Австрали улсад ирэхээс өмнө болон ирэнгүү тээ юунд анхаарах 2


2-р хэсэг Энэ хэсэгт Австрали улсад ирэхээс өмнө болон ирэнгүүтээ юунд анхаарах 1. Ирэхээсээ өмнө байр сууцны мэдээлэл авах Энд үл хөдлөх хөрөнгө нэлээн үнэтэй, дэлхийн бусад улсыг бодвол түрээсийн төлбөр өндөртэй улс. Иймээс байрны үнэ хөлс, доторх байдлын баримжааг авсан байх хэрэгтэй. Хотоосоо шалтгаалаад байрны олдоц элбэг, эсвэл огт олдохгүй байх нь бий. Боломжтой бол оюутнууд сургуулийнхаа дотуур байранд захиалга өгч орох хэрэгтэй. Үүнд хэд хэдэн давуу тал бий. • Сургуульдаа ойр тул нийтийн тээвэрт мөнгө зарцуулах шаардлагагүй. Том кампустай бол дугуй унахад болно • Олон орны найз нөхөдтэй болж, хэл хурдан сайжирна. • Хичээл хийхэд номын сан, сургууль, оюутнуудтай ойр • Ихэнх оюутны байр түрээсийн төлбөртөө интернет, ус, цахилгаан гэх мэт хэрэглээний зардлыг багтаасан байдаг. Сул талууд ч бас бий. • Олуулаа нийлж байр түрээслэснээс үнэтэй • Тодорхой дүрэм журмуудыг дагадаг • Галтогоо, 00 зэргээ бусадтай хуваалцах хэрэг гардаг • Зочин ирсэн үед оруулж, гаргах, байлгах зэрэг нь төвөгтэй Байр түрээслэх нь ч мөн өөрийн давуу болон сул талуудтай. Оюутны байрыг бол сургуулийнхаа веб сайтаар ороод сонирхож болно. Байрыг бол дараах сайт руу орж хараад ерөнхий баримжаа авч болно. Мөн энэ группт ихээхэн мэдээлэл байдаг. Тухайн байр нь хэрэглээний зардлаа түрээстээ багтаадаг эсэх, сургуулиас нь хэр хол байгаа зэргийг сайтар нягталж үзээрэй. Хотууд нь дотроо suburb буюу дагуул хот гэж их задардаг тул сургууль нь хотоосоо болон түрээсийн байрнуудаас хол байх нь элбэг. Мөн тамхи татаж болох эсэх, машины зогсоолтой эсэх зэргийг нягтлах хэрэгтэй. http://www.gumtree.com.au/ 2. Билетээ захиалах Ихэнх билетийн кассууд виз гарсны дараа билетийн захиалга авч байгаа. Гэхдээ эртнээс үнийн баримжаа авах хэрэгтэй. Явах хугацаа ойртох тусам билетийн үнэ өсдөг хуультай. Аль болох нэр хүндтэй гайгүй нислэгийн компаний билет авах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь хэдэн кг ачаа зөвшөөрөх, илүү гарсан үед ямар хураамжтайг сайн судлах хэрэгтэй. Миний хувийн туршлагаар хамгийн том алдаа хийсэн зүйл маань билет. УБ-Сөүл-Куала Лумпур-Сидней гэсэн 1 тал тасалбар 1,800,000 төгрөгөөр авсан боловч МИАТ 20 кг ачаа зөвшөөрдөг гээд илүү гарсан ачаандаа 192,000 төгрөг МИАТ –д төлсөн. Сөүлээс Сидней рүү Air Asia X (Low cost airline гэсэн уриатай) билеттэй байсан ба 15 кг хүртэл ачаанд USD 130, цаашаа илүү гарсан 1 кг тутам USD 40 гэсэн тул би нэмж USD 1000 төлөх хэрэгтэй болсон. Ингээд хэрэгцээт цөөн зүйлсээ аваад үлдсэнийг нь Инчеон дээрээс Солонгост байдаг хамаатных руугаа илгээгээд, буцаагаад USD 200-аар Австрали руу ачуулсан. Иймээс хямд гэсэн билет авсан боловч ачааны зардалтайгаа нийлээд 2,800,000 төргөрийн үнэтэй тасалбараар Сиднейд ирсэн. Билетний журамтайгаа маш сайн танилцахыг хүсье. 