний асуултаа хариулттуудтай нь унших. Тэгээд буцаж текстээ хараад энхий асуултынхаа хариултыг олох хүртлээ л уншина. Учир нь асуултууд нь бүгдээрээ яг текстэд гарах дарааллаараа байгаа. Эхний асуултаа хариулчаад дараагийн асуултаа хариултуудтай нь уншина тэгээд 2 дах асуултынхаа хариуг олтол текстээ уншина г.м.

Текстээ уншиж байхдаа хүний нэр, он гэх мэт дараа нь асуултанд ирж болохоор онцгой зүйлүүдийг доогуур нь зураад явах. Тэгчих юм бол асуулт нь гараад ирэхээр дахиад текстээ эхнээс нь унших биш доогуур нь зурсан юмнуудаа гүйлгээд харчихад л олдоно гэсэн үг.

3 текст ирнэ, 60 минутын хугацаанд бүгдийг нь хариулаад хариултаа answer sheet дээрээ хуулах болохоор 1 текст дээр 18 минут орчим л зарцуулах ёстой. Бэлдэж байхдаа цаг зогсоож байгаад яг ингэж бэлдвэл зүгээр. Answer sheet дээр хуулсан хариултуудаа spelling алдаа гаргасан үгүйгээ нэг шалгачихад зүгээр.

Унших хэсэг дээр хамгийн tricky асуултууд нь True, False, Not Given эсвэл Yes, No, Not Given гэсэн асуултууд юм шиг санагдсан. Надад л гэхэд нийтдээ 7 ширхэг тийм асуултууд өчигдөр ирсэн. Энэн дээр өгөх зөвлөгөө гэвэл True, False, Not give дээр текстэн дотор байгаа фактуудын талаар харин Yes, No, Not given дээр Writer’s opinion асуугддаг юм байна лээ. Тэгэхдээ хариулах стратеги нь бараг ижилхэн. Асуултан дээр байгаа өгүүлбэрийн утга текстэн дээрхтэй яг таарч байвал True буюу Yes, харин текстэн дээр асуултанд бичсэнээс эсрэг утгатай юм гарсан бол False буюу No. Харин асуултан дээр бичсэн зүйлийн талаар текст чинь огт дурдаагүй бол Not given гэсэн үг. Эд нарыг ингэж тааруулахдаа үг, үгээр нь биш асуултан дээр байгаа өгүүлбэрийн утгыг текстэн дээрх утгатай match хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бараг бүх үгнүүд нь таараад байгаа мөртлөө False буюу No байх нь бий.
Жишээ нь:
Question: It always rains in the small town of Edenburg in south England.
Text: Sometimes the weather is rainy in Edenburg in south England.
гэж ирвэл үгнүүд нь таараад байгаа ч always гэдэг нь sometimes гэдэгтэй таарахгүй байгаа болохоор False гэсэн үг. Би энд зүгээр л жишээ авсан юм шүү. Алдаатай бичсэн юмуу inauthentic жишээ авсан юм шиг санагдвал сорри.

  • Бичих

Бичихийг бол 1+1=2 гэдэг шиг сурчихаж болохоор юм шиг санагдсан. Ялангуяа 1р даалгаврыг график тайлбарлахад ашиглагдах үг, бичлэгийн бүтэц бүгд ойлгомжтой болохоор.

Харин хамгийн хэцүү нь бичих хэсгийн цаг их давчуу юм билээ. Эхий даалгаврыг 20 минутанд /150иас илүү үг бичих ёстой/ 2 дах даалгаврыг 40 минутанд хийх ёстой /250иас дээш үг бичих ёстой/. Хоёрдох даалгавар буюу эссе нь хоёр дахин их оноотой болохоор бараг энийг эхлээд хийсэн ч болох байх. Би лав эхнийхийгээ бичсээр байгаад 27 минут болсон, эссегээ маш хурдан бичих хэрэгтэй болсон.

