ШИЛДЭГ СУРГУУЛИАС ТЭТГЭЛЭГ АВСАН ОЮУТНУУ ДЫН ЗӨВЛӨГӨӨ |


Америк дахь Монгол оюутнууд

Америк дахь Монгол оюутнууд

Хичнээн мөнгөгүй ч гэсэн өөрт байгаа үнэгүй цаг хугацааг шилдэг их сургуульд сурах алтан тасалбар болгож чадсан, мөнгөөр биш уйгагүй зүтгэлээр аз жаргалтай амьдрах боломж бүрдүүлж, айдгаа авдрандаа хийсэн эдгээр энгийн даруухан хэрнээ дотоод ертөнцдөө агуу ихийг тээж түүнийгээ амилуулж яваа залуусаасаа суралцах цаг болжээ.

Чи мөнгөгүй байж болно, сул дорой байж болно. Гэхдээ энэ чамайг Харвардад элсэхэд саад болохгүй. Хэрэггүй зүйлээ хая. Өөрт байгаа бүх цагаа сурахад зориул. Битгий зогс. Бүү шантар. Нэг өдөр чи Харвардын хаалган дээр энэ бол гайхамшиг гээд итгэж ядан зогсох болно.

Т. Зоригоо
Хобби бүрэн дунд сургуулийг төгссөн.
Харвардын Их Сургуульд Статистик мэргэжлээр сурдаг.


“Сургуульдаа очиход гайхамшигтай сэтгэгдэл төрж байсан. Учир нь дэлхийн шилдэг профессороос лекц авж, дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүдтэй хамт хичээл хийх нь өөрийгөө дэлхий дээр ямар өчүүхэн хэсэг гэдгийг ухаарч, Үүнээс хойш илүү их хичээж амжилтанд хүрэхийг эрмэлзэх болсон.”

1-р зөвлөгөө. Эртнээс бэлдэж эхлээд бусад хэрэггүй зүйлсээ хаяж орхисон дээр. Эцсийн эцэст саад л болно.
2-р зөвлөгөө. Хамгийн их хэрэг болох хоёр хуудас бол: collegeboard.com – Энэхүү сайт нь яг САТ шалгалтыг гаргадаг компанийн сайт бөгөөд маш олон шалгалтанд бэлдэх материал байгаа. http://www.collegeconfidential.com/ – Энэ сайт бол дэлхийн өнцөг булан бүрээс ахлах ангийн залуус орж бие биенээсээ зөвлөгөө авдаг маш хэрэгтэй сайт байгаа юм.

А. Хулан
Шинэ-Монгол ахлах сургуулийг төгссөн.
Корнелын их сургуулийн (IVY League-н Cornell University) оюутан.
2010 онд TOEFL iBT -ын олон улсад багшлах эрх авсан. Дүүрэг, хотын тэргүүний сурагч.

Б. Намуун
Хобби дунд сургуулийг төгссөн.
Корнелын их сургуулийн (IVY League-н Cornell University) оюутан.

Америк дахь Монгол Оюутны Холбооны дэд тэргүүн. Англи хэл, математик, IQ-ийн олимпиадад медальт байр. Хобби сургуулийн англиар мэтгэлцэх клубын идэвхтэй гишүүн. UB Open Debate Championship төгсгөлийн шатанд шалгарсан.

У. Билгүүн
Хобби бүрэн дунд сургуулийг төгссөн.
Харвардын Их Сургуулын оюутан.

Бидний сайн мэдэх У.Билгүүн маань олон хүүхэд залуусын үлгэх дуурайлал болсон билээ. Түүний араас Т. Зоригоо, П. Мягмарсүрэн гээд Харвардад 100 хувийн тэтгэлээр олон залуус сурч байна. Олон залуус түүнийг үлгэрлэн урам зориг авч цагаа дэмий өнгөрүүлэхээ больж, өөрийгөө ирлэж, ирээдүйгээ өөдрөгөөр харж, цаг хугацааг алт болгож байгаа гэдэгт итгэж байна.
1-р зөвлөгөө. Сонирхлоороо дамжуулж хэл сур. Хэлээ “хобби” болгоорой. Ингэвэл өөрийн мэдэлгүй дуртайяа олон цагаар суудаг болно.
2-р зөвлөгөө. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл.
3-р зөвлөгөө. Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.

Ингээд бахархаад ханашгүй олон залуусынхаа төлөөлөл болгож 4 залуугийнхаа зөвлөгөөг тоймлон хүргэлээ. Таньд таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай.

Ашигласан материал: www.bilguun.mn, www.facebook.com/amsabook

Ц.Ганзориг

Share

http://italk.mn/archives/3298?utm_content=18158701&utm_medium=social&utm_source=facebook

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s