SVP 572 & 573 visa for Mongolians


SVP буюу түргэвчилсэн визэнд ороход төлбөрөө визэнд орохоос өмнө төлж визэнд ордог.
Tүргэвчилсэн хэлбэрээр элчин дээр удахгүйгээр сургууль нь шалгаж оюутнаа сонгон шалгаруулж авдаг.
2012 онд анх өндөр үнэтэй баклавар, магистер зэрэг олгодог их сургуулиуддаа 573 визээр (хагас жилийн $8000 болон түүнээс дээш төлбөртэйгөөр) SVP анх хэрэгжүүлэхээр болоод 2013 оноос анхны туршилтын туулайнууд нь австралид ирсэн ч урт хугацааны сургалтандаа зарим нь таарч тохирохгүй, зэрэг горилох сургалтанд тэнцэх хэмжээний чадварыг жилийн дотор олж авч их сургуулийн зэрэг эзэмших санхүүгийн, хэлний, оюуны чадамжууд нь дутсан олон нөхдүүдээс болоод агентлагууд асуудал ихтэй л байлаа.

Анх гарч ирж байгаа газрууд хүнээ гаргаж л байвал гээд хэнийг ч хамаагүй гаргасан. Ирсэн оюутнууд нь хад мөргөөд үглэж дуулаад буцаж байгаа нь сургуульд ч төвөгтэй л байгаа байх.

Gegeen.com-ынхан харин олон жилийн туршлага зааж боломжоороо харьцангуй зөв зөвлөж тодорхой шалгуур хангачихаарaac нь сургуулиудад илгээж байсан тулдаа чанартай оюутнуудаар хангадаг сайн харилцагчаар тодорч зарим сургуулиудын тухайн маркет дахь оюутан сонгох эрхтэй гол байгууллагаар сонгогдож чадсан амжилттай жишээнүүд бий.

Gegeen.com -p Ирсэн оюутнууд ч гэсэн харьцангуй бусад газруудаар ирсэн юм уу, хувиараа ирсэн оюутнуудаас илүү учраа олдог, ажил нь найдвартай хурдан бүтдэг, харьцангуй ханатай байсан учраас сүүлийн хэдэн жилд хамт олны гаргасан амжилт муугүй байлаа. Австрали дахь монгол оюутны тоо 6 дахин өсч компани 3 дахин өргөжсөн байна.

Мэдээж ирсэн бүх хүн сайн сайхан байж чадаагүй ялангуяа шинэхэн зуучлагчдаас буруу дутуу мэдээлэлтэй ирсэн хүмүүсээс болоод асуудлууд их байсан бидний ажилд ч ачаалал нэмж сөргөөр нөлөөлсөн.

Арга хэмжээ авч байгаа нь гээл ахиал 572 class visa буюу баклавараас доошхи сургалтаар коллежид хагас жилийн $3000 болон үүнээс дээш төлбөртэй диплом, сертификатын сургалтанд SVP буюу түргэвчилсэн визэнд энэ жилээс оюутнууд авахыг коллежуудад зөвшөөрсөн ч хэт их дарамтнаас нь болоод коллежууд сургалт эрхлэх зөвшөөрлөө алдахгүйн тулд их л нарийн хянаж оюутнаа авах гээд бөөн л ажиллагаатай л байна.

Хөрөнгийн баталгаа, хэлний шалгуурыг элчин дээр нарийн хянахгүй SVP 14-28 хоногт виз гарах ч урилга бүтэх нь жаахан удааширалтай сургуулиуд нь эдгээр шалгуурууд, нөхцлүүдээ өөрсдөө тавьдаг, өөрчилдөг нь бидний ажилд төвөгтэй л байна.

Энгийнээр бол 27-47000$ үзүүлж байж дундаж хэлтэйгээ батлах IELTS 4,5+ оноотой дүйх IBT, Cambridge OET Pearson’s оноонуудтай байж урьдчилсан виз гарсаны дараа төлбөрөө төлөөд виз авч болдог. Угаасаа ийм л байсан яахав Австралийн Засгийн газар боловсролын салбараараа мөнгө босгох гээд шинэ юм нэвтрүүлээд болох, үгүйг нь туршаад л байгаа…

On http://facebook.com/gegeen

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s