Ам.доллар 2000 төгрөгтэй тэнцлээ


Shaltgaan n u kk. Belen mungu taraaj duusgasan genee.

Манай арилжааны зарим банкуудад өнөөдөр үдээс хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1999, 2000 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар худалдан авах үнэ 1993 төгрөг байна.

2013 он есдүгээр сард 1400 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар дараа сард нь огцом өсөж 1800 төгрөгт хүрсэн. Энэ өсөлт буурахгүй явсаар өнөөдөр 2000 төгрөгийн босгонд ирлээ. Ханш өнгөрсөн долоо хоногт тогтвортой буурах хандлагатай байв.

Ханшийн огцом өсөлт манай улсад валютын орох урсгал зогссонтой шууд холбоотой. 2012 онд Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум төгрөгт хүрч Монгол Улс доллараар хахаж байлаа. Харин өнгөрсөн 2014 онд энэ үзүүлэлт 400 гаруй сая долларт хүрсэн.

Гаднаас урсан орж ирж байсан долларыг хуримтлуулахгүй эх орны хишиг, хүүхдийн мөнгө гэх мэтээр баруун солгойгүй цацсаар дансаа улайлгасан нь төрийн бодлогын алдаа болсныг Засгийн газар хожимдсон хойно ухаарсан. Одоо гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаад ч амжилт олохгүй байна. Манай хууль эрхзүйн тогтворгүй орчин, Татварын хуулийн ойлгомжгүй байдал гэх мэтээр хөрөнгө оруулагчид болгоомжлох хүчин зүйл олон байна.

Долларын орох урсгалыг нэмэгдүүлэхээс нааш ам.долларын ханш буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Ханшийн өсөлтөд нэрвүүлэхгүйн тулд импортын бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх нь иргэдэд ээлтэй болж байна. Төгрөгийн цалинтай иргэд ханшийн өсөлт шингэсэн импортын бүтээгдэхүүн хэрэглээд өрхийн төсөвт халгаатай.

2014 онд манай гадаад худалдаа анх удаа ашигтай гарлаа. Монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, импортын хэт хамааралтай. Гэтэл долларын ханшийн өсөлт иргэдийн импортын хэрэглээнд хязгаар тавилаа.

Жишээлбэл, 2012 онд манай улс гадаадаас нэг тэрбум доллараар автомашин худалдаж авсан бол 2014 онд энэ үзүүлэлт 500 сая доллар болтлоо буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон энэ үед тэвчиж болох зардлыг тэвчиж, долларын ханшийн өсөлт шингэсэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг эдийн засагчид иргэдэд зөвлөж байгаа юм.

Ханшийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖхүлээн авна уу.

http://news.gogo.mn/r/158528

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s