Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах журмыг баталлаа


Turiin alband 3 jil zutgevel

Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан.

Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Уг журамд:

  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч
  • Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын алба
  • Засаг даргын Тамгын газар,
  • Захирагчийн Ажлын алба
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллага
  • Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой.

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:

  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
  • Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.

Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргана.

Ажил олгогч “Улаанбаатар – Орон сууц сан”-д хандах юм.

“Улаанбаатар – Орон сууц сан”-аас ажил олгогчид квот өгсөнөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах юм.

http://news.gogo.mn/r/160859

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s