Австралид 700 гаруй уутат баавгайг устгажэ э


157227-04032015-1425459575-341819925-jkbb8i37.jpg

Австралийн Засгийн газрын тушаалаар 700 гаруй коала буюу уутат баавгайг устгажээ хэмээн AFP агентлаг мэдээллээ.

Сүүлийн үед коалагийн тоо толгой өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү шийдвэр гаргасан гэж орон нутгийн эрх баригчдын хэлэв.

Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзэхэд Австралид нэг га газарт 20 уутат баавгай ноогдож байгаа нь тогтоогдсон юм. Иймээс хоол хүнсний дутагдлын улмаас эдгээр амьтдын ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдана гэж үзсэн Австралийн Засгийн газар ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байсан гэж мэдээлсэн байна.

Мөн устгалд оруулсан эдгээр 700 гаруй коалагийн биеийн байдал муу байсан гэсэн юм.

Коалагийн тоо толгойг цөөрүүлэх ийм арга хэмжээ ирээдүйд дахин явагдахыг эрх баригчид үгүйсгэхгүй байгаа аж.

Уутат баавгайг ийнхүү хоморголон устгасан явдал Австралийн амьтдын эрхийг хамгаалагчдын дунд маш их эсэргүүцэл дагуулав.

Дашрамд сонирхуулахад коала Австрали тивд тархсан, модон дээр амьдардаг өвсөн тэжээлтэн, ууттан амьтан бөгөөд уутат баавгайнханы одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм.

Коала нь Аделаидаас Кэйп Йорк хойгийн өмнөд хэсэг хүртэл, зүүн болон өмнөд Австралийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тааралдана. Мөн хангалттай чийг бүхий, эх газрын ойд ч амьдрах нь бий.

Эх сурвалж: AFP

http://news.gogo.mn/r/157227

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s