Харандаагаар бичсэн нь дээр, энэ ч ойлгомжтой байх, засахад амар. Харандаа, балыг нь цаанаас нь өгчихдөг юм байна лээ. Даанч манай энд өгсөн харандаа нь үзүүрлэдэг харандаа, жоохон бичээд л үзүүр нь мохоод бүдүүн гараад эхэлдэг, надад их нервтэй санагдсан. За тэр ч яахав.

Бичих хэсэг дээр зөвлөх зүйл нь ерөөсөө л бусад маш сайн бичсэн хүмүүсийн бичлэгүүдийг уншиж хэрэглэж байгаа үг, өгүүлбэрүүдийг нь өөрийн болгох, тэгээд өөрөө бичээд байх хэрэгтэй. Цагаа зогсоож байгаад өдөрт 1 report, 1 essay үгийнхээ тоог гүйцээгээд бичих хэрэгтэй.

Бичлэгийнхээ төгсгөлд proof reading хийх цаг заавал гаргах. Энэ цагтаа spelling алдаагаа засаад, зарим нэг энгийн үг өгүүлбэрүүдийг илүү fancy хувилбараар нь орлуулж болно. Жишээ нь but гэж бичсэн байсан бол however болгох жишээний.

Би энд өөрийхөө бэлдсэн материалыг энд орууллаа. Эх сурвалж нь ieltsliz.com, usingenglish.com мөн IELTS Advantage writing skills гэсэн номноос зарим бичлэгийг нь авсан:
Бичих хэсгийн эхний даалгаврын жишээ хариултууд
Бичих хэсгийн хоёр дах даалгаврын жишээ хариултууд

Энэ бичлэгийг бүхэлд нь нэг үзчихэд эхний даалгаврын томьёог бол гайгүй ойлгоод авчихна. Энэ ieltsliz.com сайтын бусад контентууд ч бас их дажгүй санагдсан.

Бас энэ видеог үзээд Бичих хэсгийн хоёр дах даалгаврын Introduction paragraph яаж бичих томьёог сураад аваарай.

Тэгээд хоёр дах даалгавраа бичиж байтал амжихааргүй болоод зөвхөн 5 минут үлдээ гэж саная. Тэгвэл шууд жоохон зай аваад Conclusion paragraphаа бичих хэрэгтэй. 1 өгүүлбэр байсан ч хамаагүй. Conclusion байхгүй бол Бичих хэсгийн 25 хувьд тооцогддог Task Response гэсэн шалгуур дээр оноо хасагдана.

  • Ярих

Ярих бол хамгийн амархан хэсэг юм шиг санагдсан. Ялангуяа эхий танилцах хэсэг дээр юу ирэх нь угаасаа тодорхой болохоор тэрийгээ хэдэн сайхан хариулт бэлдэж аваал дүрээ сургуулилж байгаа жүжигчин шиг өөрийн болгочуул зүгээр. Гэхдээ хэт цээжилчихсэн нь мэдэгдвэл бас оноо хасагддаг гэж байгаа.

Дараагийн хэсгүүд дээр нетээс бусад шалгалтанд ирсэн асуултуудыг харж байгаад тольтой хамт ярьдаг байхдаа. Би өөрөө өдөр тутамдаа англи хэл бас ашигладаг болохоор ярих хэсэгт угаасаа нээхээ онцолж бэлдээгүй, сайн зөвлөгөө өгч чадахгүй нь бололтой, уучлаарай.

Тавьсан асуултыг нь ойлгоогүй бол давтаж асуухад асуудал байхгүй гэж бодож байна. Амьд хүний өөдөөс хараад сууж байгаа болохоор TOEFL шиг PC-тэй ярьснаас л хамаагүй дээр юм шиг санагдсан.

Ярих хэсэг нийтдээ 15 минут орчим л үргэлжилнэ.

