Homestay Shocking stories – Соёлын солилцооны гадаада д оюутныг гэртээ байлгадаг гэр бүл Хөммстэ йгийн шоконд оруулсан түүхүүд


Homestay Shocking stories – Соёлын солилцооны гадаадад оюутныг гэртээ байлгадаг гэр бүл Хөммстэйгийн шоконд оруулсан түүхүүд

Хөммстэйгийн шоконд оруулсан түүхүүд

Хөммстэй бол гадаадад байгаа оюутнуудын хувьд чухал туршлагуудын нэг хэсэг ба эдгээр оюутнууд ихэвчлэн шинэ амадралдаа дасан зохицохдоо томоохон бэрхшээлүүдтэй тулдаг. Хамгийн томоохон проблемуудын нэг бол олон оронд хөммстэй өөрөө бизнэс болчихсон.

Соёлын солилцооны учраас гадаадад оюутныг гэртээ байлгадаг болон орлогын үүсвэрээр оюутныг үздэг гэр бүлүүдэд томоохон ялгаа бий. Удаах тохиолдолд , оюутнуудад проблемууд , эвгүй дурсамжууд, шоконд оруулсан түүхүүд тохиолдох нь элбэг. ..

Бидэнд хамгийн ихээр шоконд оруулсан хөммстэйгийн түүхүүдийг уг салбар дахь өөрсдийн төлөөлөгчдөөсөө сонсох завшаан тохиолдсон юм. Эдгээрээс хамгийн муу гэснийг доор бичлээ . (Эдгээр тохиолдлууд ихэвчлэн хамгийн муу нь бөгөөд түгээмэл бишүүд гэж хэлэгдэх ба тэдгээр оюутгууд нэн даруй байршлаа өөрчилсөн болно)

Хэмлэгчдийн эзэрхэл

‘Моом, Тэнд миний өрөөнд хархнууд байна’ гэж Андрэй хөммстэйгийнхээ эхний өдрийн орой үл таних чимээг сонсоод түүний авчирсан бэлгийг хархнууд хэмлэж байхыг харсныхаа дараа хэлсэн үгс.

Гаражийн өрөө

Солонгос улсаас суралцахаар ирсэн нэгэн оюутан хөммстэй зохицуулагчдаа ингэж тайлагнасан нь Түүний амьдардаг өрөө байрны эзний хүлээгдэж байгаа нялхасаас болоод гаражийн өрөө рүү шилжчихсэн. Учир нь Тэд нялх хүүхдийнхээ ойр орчимд шуугиан гаргахыг хүсээгүй тул түүнийг гэрт орохыг зөвшөөрөөгүй ба хоолыг нь өдөрт хоёр удаа зөөж авчрах болсон. Мөн тэрээр ванны өрөө хэрэглэх нарийн цагын хуваарьтай.

Нүцгэн аав

Бразилаас ирсэн нэгэн оюутан эмэгтэй нэгэн шалтгаанаар хөммстэйгээ өөрчлөх хүсэлт гаргасан. Ямар шалтгаанаар вэ гэхээр түүний хөммстэйгийн аав хайхрамжгүйгээр ванны өрөөнөөсөө нүцгэн гарч ирээд түүнийг өглөөний цайгаа ууж байхад гал тогоогоор алхалдаг.

Там шиг гэрийн дүрэм

Нэгэн оюутан өөрийнхөө амьдардаг байрных нь гэрийн дүрэм солиотой гэж мэдүүлжээ. Солиотой гэж ямар утгаар вэ гэхэд тэрээр ‘Тэд миний хоол болоод шүршүүрт орох цагыг хүртэл хэмждэг’ гэжээ. Түүнийг цагаа хэтрүүлэхэд халуун усаа хаадаг байна. Мөн тэд шөнөдөө халаагуур хүртэл асаадаггүй (Канадын дөн өвөл шүүдээ). Долоо хоногт хэрэглэх нойлын цаасанд хүртэл хэмжээ заасан.

Гангста стайл

Нэгэн эрэгтэй оюутан цагдаагийнхан түүний гэрт шөнийн хоёр цагт гэнэтийн нэгжлэг хийсний дараа нүүх шаардлагатай болсон. Хараажаар , Түүний хөммстэй гэр бүл өндөр ашигтай бизнес төрөлийг зоориндоо ургуулж байсан .

