Төгсөгчдийг ажлын байраар бүрэн хангахаа р жижиг зээл олгож байна


Хөдөлмөрийн яамнаас хийсэн судалгаагаар жил бүр их дээд сургууль, МСҮТ, коллеж төгсөгчдийн 30 орчим хувь нь ажлын байргүй гэх шалтгаанаар ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байна.

Төгсөгчдийг 100 хувь ажлын байраар хангах тал дээр бодлого гарган ажиллаж байгаагаа Хөдөлмөрийн яамны сайд С.Чинзориг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, төгсөгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр дуулгалаа.

Энэ талаар Хөдөлмөрийн сайд хэлэхдээ,

“Нэгэнт улсаас хөрөнгө зарж, мэргэжил сургалтын байгууллагуудад зардал, тэтгэлэг олгочихоод ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж болохгүй. Тиймээс “Төгсөгч ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өөртөө бий болгосон ур чадварт нь түшиглээд өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршоолол эрхлэх боломжийг бий болгох жижиг зээл олгох санхүүжилтийг бий болгох, багаж тоног төхөөрөмжийг зээлээр өгдөг байя гэсэн бодлогыг барьж байна. Ингэж чадах юм бол төгсөгчдийг зуун хувь ажлын байраар хангах боломж байна” гэсэн юм.

Үүний эхлэл болгон Бразил улсад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор өрсөлдөж хоёрдугаар байранд орсон суралцагчдад өөрт хэрэгтэй тоног төхөөрөмж авах 1.5 сая төгрөгийн эрхийн бичгийг олгосон байна.

Манай улсын хэмжээнд нийт 40 гаруй мэргэжил сургалтын төвүүд байдаг аж. Төв бүр олон төрлийн мэргэжлээр сургалт явуулдаг учраас хэрэгцээтэй боловсон хүчинг бэлтгэх үүднээс бүсчлэн, төрөлжүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.

http://news.gogo.mn/r/160585

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s