Тэгээд миний дээр хэлсэн апп бас их хэрэг болсон. Өчигдөр тест өгөхөд миний хувьд өглөө Сонсох, Унших, Бичих хэсгээ дараалуулж өгчөөд өдөр 12 өнгөрөөгөөд дуусаад 14,40өөс Ярих шалгалт байсан болохоор энэ хугацаандаа би 6 minutes English-ээс татсан бичлэгүүдээ тасралтгүй сонссоор байгаад орсон. Тархи маань аль хэдийн англиар хэлний горимд орчихсон байсан гэхүү дээ, тэгэхээр амар байсан байх. Тэгэхгүй бол германаар, юмуу монголоор ярьж ярьж байгаад англиар ярих гэхээр үг орж ирэхгүй түгдрээд байдаг тал бий.

Эцэст нь IELTS Official youtube суваг дээрээс яриан дээрээ төрөл бүрийн оноо авсан хүмүүсийн бичлэгийг үзээд ерөнхийдөө түвшин түвшингийн хүмүүстэй өөрийгөө харьцуулаад авбал бас зүгээр байх.

Band 9

Band 8

Band 7

Band 6

Band 5

Төгсгөл

За ямар ч гэсэн санаанд байгаа чаддаг мэддэг бүхнээ хуваалцлаа. Та нарыхаа шалгалтанд бүгдээрэнд нь амжилт хүсий. Оноогоо авчаад хуваалцнаа. Асуух асуулт байвал сэтгэгдлээр үлдээнэ биз.

SHARE THIS:

Related Articles

logo.png
IELTS Academic Band 8.5 My experien…

logo.png
IELTS Academic шалгалтанд яаж бэлдэ…

Logo_Goethe_neu2011_horizontal.jpg
Goethe C1 Герман хэлний шалгалтанд …

27 COMMENTS:

  1. knitting.jpg
    BUKAFRIDAY, MAY 01, 2015
    Chambai goe bichchijee.Reply
    Replies

    1. b36-rounded.png
      SUNNYFRIDAY, MAY 01, 2015
      Bayrlalaa. Hun unshihad oilgogdohoor bichij chadjuu gui yu kk

