30 наснаас өмнө бүү гэ рлэ | women-center.mn


30 наснаас өмнө бүү гэрлэ

2e8f2be6cf3e36eb62a713746c22e5f8

Энэ насыг би гэрлэхийг зөвшөөрөх насны доод хязгаараар баталмаар байна Монголд. Яагаад гэж үү.
Би чинь одоо 31-тэй, манай сургууль чинь graduate school, дандаа мастер докторын оюутнууд судлаачид байдаг. Гэтэл би чинь эндээ хөгшин оюутанд ордог юм шдээ. Миний насыг асуусан хүн заавал ч үгүй аан тэгвэл докторантурт сурч байгаа юм байна тийм үү гэдэг юм. Би жаахан ичисхийгээд л үгүй ээ мастерын оюутаан л гэнэ. Тэгвэл эндэхийн оюутнууд бүгд надаас дүү. Хэрвээ нас ойролцоо заа 27, 28, 29-тэй бол докторын л оюутан байгаа юм чинь. Мастерынхан бол зөө зүгээр 22-той 23-тай шижигнэсэн нялх амьтад байна. Над шиг гэр бүлдээ цагаа хувааж сурч байгаа оюутан их цөөхөн. Ганц бие өөрөөсөө өөр хүнд санаа зовохгүй болохоор хамаг анхаарал цаг заваа зөвхөн судалгаандаа л зориулцгааж байгаа юм чинь.
Тэдэнд гэрлэх оройтлоо хүүхэд оройтлоо гэж санаа зовох юм алга. Эхлээд сурч боловсроод гадаад дотоод яваад гахай тахианы хэлээр ярьж сурах нь халаг болтлоо юм үзэж нүд тайлаад олон сайхан хүнтэй найзалж нөхөрлөөд ажил төрөл хийгээд нийгэмд тодорхой байр суурь олсон хойноо л хүнтэй сууж гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё гэдэг бүр ухамсар хар багаас нь суулгасан байна. Харин манайд шаал эсрэгээрээ. Дөнгөж 25 хүрэв үү үгүй юу л хавь ойрын хүмүүс, ах дүү найз нөхөд нь “Чи хүнтэй суугаачээ, хөгширлөө, үхлээ. Одоо ингээд хөгширчихвөл чамайг хэн тоох юм” гэх мэтээр сэтгэл санаагаар дайрч давшилдаг нийгмийн гаж үзэгдэл газар авчиж. Үүнээс болоод сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүд хүнтэй суух хүүхэд гаргахыг чухалчлах болж. Нийгэм нь ч дагаад 25 наснаас өмнө ямар нэг хүнтэй гэрлэж амжихгүй бол олигтой хүн ч олдохоо больж. Би одоо л өөрийнхөө амьдралаар бодоод үзэхэд их эрт гэрлэсэн байгаа байхгүй юу. Уг нь бакалавраа төгсөөд 2 жил болсны дараа л том охиноо гаргасан юм шдээ. Тэгсэн мөртлөө л надад эрт санагдаад байгаан.
Ийм учраас нийгмийн сэтгэхүйг тэр чигээр нь өөрчилж 25 хүрч байж л хүнтэй гэрлэх хүүхэд гаргах хууль гаргачихвал түүнийгээ дагаад залуус маань эхлээд сайн сурч боловсорч зан ааш нь ч тогтворжиж түүнийгээ дагаад салалт ч багасах байх гэж бодох юм. Юу юуны духанд хүрэлгүй амьдрал ч үзээгүй 20-той хоёр хүүхэд хоорондоо нийлээд дундаас нь бас нэг нялх амьтан гараад тэгснээ залуу халуун насны ааг омгоор бие биедээ тунирхаж гомдоод тэр чигээрээ салдаг тэгээд нэг дагавар хүүхэд бий болж амьдын хагацал үздэг л явдал түгээмэл болчихоод байна шдээ манайд.
За бүүр больё, манай дундаж наслалт бага дөнгөж 60 хүрдэг гэж бодъё. Тэгсэн ч 30-тайдаа хүнтэй суугаад хүүхэдтэй болоод 60 хүрэхэд хүүхэд чинь 30 хүрчихсэн байна болно биз дээ.

Эх сурвалж: Ногоохон блог

Ойролцоо мэдээ

http://women-center.mn/?p=3003

Advertisements

One response to “30 наснаас өмнө бүү гэ рлэ | women-center.mn

  1. Бушуу болих Sydneyd bair unegui tureesleh bolomj | Гэгээн Монг ол | Гэгээн Монгол

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s