Австралийн гадаад оюутнуудын шилдэг 10 тэт гэлэг


Австралийн гадаад оюутнуудын шилдэг 10 тэтгэлэг

©iStock.com/scibakзз

Австралийн Засгийн газар болон Их сургуулиуд Австралид сурах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулсан маш олон тооны тэтгэлэгтэй. scholars4dev.com сайт гадаад оюутнуудад зориулж шилдэг тэтгэлэгүүдийг жагсаажээ.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгүүд»

Австралийн сургалтын тэтгэлэг
Австралийн сургалтын тэтгэлэг (Australia Awards Scholarships), хуучнаар Австралийн Хөгжлийн тэтгэлэг (ADS – Australia Development Scholarships) бол Австралийн их сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм. Эдгээр тэтгэлэг нь их ба Техникийн болон нэмэлт боловсролын (TAFE – Technical and Further Education) сургуулиудад мэргэжлийн сургалт, дипломын өмнөх болон дараах, PhD сургалтуудад суралцдаг оюутнууд авах боломжтой юм. Ерөнхийдөө сургалтын бүтэн төлбөр, ирэх онгоцны билет, суурьших болон амжиргааны зардал (CLE -contribution to living expenses), болон Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (OSHC – Overseas Student Health Cover) зэргийн энэ тэтгэлэгүүд багтаадаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Australia Awards Fellowships

Дипломын дараах сургалтуудын тэтгэлэг
Дипломын дараах сургалтуудын тэтгэлэг (Endeavour Postgraduate Awards) дипломын дараах хөтөлбөрийн ба шинжилгээний мастер болон докторын 2 – 3.5 жилийн сургалтуудын гадаад оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь сургалтын төлбөр, замын зардал ($AUD 3,000), суурьших зардал ($AUD 4,000), сарын оюутны стипенд тэтгэлэг (хамгийн удаан хугацаагаар бодож $AUD 3,000 хүртэл) ба эрүүл мэнд, аялалын даатгал багтдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Endeavour Executive Fellowships

Дипломын дараах судалгааны олон улсын тэтгэлэг
Дипломын дараах судалгааны олон улсын тэтгэлэг(IPRS – International Postgraduate Research Scholarship) гадаад оюутнуудыг Австралийн тэргүүлэх судлаачдын судалгааны арга барилаас суралцах болон туршлагажих боломж олгодог. Мастер сургалтын 2 ба докторын 3 жилийн сургалтанд тэтгэлэг авах боломжтой. Сургалтын төлбөр ба эрүүл мэндийн даатгалыг багтаадаг.

Австралийн Их сургуулийн тэтгэлэгүүд»

Сиднейн олон улсын тэтгэлэг
Сиднейн олон улсын тэтгэлэг (Sydney Achievers International Scholarships) Австрали улсын Сиднейн их сургуульд суралцах хүсэлтэй гадаадын шинэ оюутанд олгогддог. Энэ нэр хүндтэй тэтгэлэг тус их сургуульд дипломны өмнөх болон дараах сургалтанд суралцах оюутнуудын сургалтын амжилтыг дэмжих зорилготой бөгөөд жилд AUD$10,000 байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг : University of Sydney International Research Scholarships

Macquarie их сургуулийн олон улсын тэтгэлэг
Тус их сургуулийн Хойд Райд цогцолборын дипломын өмнөх болон дараах сургалтын онцгой амжилттай оуютнуудад олгодог тэтгэлэг юм. AUD$10,000 хүртэлх хэмжээтэй байдаг.

Мельбурний олон улсын судалгааны тэтгэлэг
Мельбурний олон улсын судалгааны тэтгэлэг (MIRS- Melbourne International Research Scholarships) Мельбурний их сургуулийн судалгааны зэргийн төлөө суралцагч оюутнууд авах боломжтой. MIRSтэтгэлэийг тус их сургууль үндэслэсэн бөгөөд авах оюутны тоо хязгаартай байдаг. Тус тэтгэлэг амьжиргааны бүтэн зардал, шилжин шуурьших ба цалинтай өвчний ба жирэмсний, хүүхэд харах зэрэг багтана.

Аделайдын олон улсын тэтгэлэг
Аделайдын их сургууль Аделайдын олон улсын тэтгэлэг(ASI – Adelaide Scholarships International)-ийг эрдэм шинжилгээ, судалгааг дэмжиж, гадаад оюутнуудад олгодог. Энэ тэтгэлэг сургалтын төлбөр, жилийн амжиргааны болон эрүүл мэндийн даатгалыг батаадаг.

Ла Тробийн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг
Ла Тробийн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг(AES – La Trobe’s Academic Excellence Scholarships) гадаад оюутны дипломны өмнөх болон дараах сургалт дэмжих зорилготой ба $10,000-аас $20,000хүртэлх сургалтын төлбөрт зориулагддаг.

Mонаш их сургуулиын олон улсын тэтгэлэг
Монаш их сургууль энэ тэтгэлэгийг өөрийн сургуулийн дипломын өмнөх болон дараах сургалтын оюутнуудад үзүүлдэг бөгөөд жил болгон бүтэн цагийн сургалтанд $10,000 хүртэл хэмжээтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Monash University International Excellence Scholarships

Флиндерсийн дипломны дараах сургалтын олон улсын тэтгэлэг
Флиндерсийн дипломны дараах сургалтын олон улсын тэтгэлэг (FIPRS – Flinders International Postgraduate Research Scholarships) Флиндерсийних сургуулийн судалгааны мастерын бүтэн цагийн сургалтанд 2 жил, докторынход 3 жил хүртэлх хугацаатай өгөгддөг. Энэ тэтгэлэг сургалтын төлбөр, амжиргааны өртөг болон суурьших зардлыг багтаадаг байна.

On http://facebook.com/gegeen

__________ ______ __________ ______ 10 ________.docx

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s