Australiad bair yaj haih ve Asuultiin hariu


Байраа яаж хайх вэ, ямар бичиг баримтууд бүрдүүлэх хэрэгтэй байдаг вэ?

Эхний ээлжинд танд дараахь зүйлсүүд нэн тэргүүнд хийх хэрэгтэй болдог.

Байр хайх, TFN, гар утас, банканд данс нээлгэх, хүүхдээ сургуульд оруулах, ажил хайх, машин худалдаж авах, жолооны үнэмлэх авах гэх мэт…энэ бүх асуудлаар Та бүхэнд зөвлөх болно.

Өнөөдрийн хувьд байр яаж хайж олох талаар зөвлөж байна.

1.Байр хайх. Анх ирж байгаа хүмүүсийн хувьд эхний 7-10 хоног сурах сургуулийнхаа дотуур байранд түр байх, эсвэл сургуулийнхаа ойролцоо жижиг зочид буудалд түр байрлангаа, сургуульдаа бүртгүүлэн, оюутны үнэмлэх, банкинд данс нээлгэж, гар утастай болсоныхоо дараа байраа хайх нь зохимжтой байдаг.

Ганц бие оюутан залуусын хувьд айлын хажуу өрөө хөлслөн, / өрөөндөө хамгийн багадаа1-2 оюутантай, хамт амьдарна, хоолоо өөрөө хийж иднэ гэсэн үг/ амьдрах нь илүү зохимжтой бөгөөд зардлын хувьд хямд тусдаг.
1 week-д 140-160 $ орчим байна.

Австрали айлд homestay хийж амьдрах бас нэг хэлбэр байна. Богино хугацаагаар байхад энэ хэлбэр тохиромжой боловч, зардал, мөнгөний хувьд өндөр тул оюутанууд энэ хэлбэрийг сонгох нь цөөн байдаг. Одоогоор 1 week-д 230-270 $ төлж байна. / Үүнд өдрийн 2 хоол / өглөө, оройны хоол, байрны хөлс орсон байдаг бөгөөд ихэнх тохиолдолд оюутан өөрөө өдрийн хоолоо өөрөө даах хэрэг гарна/

Гэр бүлтэй, хүүхэдтэй айлын хувьд айлын хажуу өрөө хөлслөн амьдрах боломжгүй бөгөөд тусдаа байр хайх хэрэгтэй болдог.

Суух байраа сурч байгаа сургуулийнхаа ойролцоо, мөн хүүхэдтэй гэр бүл бол хүүхдийн цэцэрлэг, сургуультай ойр хайж олох нь олон давуу талтай. Автобусны мөнгө хэмнэнэ, хүүхдээ цэцэрлэг болон сургуульд нь явган алхаад хүргэж өгөөд, аваад байх боломж гарч ирнэ.

www.realestate.com.au/rent сайт руу орж,

Enter suburbs or Region – д нь байр хайж байгаа дүүрэгийнхээ нэрийг оруулаад, дараа нь Property type –д нь house or apartment/unit-с сонголтоо хийгээд, Bedrooms – д нь унтлагын өрөөний тоогоо хийгээд / Гэр хүний хүмүүсийн тооноос хамаарч сонгоно/

1 bedroom байрны хувьд дараахь үнэд багтаж байж болно.

Min. Price pw – 280

Max. Price pw – 320 гэсэн байвал 7 хоногийнрент нь хамгийн багадаа 280 авсрали доллар, хамгийн ихдээ 320 авсрали долларийн байр хайж байгаа гэж мэднэ.

Үл хөдлөх хөрөнгийн агентууд нь байр хайж байгаа хүмүүсийг 100 онооны системээр үнэлж шалгаруулан авдаг. Та эдгээр зүйлсийг заавал бүрдүүлсэн байвал өрсөлдөгч байр хайж байгаа хүмүүсээсээ илүү үнэлэгдэж, Таны байр авах боломж илүү нэмэгдэнэ.

1.Санхүүгийн баталгаа болон чадвар.

Та байр хөлслөөд амьдраад байх чадвартай гэдгээ нотлох.

