өртөг өндөртэй хотуудын эхний тавд Сидней багтжээ.


өртөг өндөртэй хотуудын эхний тавд Сидней багтжээ

Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй улс хэмээн The Economist сэтгүүлийн дэргэдэх “Economist Intelligence Unit” компаниас гаргасан судалгаагаар гаржээ. Ийнхүү дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын жагсаалтыг Сингапур хоёр дахь жилдээ тэргүүлж байна.

Тус судалгаанд дэлхийн 93 орны 140 гаруй хот хамрагдсан бөгөөд хоол хүнс, хувцас хунар, орон сууцны түрээс, тээвэр, хувийн сургууль, амралт, чөлөөт цаг, орон сууц ахуйн үйлчилгээний үнэ өртөг зэрэг 160 гаруй хүчин зүйлийг харьцуулан үзжээ.

Түүнчлэн өртөг өндөртэй хотуудын эхний тавд Парис, Осло, Цюрих болон Сидней тус тус багтжээ.

Удаах байруудад Мельбурн, Женев, Копенгаген, Хонконг орсон бол топ 10-ын жагсаалтын сүүлд Сөүл оржээ.

Сонирхуулахад өнгөрсөн энэхүү жагсаалтын зургаадугаарт жагсаж байсан Венесуэл улсын нийслэл Каракас хот энэ жил 124 дүгээр байранд жагсав. Үүний шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналт, үндэсний валютын үнэгүйдэл, инфляцийн өсөлт зэрэг нөлөөлсөн байна.

Эх сурвалж: The Economist

http://news.gogo.mn/r/157193

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s