Гэгээний шинээр ирэгсэдийн үйлчилгээ-буя ны ажиллагаанд Сайн дурын ажилтан хийх xvн байнга авна.


Гэгээний шинээр ирэгсэдийн үйлчилгээ-буяны ажиллагаанд Сайн дурын ажилтан хийх xvн байнга авна.

Шинээр ирэгсэдийн үйлчилгээнд сургууль руу нь хүргэж өгөх, цагаан картны сургалт зааж өгч бөглөх, нэг удаагийн үзвэрийн билетний үнэ, хотоор хөтөч хийх зардал, дэлгүүр болон жуулчны газруудаар авч явах, сaлют буудлага, 9D киноны билет, байр олж өгсөн хөлс, утасны дугаарын захиалга, tax file number, abn, эрүүл мэндийн даатгалын картны захиалга, банк, утас, opal картны заавар, онгоцны буудлаас тосох, хямд хоолтой газрууд зааж өгөх, эхний хэдэн хоногтоо бүх юмтайгаа ойр байх онгорхой газрууд ихтэй хотын төв хавиар амьдруулж орчинтой нь танилцуулах, зарим хүнийг өөрсдөө аятайхан шиг харьцвал хоолны зардал нь хүртэл хааяа багтдаг. Мөн сургууль солих, сурах төлөвлөгөөгөө өөрчлөхөд нь төлбөргүй зохицуулалт хийж өгдөг.

Хэрэв тусламж авья гэхгүй байгаа бол бид өдөртөө 400 гаруй хүнтэй харьцдаг зав бага байдаг тул болоод байгаа юм байна гээд хүн бүрийн араас нь асууж, элдэж явах гээд байдаггүй. Асуудал байгаа бол бидэнтэй шууд холбогдож байвал их зүгээр байдгийн.

Гэрээ хийхдээ зуучлагч байгууллагын нэрийг өндөрт өргөж өөрсдийн зүгээс хийх хичээх зүйлсийн талаар сануулсан байгаа тул гэрээ зөрчсөн хүмүүсээс хохирол нэхэмжлэх бүрэн эрх бидэнд үүсдэг.

Манай шинээр ирэгсэдийн үйлчилгээ ерөнхийдөө бол буяны шахуу үйл ажиллагаа байдаг, зардлаа ч нөхдөггүй гэхдээ бид хэнийг ч хүч хэрэглэж мөнгийг нь салгах гэж тулгаж байгаагүй харилцан 2 талаас зөвшилцөөд тохирсон хөлс байдаг ба австралид байдаг ажилтнууд маань бэлнээр гар дээрээ 200 доллар авч байгаагүй монгол дахь салбарынханы зардалд ч бүрэн хүрдэггүй анх гэрээлсэн төлбөргүй зуучлалын барьцааны мөнгөний оронд тусламж хэлбэрээр буцааж өөрсдийн цаг заваа үнэ хөлсгүйгээр үрэн таран хийдэг.

Зарим оюутнууд бидний өөрсдөд нь зориулсан хүч хөдөлмөрийг үгүйсгэж сургуульдаа сурахгүй буцах, элдэв асуудал үүсгэх үед австрали талдаа бид орлогогүй, цалингүй үлддэг бид. Үүнээс хамгаалж бид 200 долларын барьцаа монголд авдаг ч, үнэндээ биднээс олон дахин үнэ нэхдэг, буцааж өгдөггүй зуучлагчдыг биш биднийг зорьж ирж өөрсдөө сонголтоо хийсэн, бусдын цаг зав барж сандаачсан гэдгээ ойлгохгүй биднийг хохироох хандлага гаргаж, бидэнд ч бас ажилчдын цалин хөлс, байрны түрээс, цахилгаан, принтер, комьпютер, гар утас, коллежуудтай харилцаа бэхжүүлэх, маркетингийн зардлууд гээд олон асуудлууд байдгийг үл ойшоон, биднээс байж боломгүй ихийг нэхэхдээ түрэмгийлэх, хүч хэрэглэх, хэл амаар доромжилж зүй бус авир гаргахаар барахгүй, нэр хүнд унагаах оролдлого хийх гэх мэтийн хуулийн хариуцлага хүлээх гэмт халдлага үүсгэх явдал бий.

Өртөг өндөртэй улсад ирсэнээ ухаардаггүй бусдыг үл хүндэлдэг, баярлаж талархахад суралцаагүй хүмүүс их байдаг нь нууцгүй ч бид нугарч, хугарч яваагүй.

Бид бусад сувгаас орлогoжсон байлаа ч тэр нь бусад үйлчилгээний зардалдаа багтаад шингэдэг, ирээдүйн хөгжил төлөвлөгөөнд бас бус буяны хандивын жижиг арга хэмжээнд зарцуулагддаг, үүнд гадны хүмүүсийн үзэмжээр менежментийн өөрчлөлт хийнэ гэвэл илүү ухаалаг, давсан ажил хийдэг, мундаг хүмүүсийн үлгэрлэл, зөвлөмж байвал хүлээж авна. Цаана нь юу явагддагийг мэдэхгүй хүмүүст бол угаасаа тайлбарлаад ойлгохгүй цаг нь ирэхээр хийсэн амжсан зүйлсээс нь хожмоо ойлгож магадгүй.

Бид хүний цаг чадвар мэдлэгийг үнэлдэг газар ирсэн учраас усыг нь уувал ёсыг нь дагаж бусдыгаа хөгжихөд нь тусламж үзүүлдэг байх хэрэгтэй.

Австрали хүмүүсээс ийм бага хөлсөөр бусдад тусал гэвэл хэн ч гарч ирэхгүй, шинээр ирэгсдийг ойлгох ч үгүй. Сайн дурын ажилтан хийх хүн монголчууд дотроос гарч ирэхгүй байгаагаас бид ажилчидаараа ийм цаг үрсэн юм хийлгэж байгаадаа хааяа маш их гутрах үе гардаг ч өөрөө өөрсдийгөө урамшуулж явсаар өдийг хүрсэн.

Үнэгүй онгоцноос тосно туслана гэсэн хүмүүс ачир дээрээ асар худалч (buuh udriinhuu umnuhun busad mongolchuudad hulhiduullaa gudmand garah n tosoh zavgui bolchij gene gedeg) бидний тосох үйлчилгээнд мөнгөө төлье гээд бүртгүүлж буй олон үйлчлүүлэгчдийн нэрсийн жагсаалт, ирсэн билетүүд батлах байх аа.

Зочид буудалд хоёр хоноход 300 доллар байдгийг санахад илүүдэхгүй болов уу. Монгол хүн зочид буудлын эзэн болж амжихгүй байгаагийн шалтгаан нь ердөө л шулаач байж үнээ дуугарч чаддаг, хөгжиж дэвшихийн төлөө явж чадахгүй бусдын хорон явуулганд эмзэг ханддагаасаа л болдог байх.

Гэгээний үйлчилгээнүүд одоогоор цорын ганц сонголт байгаа бусад нь өрсөлдөөд илүү хямд юм уу үнэгүй тусалж сураад тэрийгээ олонд таниулж чаддаг болох хэрэгтэй. Тэгвэл бид ч баяртай байх болно.

Ирэхийн өмнө мэдэж байх зүйлсийн талаар бичлээ.

https://gegeen.wordpress.com/2014/05/20/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b4-%d0%b8%d1%80%d1%8d%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d0%bc%d0%bd%d3%a9-%d1%81%d0%b0%d0%bd%d1%83%d1%83%d1%88%d1%82%d0%b0%d0%b9-pdf-pre-departure-brie/

gegeen -d sanalaa iruulne u

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s