Энэ бүхэн бидэнд доорхи асуултыг үлдээнэ:

Агентууд юуг хиймээр вэ , арай таны үйлчлүүлэгчид муухай хөммстэй дурсамж байгаа юм биш биз ?

Таны оюутанд тусалж чадах 5 практик зөвлөгөө:

1.Сайн гэр бүлийг хадгал

Хэрвээ та үүргээ биелүүлээд , оюутнуудтайгаа хамтарч чадвал тухайн гэр бүлээс байнгын санал зөвлөгөө, шүүмж сонсох болно. Хэрвээ оюутнууд тэдний тухай эерэг сэтгэгдэлтэй байвал ‘сайн гэр бүлийн жагсаалтад нэм” . Дараа нь ажлаа тэднээс эхэл.

2.Хамгийн ихдээ л

Зарим газарт хэд хэдэн оюутныг нэг газарт байлгах нь ердийн юм шиг боловч та хэдийгээр өөрийн байрныхаа зарим хэсгийг томсгоод 8 оюутныг байршуулах бололцоотой байлаа ч гэсэн таны байр жижиг байшин хэвээрээ л үлдэнэ . Ихэвчлэн , гурваас дээш интернэйшл оюутнууд нэг байшинд дэндүү ихдэнэ.

3.Хөммстэй дэх хэл

Энэ асуудал бол аж үйлдвэрт бол ойлгомжтой бөгөөд стандарттай. Олон тохиолдолд сургуулиуд болоод хангагчид ижил хэлтэй оюутнуудыг нэг орчинд байлгадаг , ялангуяа зун. Та харин иймэрхүү зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Оюутнууд ихээхэн мөнгө төлж гадаад хэл сурч байгаа ба тухайн хэлээр ярьдаг хүнийг ойр орчимд нь байлгах нь чухал нэгэн суралцуулах арга.

4.Байрны байршил

Энэ бол бэрхшээл , зарим хөммстэй нь хотын төвөөсөө хол байршдаг. Иимээс оюутнууд сургууль гэр хоёрын хооронд нэг цаг хасасыг зарцуулах хэрэгтэй болдог, жоохон их биш гэж үү. Оюутанд зориулж тухайн хөммстэйг сонгохдоо урьдаар хаана байршилтай болон унаанаар явахад хэр боломжтойг судлаарай.

5.Хүлээлтүүд

Зарим үйлчлүүлэгчид хөммстэй гэр бүлийн талаар ямар байх бол, ямар харагдах бол гэх зэрэг хэт нарийн хүлээлттэй байдаг. Гэхдээ оюутнууд тэдний очих хөммстэй ямар байх , ямар биш байх талаар бодитой зөвлөмжтэй байх нь үнэхээр чухал.

Ooroo Angliar oilgood bgaa hernee Mongoloor buulgah gej ih yum bolloo ,neg yum orchuullaa , ta zovlomj1 hesgiin follow up gesniig neg haraarai dutuu utgiig ni gargasan baij magadgui.

brief translation of Gegeen’s eFriend Eq

http://blog.edvisor.io/blog/homestay-horror-stories?utm_campaign=Blog+Post&utm_source=hs_email&utm_medium=email&utm_content=17060018&_hsenc=p2ANqtz-8S2CH4dU8fN8TPgdhYcLSB78EP-cTAV4bFbhWiTUdmNHARonnNxntb_Cslayau3E6Lap619H5DUYoMiI2EbCIuCgo07g&_hsmi=17060018

For the sake of future of mgl students

On http://facebook.com/gegeen

One response to “Homestay Shocking stories – Соёлын солилцооны гадаада д оюутныг гэртээ байлгадаг гэр бүл Хөммстэ йгийн шоконд оруулсан түүхүүд

  1. Нээрээ ийм нэг асуудал надад бас байдаг шүү өөрөө англиар маш сайн ойлгоод яриад өөрийгөө ойлгуулаад байх боловч өөр хүнд аан ингэж байна гэхчилэн буулгаж орчуулж өгөх хэцүү байх юм энэ орчуулга муу сурч байгаагийнх уу юуных бэ хэхэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s