Аделэйдийн Цагийн х өлс өндөр $17-25 Aug 2015


Аделэйдийн Цагийн хөлс өндөр $17-25 Aug 2015

Аделэйдийн тухай

/Сэтгэгдэл/

Хүн амын хувьд Аделэйд Улаанбаатартай ойролцоо 1 сая 200 мянган хүнтэй гэдэг. Гэхдээ оршин байгаа талбайн хувьд том, таруу байрлалтай. Яагаад гэвэл, хүмүүс нь ихэвчлэн нэг юм уу хоёр давхар байшинд амьдардаг. Гудамж болон нийтийн тээврийн зохион байгуулалт сайн. Хаа ч хүрэх боломжтой. Нийтийн тээврийн үндсэн бүрэлдэхүүн нь рейлвэй, автобус, мэдээж такси. Хотынхоо хойд талаар чинээлэг хүмүүс нь амьдардаг.

Аделэйд хотод 3 том сургууль байдаг: Аделэйдийн Их сургууль (The University of Adelaide), Өмнөд Австралийн Их сургууль (UniSA) болон Флиндерсийн Их сургууль (Flinders University). Аделэйдийн Их сургууль Австраль улсдаа том 8 сургуулийн холбоонд байдаг бөгөөд 2014 онд дэлхийн 100 шилдэг сургуулийн жагсаалтанд багтсан байна. Харин Флиндерсийн Их сургууль эрүүл мэндийн чиглэлээр сайн сургалттай гэгддэг ба хажуудаа том эмнэлэгтэй, тэр эмнэлэг нь мужийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг.

Өмнөд Австралийн Их сургуульд Монголоос нэг хүн номын сангийн чиглэлээр суралцдаг. Ер нь энэ сургуулийн тухай нарийн мэдээлэл надад байхгүй ч гэсэн хичээлийн байр, кампус нь Аделэйдийн Их сургуулиас дутахгүй том.

Эдгээр сургуулиуд Австралийн бусад том сургуулиудын адил оюутнууддаа тэтгэлэг олгодог боловч Монголоос ихэвслэх Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр ирж суралцагчид илүү олон байдаг. Гэхдээ Засгийн газрын тэтгэлэгээр суралцагч бас байдаг. ЗГ-ын тэтгэлэгээр бол зөвхөн сургалтын зардалын тодорхой хувийг төлдөг болохоор амьжиргааны зардлаа суралцагч өөрөө олох, гаргах болдог. Монголчууд сурдаг Флиндерсийн их сургууль хотын төвөөсөө урагш байдаг тул ихэвчлэн төвөөс урагш байр хөлслөн амьдардаг.

Аделэйд хотод гэр бүлээрээ ирж сурч байгаа хүмүүст их тухтай газар. Хэдийгээр ажлын олдоц том хоттой харьцуулахад бага ч гэлээ амьдралын орчин сайхан, хүмүүс нь найрсаг. 2014 онд амьдрахад хамгийн таатай хотоор шалгарч байсан. Ажлын хувьд оюутнуудад цэвэрлэгээний ажил илүү олдох боломжтой. Цагийн хөлс өндөр, ойролцоогоор 17-23 доллар.

Хувиараа айлын гэр цэвэрлэвэл 25 хүртэл олох боломжтой. Ажлын олдоцын хувьд монгол оюутнуудыг ажиллуулж сурсан хэдэн компани байдаг. Энэ жил шинээр очиж байгаа оюутнууд цөөхөн учраас одоогоор ажлын байр гайгүй олдоцтой байх.

From http://facebook.com/gegeen

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s