3. Биедээ авчрах зүйлс Энд бүх зүйл хүмүүсийн хэлдэг шиг тэнгэрт тулсан үнэтэй биш. Эхэндээ монгол мөнгө рүү бодохоор үнэтэй мэт санагдавч яваандаа дасна. Иймээс монголоос юу ч чирэх хэрэггүй. Ялангуяа • орны даавуу, хөнжил, • саван шампунь, • хуучин хувцас хунар, тоо тоймгүй их дотуур хувцас, • үсний сэнс, индүү, сахлын машин, • галтогоо, гэр ахуйн зүйлс • хоолой, ханиад, өвчин намдаагч эм (энд жоргүй зүгээр зардаг) ёстой хэрэггүй. Энд бүх зүйл бий. Ялангуяа цахилгаан хэрэгсэл ирээд залгуур нь таарахгүй. Ийм залгууртай. Энд Target, Big W, Top Bargain гээд таний мөнгөнд таарсан үнэтэй хямд, зүсэн зүйлийн юм зардаг дэлгүүрүүд бий. (хүнс, гэр ахуй, хувцас хунар, цахилгаан хэрэгсэл гэх мэт) Авчрах зүйлс • Оймснууд, тэмээний ноосон, даавуун, пүүзний гэх мэт. Өвөл нь манай 10, 11 сар шиг тул чийгтэй хүйтэн. Гэртээ дулаан оймс их хэрэгтэй • Эсгий табочка • Ноолууран цамц. Хэдийгээр дулаан уур амьсгалтай ч хүйтэндээ хүйтэн. Яг л монголд олон хоног бороо орохоор жин даагаад, хүйтрээд, хүмүүс зутраад эхэлдэг шиг • Үндэсний дээл хувцас (шаардлагатай бол) • Гудас, ор нь жаахан жин даах шинжтэй • Трико, дотуур өмд • Нимгэн савхин, ноолууран бээлий, нимгэн ноосон малгай, энд бээлий мэтийн борлуулалтгүй бараа нь үнэтэй. Хүйтэнд гар сайртах гээд байдаг. • Хүйтэнд ирж байгаа бол буугаад шууд өмсөх хавар намрын куртик, савхин, өд сөдөн энэ тэр гээд • Хавар намрын гутал юм уу пүүзтэй ирэхэд болно. • Гүрж ногоон цай гэх мэтийн ядарсан үедээ хэрэглэх зүйлс. • Гар утас байж болно. Шууд сим худалдаж авааж хийчиж болно. • Гар утсаа эндээс авна гэвэл багцаасаа шалтгаалаад 24 сарын гэрээтэй, 40 орчим доллараас эхлээд 120 доллар хүртэл багцууд бий. Samsung, LG, HTC.ийн хуучин загварын утаснууд нь багцандаа үнэгүй, Iphone,той багцууд нь өндөр үнэтэй байдаг. Бусдыг нь шууд мөнгөө авчраад худалдаад авах хэрэгтэй. Энд барааны үнэнд татвар нь орсон байдаг тул лангуун дээр байгаа үнээр шууд худалдан авалт хийгдэнэ. Зарим зүйлсийн үнийг хамгийн хямдаас нь жишээ татаж оруулъя. Австрали доллараар, Target, Aldi (эндхийн сүлжээ, том хямд дэлгүүрүүд) дэлгүүрийн үнээр оруулав. • Хувцасны, уур гаргагчтай индүү -12 • Үсний сэнс -27 • Хайруулын таваг, таглаатайгаа- 20 • Ургамлын тос 1 литр- 2 • Цайны аяга – 2 • Үхрийн мах 1 кг- 12 доллараас дээш • Байхуу цай 50ш-₮ • Гар нүүрийн саван Palmolive-4ш- 3.5 • Будаа 1кг-2 • Жимс, ногоо нь бүгд монголоос хямд • Зуны палаж -15 • Унадаг дугуй-200 Эдгээр үнүүд нь байж болох хямд тул үүнээс үнэтэй зүйлс зөндөө бий. Мөн файлаар уг мэдээллийг оруулсан тул татаж аваад үзээрэй On http://facebook.com/gegeen

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s