Mr.U-Гэгээнээр зуучлуулаад Австралид ажилд ороx


Mr.U-Гэгээнээр зуучлуулаад Австралид ажилд ороx

Австралид ирээд 3 сар

Австралид сурах зорилгоор ирээд 3-н сар болж байна. Гэгээнээр зуучлуулж ирсэн бөгөөд ирээд 3 сарын нүүрийг үзлээ. Австрали ирэхээр зорьж байгаа хүмүүс ихэвчлэн 2-3 жил болсон, сураад төгссөн, эсвэл байнгын визтэй хүмүүсээс ихэвчлэн зөвлөгөө авч байгаа харагддаг. Тэд өөрсдийн тухайн үед төрж байсан сэтгэгдэлээ л бичиж үлдээсэн байдаг байх. Миний бие шинэ соргог дээрээ төрж байгаа сэтгэгдэлээ бичихийг хүслээ.

​Сургууль зуучилж байгаа байгууллагуудын хувьд шаардаж байгаа материал болон шийдэх хугацаа зэрэг нь бараг адил байдагийг энд ирээд таньдаг нөхдүүдийн ирсэн туршлагаас хараад мэдрэв. Гэгээний АБМ д байдаг ажиллагсадтай харьцахад амар санагдсан. Энгийн итгэл төрүүлэхүйц . Уурлахдаа уурлаж, давхар сургуультай нь загнах нь холгүй байж Урилга & төлбөр төлсөн баримтаа авсан даа. Захих зүйл өөрийн мэйл хаягаас сургууль руугаа давхар бичвэл сургуулийн хандлага өөр байдаг шүү!

​Виз мэдүүлэх. Энэ шатанд бол нөгөө шаарддаг өөрөөс шалтгаалах бичиг баримтаа бүрдүүлээд, өгнө. Ихэнх хүмүүс банкны баталгаа гээд санаа зовоод байгаа харагддаг. Миний хувьд байр зарсан гэрээгээ үзүүлээд дансандаа 1 өдөр 30 н сая төгрөг байршуулж тодорхойлолт аваад үзүүлсэн болсон. Элчинд бичих захидалын хувьд нэг их Австралийг магтаад улсаа муулаад байх шаардлагагaгүй. Англиар аялагагүй ярьдаг, азиудыг гадуурхаад байдаггүй аятайханулс танайх байсан учир сонголоо. Сонгосон сургуулийн тухайд сайн мэдэхгүй, зуучлагч Гэгээн сайн сургууль гэж сонгож өгсөн гэж бичээд л болсон. Илүү дутуу юм бичээгүй.

​Австралид ирэх. Сингагаар дайрч ирсэн. Цүнхэндээ тэр чигээр нь тамхи чихчихгүй бол 4 н пачик тамхи бол асуудалгүй гарсан. Энд ирээд 4 нугарна шүү. Гол нь деклараци дээрээ Nothing to declare гэж бичээд шууд ногоон гарцаар өөртөө итгэлтэйгээр гараарай. Архи бол явцгүй наймаа шиг санагдсан. Яахав өөрөө 4 шил архи авч гараад өөрөө хэрэглэсэн.

​Австралид ирээд амьдрах. Дор хаяж 2 сар ажилгүй байна гэж тооцоод 7 хоногийн 300 доллар хамгийн багадаа зарцуулагдана гэж тооцоод авч ирэх.

​Ажилд орох. Гэхдээ сурах визтэй хүнд бол элдвйин гоё ажил цаашаа юм билээ. Бэлэн мөнгөөр цалинждаг барилгын ажил эрэгтэй хүнд яг тохирох ажил. Бэлэн мөнгөөр цалинждаг ажлыг гэхдээ монголчуудаасаа асууж олохгүй бол ил зарлаад байхгүй.

Гэгээнээр зуучлуулаад ажилд оров, өөрөө л шантрахгүй бол тэгээд хийгээд байж болохоор. Хөдөлмөр хамгаалал дээд зэргээр сахина. 25 кг аас илүү зүйл бараг өргөхгүй. Хэлний бэлтгэлээ оройн анги сонгож болох эсэхийг ирэхээсээ өмнө судлаад ирээрэй. Хэрэв өглөө хичээллэдэг ангид орвол цэвэрлэгээ, пицца зөөх/ машин шаардана/өөс өөр сонголт үлдэхгүй бололтойдог.

​Эхний 2 сар бол гэрээ санана, энд юу хийж яваагаа гайхдаг сар байдаг шүү. Жаахан тэвчээртэй байх хэрэгтэй. Good luck

Mr.U

13 April 2015

Contact: gegeen

Email: Gegeen
Page: http://facebook.com/gegeen

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s