ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨР ИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮ УТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА : Боловсрол, соёл , шинжлэх ухааны яам


Иргэдээс тус яаманд ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг хойшлуулж 2015 оны 4 дүгээр сарын 6-8 өдрүүдэд болгон өөрчиллөө.
Жич: Бүртгэл хийх байршил болон ярилцлагын мэдээллийг 3 дугаар сарын 31-ний өдөр энэхүү зарлалд нэмж оруулна.

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2015-2016 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/316 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам“-ын дагуу зохион байгуулна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

Нэг: Тавигдах шаардлага

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлигийн дагуу дараах болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн энэхүү сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргана.
1. Дээр дурдсан жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;
2. Жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;

Хоёр: Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; татаж авах (25.83 KB) words.gif
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Суралцах зорилго, өөрийгөө бэлтгэсэн байдал болон энэхүү сургалтын зээлд хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (2000 үгэнд багтсан байх, монгол болон тухайн суралцах улсын хэл дээр);
4. Дээрх шаардлага хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцах албан ёсны урилга эсвэл захидлын эх хувийг хуулбарын хамт, суралцаж байгаа бол суралцаж байгаа тодорхойлолт, дүнгийн хуулбарын эх хувь; (бэлтгэл ангид суралцах эсвэл нөхцөл заасан урилгатай иргэдийг бүртгэхгүй)
5. Одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалтын эх хувь, /суралцахгүй байгаа тохиолдолд шаардлагагүй /;
6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын эх хувь болон түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7. Суралцах хэлний мэдлэгийн түвшинг илтгэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын оноо /эх хувийг хуулбарын хамт/
8. Бүртгэлийн хураамж 30 000 ₮;

Гурав: Бүртгэл
Тавигдсан шаардлагыг хангасан, баримт бичиг бүрэн иргэнийг бүртгэж бүртгэлийн дугаар (код) олгоно. Гадаадад суралцаж буй иргэнийг гэр бүлийн гишүүн нь төлөөлөн бүртгүүлнэ. Бүртгэлд баримт бичгийн зөвхөн хуулбарыг хурааж авах бөгөөд буцааж олгохгүй.

Дөрөв: Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Монголд суралцаж буй иргэд биечлэн, гадаадад суралцаж буй иргэд онлайн хэлбэрээр ярилцлага өгөх тул анкетийг бүрэн зөв бөглөнө үү. Заасан болзол, шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, сонгон шалгаруулалтын дэг зөрчих болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтад оруулахгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам бүртгүүлсэн иргэдийн баримт бичгийн үнэн бодит байдлыг шалгаж үзнэ.

Баримт бичгийн шаардлага хангасан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг бүртгэлийн дугаараар БСШУЯ-ны www.meds.gov.mn цахим хуудасны нүүр хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд бүртгэлийн дараа байрлуулна.

Жич: Сургалтын төрийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй.

http://www.meds.gov.mn/top2015

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s