    Reply

ERDENEBAATAR EEDEESATURDAY, MAY 02, 2015Uneheer heregtei medeelel ugsun tand mash ih bayrlalaa.., Amjilt husie :DReplyRepliesSANSAR CHOINYAMBUUWEDNESDAY, MAY 06, 2015Hereg bolson bol bayrtai baina. Bayrlalaa, chamd ch gesen amjiltReply BAYARAATHURSDAY, MAY 07, 2015Bas l muuhan tailbarlasan nomnoos iluu goe oilgomjtoi, gol yumiig ni bichijee, olon heregtei Video oruulsan bna, medsen medlegee olon hund huwaaj yawbal buyanii zam tegshirch jargaliin uud neegdenee gej.. amjilt husie.ReplyRepliesSANSAR CHOINYAMBUUTHURSDAY, MAY 07, 2015Bayrlalaa, blogoor maani zochilj bgaarai. Tanid bas amjiltReply ANONYMOUSSUNDAY, MAY 17, 2015tsegtetei goe medeelel oruuljee, buteh butehgui nom kursees barag deer sanagdsnaar barahgui bi chn barag gaiguu onoo avchhiin bishuu gsn itgel turluu shu. bayrlalaReplyRepliesSANSAR CHOINYAMBUUSUNDAY, MAY 17, 2015Blogoor maani zochilsond bayrlalaa, ingej uram oruulsan bol saihan baina, shalgaltaa amjiltaa uguureiReply MUNKHBILEGT MUNKHTOGOOSATURDAY, MAY 23, 2015wow uneheer ih bayarlalaa.. yaag nadad heregtei medeelliig mash saihan oilgomjtoi bur mash ih setgel gargasan bn shu… bayarlalaa.. bi bas bie daaj beldeh gj bgaan.. jhan hugatsa oroh bhldaa.. gehde bi onoogoo avsaniihaa daraa zaaval huvaaltsnaa… blogiig n odoo uzeedhii😛 goy bn bhaReplyRepliesSANSAR CHOINYAMBUUMONDAY, MAY 25, 2015Shalgaltand n amjilt husii, onoogoo avchihaa zaaval huvaaltsaaraiReply ANONYMOUSTUESDAY, JUNE 02, 2015Bayarllaa. Uneheer mundag yumaa. Engiin oilgomjtoi bichsen bna. 6 min turshij uznee. Native speakeruud ch 8.5 avdaggui bizdee. Reading deer mash ih gashilj bna. Neg l bolj ogohgui yumaaReplyRepliesSANSAR CHOINYAMBUUTUESDAY, JUNE 02, 2015Баярлалаа. Өчигдөрхөн нэг хүүхэд надаас мессенжерээр асууж байсан яаж reading-ээ сайжруулах вэ гээд. Тэр хүүхдэд явуулсан юмаа жоохон сайжруулаад доор бичлээ.Reading яаж сайжруулах вэ?Англи хэл дээр өдөр болгон ном уншиж байвал зүгээр. IELTS reading дээр ихэвчлэн science талын өгүүллэг ирдэг болохоор National Geographics юмуу Popular Science гэх мэт science magazine article-ууд өдөр болгон уншвал маш сайн.Уншиж байхдаа мэдэхгүй үг болгоноо орчуулаад тольдоод байх хэрэгтэй юу?Мэдэхгүй үг болгоноо тольдоод байвал уншиж байгаа юмнаасаа анхаарал саринаад байх талтай. Тийм болохоор текстийнхээ утгыг ойлгож байвал мэдэхгүй үгнүүдээ context-с нь тааж ойлгоод явсан нь дээр байх гэж бодож байна. Харин ойлгохгүй үг чинь тухайн текстийн түлхүүр үг бол тольдохоос өөр аргагүй. Тольдохдоо мэдээж англи англи тайлбар толь ашигласан нь дээр.Amazon-ы Kindle гээд ebook reader байдаг. Тэрийг аваад ном уншихдаа тэрэн дээр уншиж байвал уншиж байхдаа мэдэхгүй үгнүүдээ дээр нь суулгачихсан байдаг англи англи тольноос тольдож болно. Ингэж тольдсон үгнүүд чинь Vocabulary Builder гээд бас дээр нь суулгачихсан байдаг app-нд хадгалагдаад яваад байдаг. Дараа нь энэ app дээрээсээ тольдсон үгнүүдээ нэг дор харж давтаж болдог. Их зүгээр байдаг юм. Ер нь их уншдаг хүмүүст ebook reader аваарай гэж зөвлөмөөр байна. Хүнд ном авч явснаас ebook reader аваад явахаар хамаагүй хөнгөхөн олон зуун ном нэг дор үнэхээр хэрэгтэй эд.Reply ANONYMOUSTUESDAY, JUNE 02, 2015Thanks for your kind. Your advice is so useful and tidy. ReplyRepliesSANSAR CHOINYAMBUUTUESDAY, JUNE 02, 2015Thank you, glad to be of serviceReply ЦООМОО ЦОЛМОНTUESDAY, JUNE 02, 2015Simone Braverman: IELTS Academic Module – How to Maximize Your Score гээд ном энэ дээр бичсэний дэлгэрэнгүй хувилбар л гэсэн үг. ReplyRepliesSANSAR CHOINYAMBUUTUESDAY, JUNE 02, 2015Тиймүү, харин бүхэл бүтэн номын хураангуй юм шиг санагдсан бол сайхан байна. Гэхдээ би энэ дээр бичсэн юмаа харин өөрөө л олж мэдсэн, өөрийнхөө бэлдсэн туршлагаас бодож сэтгэж бичсэн юм шүү. Таны дурдсан номыг сонсож байгаагүй юм байна. Надад бэлдэх цаг бага байсан болохоор олон ном уншиж бэлдэж чадаагүйReply OTGONBAYAR DASHBUMBAWEDNESDAY, JUNE 03, 2015Bayrlalaa yostoi hregtei zuil oruuljee. Tsag zav gargan bichsend, setgeld tani bas bayrlalaa. Amjilt husieReplyRepliesSANSAR CHOINYAMBUUWEDNESDAY, JUNE 03, 2015Bayrlalaa, hereg bolson bol bayrtai bn, blogt maani zochilj bgaaraiReply GANAA. TSWEDNESDAY, JUNE 03, 2015Bayarlalaa mash heregtei medeelel bnReplyRepliesSANSAR CHOINYAMBUUWEDNESDAY, JUNE 03, 2015Zugeeree, hereg bolson bol bayrtai bainaReply ANUNWEDNESDAY, JUNE 03, 2015Mash ih bayrlalaa.. ASuh zuil bna IELTS iin shalgaltuud hezee awagddiin bol haanaas medej bolhuu? bas tolbor ntriin talaar medeelel helj uguuch please :)ReplyRepliesSANSAR CHOINYAMBUUWEDNESDAY, JUNE 03, 2015Монголд IELTS авдаг ганц газар нь ESP төв гэж байдаг юм байна лээ. Хаяг, шалгалтын хуваарийг нь эндээс харж болно. Үнэ нь одоогийн байдлаар 370 мянган төгрөг байгаа юм байна.http://www.ielts.org//test_centre_search/results.aspx?TestCentreID=9756b15f-87cf-4295-b3a6-625cd2c53a1fReply ZULKA ZULAAMONDAY, JUNE 08, 2015Bayarlalaa heregtei medeelel baina :)ReplyRepliesSANSAR CHOINYAMBUUFRIDAY, JUNE 12, 2015ZugeereeReply NYAMSUREN NERGUIWEDNESDAY, JUNE 10, 2015Setgel gargan tusalj bgaad bayarlalaa. Mash heregtei medeelel bainaReplyRepliesSANSAR CHOINYAMBUUFRIDAY, JUNE 12, 2015Hereg bolson bol nadad boloo, blogoor maani orj garch bgaarai ;)Reply ANONYMOUSWEDNESDAY, JULY 22, 2015http://www.mediafire.com/download/pvxwj54n7mxme75/IELTS+Testbuilder.zipReply Add comment

