Монгол Улсад хамгийн эрэлт ихтэй мэргэжли йн жагсаалтыг баталжээ


Монгол Улсад хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтыг баталжээ
2014-08-13 15:52:15.0

Б.Энхтуул

Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн өмнө харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаанд үндэслэн эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ удаа БШУЯ-наас элсэгчдэд зориулан Монгол Улсад хамгийн хэрэгцээтэй, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтыг салбар тус бүрээр нь нарийвчлан гаргажээ. Энэхүү мэдээлэл нь шинээр оюутан болж байгаа болон их, дээд сургуулиа төгсөөд мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцаж байгаа оюутнуудад хамгаас чухал юм. Учир нь Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлэгт эрэлттэй мэргэжлээр суралцагсдад урамшууллын тэтгэлгийг нэмж олгодог. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа бөгөөд эрэлт ихтэй мэргэжлээр суралцвал урамшуулалыг авах эрхтэй болно.

Хэрэв та бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа бол, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол дээрх тэтгэлэг олгогдох юм.

ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Сурах чиглэл Хөтөлбөрийн нэр[1] Хөтөлбөрийн түвшин
Байгаль орчин, ногоон хөгжил 1 Байгалийн нөхөн сэргээлт MSc
2 Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежмент BSc[2] MSc
3 Уур амьсгалын өөрчлөлт MSc PhD
4 Усны нөөцийн үнэлгээ, менежемент BSc MSc PhD
Боловсрол 5 Тусгай хэрэгцээт боловсрол MSc PhD
6 Хүүхдийн хөгжил судлал BSc MSc PhD
7 Сургалтын технологи MSc PhD
8 Сургуулийн өмнөх, Бага боловсролын сургалтын арга зүй BSc MSc PhD
Соёл 9 Соёлын өвийн сэргээн засварлагч MEng
10 Сонгодог урлаг*
Эрүүл мэнд 11 Анагаах ухаан BSc MSc PhD
12 Нийгмийн эрүүл мэнд MSc PhD
13 Био анагаах MSc PhD
14 Сувилахуй MSc PhD
Уул уурхай 15 Геологи, маркшейдер BEng MEng
16 Уул уурхайн ашиглалт, техник технологи BEng MEng
17 Ашигт малтмалын баяжуулалт BEng MEng
18 Газрын тосны хайгуул, боловсруулалт BEng MEng
Хөдөө аж ахуй 19 Мал эмнэлзүй MSc PhD
20 Тэжээл бэлчээр судлал BSc MSc PhD
21 Зоо инженер технологи MEng
22 Газар тариалангийн аж ахуй MSc
Эрчим хүч, дэд бүтэц 23 Ус, дулааны хангамж, чанарын үнэлгээ BEng MEng
24 Сэргээгдэх эрчим хүч (салхи, ус, нар) BEng MEng
25 Цөмийн технологи BEng MEng PhD
Зам тээвэр 26 Хүнд машин механизм BEng MEng
27 Зам гүүрийн барилга, байгууламж BEng MEng
28 Иргэний нисэх BEng MEng
Барилга хот байгуулалт 29 Барилгын материалын үйлдвэрлэл BEng MEng
30 Барилгын технологи, инженер BEng MEng
31 Хог хаягдлын боловсруулалт, менежмент MEng
32 Архитектур, хот, бүс нутгийн төлөвлөлт MEng PhD
Мэдээллийн технологи 33 Мэдээллийн технологи, аюулгүй байдал BEng MEng PhD
34 Сансрын технологи, ашиглалт MEng PhD
Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи 35 Байгалийн ухаан BSc MSc PhD
36 Биологи, биотехнологи BSc MSc PhD
37 Нанотехнологи, BSc MSc PhD
38 Материал судлал BSc MSc
39 Химийн инженерчлэл BSc MSc PhD
Мэргэжлийн чиглэлийн тоо 24 38 20

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s