Таны сул тал гадаад хэл болоод байгаа ю м биш биз ~ Women-center.mn


700-work-job-office-woman-buero-sitting-sad

Ямар ч албан байгууллагын ажилд авах үндсэн шаардлагад Англи хэлтэй, бүр 2-3 өөр орны хэл мэддэг бол давуу тал болно гэсэн шаардлага байхыг чи харсан л байлгүй. Гэхдээ энэ нь тухайн албан тушаалаасаа шалтгаална л даа.Тэгсэн ч гэлээ чи ямар ч мэргэжилтэй байлаа гээд 2 өөр орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг бол ямар ч үед хэл мэддэггүй хүнээс 2 алхмын урд алханаа гэсэн үг.

Саяхан манай найз надаас англи хэл сурах хамгийн шилдэг арга юу байна, англи хэлийг хамгийн хурдандаа хэр хугацаанд багтааж сурах вэ гэж асуусан.Тэр үед залхуурсандаа ч тэр үү, яг тэг гээд хэлчих зөвлөгөө олдоогүйдээ ч тэр үү “Миний найзаа англи хэлийг хамгийн хурдан хугацаанд сурах шилдэг арга бол ерөөсөө л англи хэлийг үнэнхүү сурмаар байна гэсэн чиний хүсэл тэмүүлэл.Чи үнэхээр л сурахыг хүсч байвал ямар аргаар сурахаа өөрөө л олно” гэж мэдэмхийрч хариулж билээ.

Гэхдээ энэ хариулт үнэнээс нээх хол зөрөөгүй байгаа биз дээ?

Юутай ч юу хамгийн чухал нь “хүсэл тэмүүлэл” гэдэг нь тодорхой болсноос хойш ямар аргууд хэрэглэж гадаад хэлийг сурч болохыг сонирхуулъя.

  • Тухайн оронд нь очих

Боломжтой бол сурах гэж буй хэлээр яригч оронд нь очоод хэсэг амьдарсан нь дээр. Гадаад хэлийг тухайн орчинд нь очиж сурвал мэдээж их давуу талтай. Хүн болгонд сурахыг хүссэн хэлээрээ яригч оронруу явах боломж олддогсон бол мөн гоё оо.Даанч нь энэ нь боломжгүй учраас дараа дараагийн аргуудыг хэрэглээд үзээрэй.

  • Тэр улсыг Монголдоо авчрах

Энэ их инээдэмтэй сонсогдож байна уу? Нэгэнт л бидэнд тухайн улсад очих боломж тэр бүр олдохгүйгээс хойш тэр улсад амьдарч байгаа мэт орчныг энүүхэндээ бүрдүүлэх хэрэгтэй.Унших ном, үзэх кино, уулзах хүн… гээд л сурахыг хүсээд байгаа тэр хэлээрээ өөрийгөө хүрээлүүл.

  • Уншиж эхлэх

Шинэ эхлэн суралцаж байгаа хэлнийхээ үсэг, наад захын хэдэн дүрмүүдийг чи мэддэг нэгнээр заалгасан бол дараагийн хийх ёстой зүйл бол уншаад л, уншаад л…уншаад л байх.Хамгийн амархан гэсэн номнуудаа барьж аван унших хэрэгтэй.Хүүхдийн, үлгэрийн ч юмуу.Аяндаа чи дүрмүүдээ ойлгоод ирнэ.Ингэж унших явцад мэдэхгүй үр гарвал тэр болгон толио бүү шүүрч аваарай.

  • Өөртэйгээ ярих

“Би үгээ мэдээд байгаа хирнээ холбоод хэлэх гэхээр чадахгүй юм” гэж хэл сурч буй бараг бүх хүн хэлдэг.Ингэж хэлээд зогсож байгаа хүмүүст гадаад хүнтэй ярилц гэж хэлэх утгагүй.Тиймээс юун түрүүн өдөр бүр, ямар нэгэн үйлдэл хийх болгондоо тэр зүйлээ тухайн хэлээрээ хэлэх гээд оролдоод байх хэрэгтэй. Өөртэйгээ яриад бай.“Би 00-руу явж байна, Оройн хоолондоо юу хийх вэ, Надад тэр шар хавтастай номыг дөхүүлээд өгөөч” гэхийг юу гэж хэлэх билээ гэх мэт…

http://women-center.mn/readings/%D1%82%D0%B0%D0%BD%D1%8B-%D1%81%D1%83%D0%BB-%D1%82%D0%B0%D0%BB-%D0%B3%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%85%D1%8D%D0%BB-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BE%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0-%D1%8E/

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s