Энэ нь банкиндаа хүрэлцэхүйц мөнгөтэй гэсэн үг. Таны банкны дансны хуулга.

2.Байнгын тогтмол ажилтай, эсвэл сурдаг байх

Сурдаг бол сургуулийн тодорхойлолт, ажиллдаг бол ажлын газрын тодорхойлолт байна.

3.Хүчин төгөлдөр визтэй байх. Дор хаяж 6-н сараас дээш.

4.Зурагтай бичиг баримтууд – паспорт, оюутны үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэх байж болно.

Монголын жолооны үнэмлэхтэй бол англи хэл дээрхи орчуулга заавал хамт байж нотариатаар баталгаажуулсан байх

5.Машинтай эсэх

6.Сүүлд рент хийж байсан газрын тодорхойлолттой эсэх , сүүлийн 3-н сарын цахилгааны болон газ, утасны төлбөрийн нэхэмжлэх, эсвэл рент төлсөн баримтуудтай байх

Манайхны хувьд ийм тодорхойлолт байдаггүй.

7.Хүмүүсийн тодорхойлолтууд

А. Хамт ажиллаж байсан хүмүүсийн Таныг тодорхойлсон тодорхойлолт

Б. Хөршийн, эсвэл багшийн, эсвэл өрхийн эмчийн, эсвэл ажил хэргийн харилцаатай хүний Таныг тодорхойлсон тодорхойлолт

8.Гар утастай эсэх

Байр анх рентлэх гэрээ хийхдээ 4-н долоохоногийн байрны хөлсийг урдчилгаа буюу бонд гээд тусгай дансанд шилжүүлэх бөгөөд энэ мөнгөө Та сүүлд нь байраа хүлээлгэж өгсөний буцааж авдаг болно.

Хэрэв Та байрнаасаа гэрээний хугацаанаас өмнө гарвал Таны бондын мөнгийг 100 % үл хөдлөх хөрөнгийн газар суутгаж авдаг. Иймд гэрээ дуустал байрандаа суух үүрэг хүлээсэн гэдгээ онцгой анхаарах хэрэгтэй.
Өмнөх жилүүдэд шинээр ирсэн хүмүүсээс хэл сайн мэдэхгүй, анхнаасаа гэрээнийхээ үүрэгийг сайн ойлгоогүй зэргээс болж, гэрээний хугацаа нь дуусаагүй байхад байрнаасаа гарч, өөр байр луу нүүж, бондын мөнгөөр хохирч байсан тохиолдол гарч байсан. Ийм алдааг Та давтахгүй байх нь зохимжтой.

Хэрэв Та байрныхаа эд зүйлс, эд хогшилд гэмтэл учруулсан бол тухайн хохирлын хэмжээгээр үл хөдөх хөрөнгийн газар таны бондын мөнгөнөөс суутгаж авдаг.

Өнөөдрийн зөвлөгөө байр хайж олох, хажуу өрөө хөлслөн суух_ австрали айлд амьдрах, гэр бүлтэй оюутанууд тусдаа 1-2 унтлагын өрөө бүхий байр хайж олох, түүнд шаардлагатай баримт бичгүүд, тодорхойлолтууд бүрдүүлэх талаар байлаа.

Дараагийн зөвлөгөөнүүд нь Tax File Number буюу TFN – татварын дугаар хэрхэн авах вэ, гар утас сонгож авах вэ, банканд данс нээлгэх, хүүхдээ сургуульд оруулах, ажил хайх, машин худалдаж авах, жолооны үнэмлэх авах гэх мэт… шинээр ирсэн оюутан залуучууд, тэдний гэр бүлийн гишүүдэд нэн тэргүүнд мэдэж, амьдрал ахуйд нь хэрэг болох сэдэвүүдээр үргэлжилнэ.

Зөвлөгөөг бэлдэж боловсруулсан

П. Батжаргал

On http://facebook.com/gegeen

One response to “Australiad bair yaj haih ve Asuultiin hariu

  1. Pingback: Sydneyd bair unegui tureesleh bolomj | Гэгээн Монг ол | Гэгээн Монгол

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s