Thanks for dropping a comment. If required, I will get back to you soon =]

Newer PostOlder PostHome

SEARCH

ABOUT ME

Sansar ChoinyambuuZurich, Zurich, SwitzerlandWelcome to my blog. I log here my opinions and report my experiences. Basically anything that interests me from what I have seen, heard and read both in my personal and professional life. Миний блогт тавтай морил. Энд би өөрийн бодол, үзэж харсан, мэдэж дуулсан мэргэжилтэй минь хамаатай хамаагүй, хувийн, хувьсгалын бүхий л зүйлээ бичнээView my complete profile

SOCIAL MEDIA

View Sansar Choinyambuu's profile on LinkedIn



Instagram

BLOG ARCHIVE

LABELS

TOTAL PAGEVIEWS

Sparkline1
2
4
3
5
0

MY FAVOURITE BLOGGERS

All texts and photographs/reproductions posted on this blog are copyright of Sansar Choinyambuu and/or the sources that are mentioned. All rights reserved. Please contact me through contact page for permission to reproduce any of the materials provided on this blog. No written permission is needed when posting only links to the blog. ©

Энэхүү блог дах бүх текст, зураг болон бусад контентууд эх сурвалжийг нь дурдаагүй бол Чойнямбуугийн Сансарын бүтээл болно. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Энэ блогийн контентийг зөвхөн Ч.Сансараас зөвшөөрөл авсны дараа ашиглаж болно. Блог руу зөвхөн холбоос хийхээр бол зөвшөөрөл авах шаардлагагүй. ©

Design copyright © | Blogger Templates Designed and Developed By Bthemez

http://chsansar.blogspot.com.au/2015/05/ielts-academic.html?m=1

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s