Ankhzaya: My dream to share with Gegeen readers


Ankhzaya: My dream to share with Gegeen readers

Мөрөөдлийг минь биелэх нэг шатны минь сэдэл төрүүлэгч “Гэгээн”-тэй өөрийн мөрөөдлийн нэгээхэн хэсгээс хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна.

Хүн бүр л сайхан амьдрал, сайн боловсрол эзэмшихийг хүсдэг. Бидний мэддэг сайхан амьдрал чухам яг юуг хэлээд байна? гэвэл хүн бүрл өөр өөрийнхөөрөө хариулах байх… Минийбодлоор сайхан амьдрал гэдэг материаллагзүйлстэй холбогдож болох ч эрүүл өвчин зовлонгүй байвал хамгийн дээд аз жаргал ч юм шиг. Гэхдээхүсэл мөрөөдөлгүй хүн бол хичнээн их аз жаргалтай байгаад утгагүй гэж боддог. Мөнгөгүй биш МӨРӨӨДӨЛГҮЙ хүн ядуу гэдэгтэй адил яг л баттерегүй цагаас өөрцгүй гэж боддог… Тэртусмаа залуучууд бид энэ нийгмийн дуу хоолой ирээдүй болж явах учиртай билээ.

Хүмүүс бүгд л хүүхэд байхдаа ингэнэ тэгнэ гэж мөрөөддөг би ч тэдний л адил сайн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Гэтэл өдөр, хоног, жил өнгөрөхтусам биелэж болохуйц зөвхөн миний хичээл зүтгэлээс л шалтгаалж бий болох зүйлийгмөрөөдөж эхлэдэг бололтой.

Монголд иж бүрэн сайхан номын сан барихМИНИЙ МӨРӨӨДӨЛ

Оюутан байхдаа номын санд тийм ч их ачхолбогдол өгдөггүй оюутан байсан болоод ч тэр үү номын сангийн хүрэлцээ үйлчилгээнйи талаар мэдлэг дутуу явсанаа өөрийн биеэр ойлгож авсаныүндсэн дээр миний мөрөөдөлд дахин шинэ хуудас нээгдсэн юм. Саяхан IELTS-н шалгалтанд бэлдэхээр олон номын санг судлаж хүмүүсийнтандалт ихтэй номын сангуудад очиж суух гэжүзсэн боловч аль ч номын сан гаднаас номоруулдаггүй гэх шалтгаанаар хаалганых нь гаднаас хэд хэдэн номын сангаас буцав. (Номын санд нь байхгүй номыг хүртэл хэлээд аваад орох боломжбайхгүй байв)

Өөр хэд хэдэн номын сангаар орсон ч орчин нь үнэхээр хичээл хийх боломж бүрдээгүй байв. (Хүйтэн, харанхуй, эсвэл хичээл биш найзуудын яриа хийх гэж зарим хүмүүс номын санг зорьдог байх)

Эдгээр явдлуудын дараа би Монголдоо иж бүрэн номын сан барина гэсэн мөрөөдлийг сэтгэлдээ барьж түүнд хүрэх нэг шат болох Мастерт Австралид сурах талаар яаравчилж эхэлсэн юм.

Австралиад мастерт сурах мөрөөдөл минь аль 10-н жилийн сурагч байхдаа сэтгэлдээ барьсан мөрөөдлийн минь нэг юмаа. Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж л явна…

Австралид сурах хүсэлийг минь улам бүр сэдэлжүүлж үргэлж мэдэхгүй мэдээллээр минь түгээж байдаг “Гэгээн”-ний хамт олондоо дахиндахин баярлалаа.

Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье

Өшөө олон олон хүсэл мөрөөдөлтэй залуучуудынгүүр нь болж яваарай J

Та бүхэнтэй мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгээсхуваалцсан – Анхзаяа

18.03.2015

Улаанбаатар хот

On http://facebook.com/gegeen

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s