Monthly Archives: 3 сар 2015

Sydney event-RichDad FREE Learn To Be Rich Workshop


Sydney event-RichDad FREE Learn To Be Rich Workshop in April 14-18 2015

http://sydney.richdad-workshops.com/?vsid=ecdc4bc3-8ad7-e411-93f7-a0369f1303c6

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн ШИЛДЭГ ОЮУТНУУД тодорлоо | Монголын оюутн ы холбоо


Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн ШИЛДЭГ ОЮУТНУУД тодорлоо

12.22, 17:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг шилдэг оюутнуудад хүртээх ёслол боллоо. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оюутнуудад гардуулсан юм. e25e32_DSC_0396_x800.jpg

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг

  • МУИС-ийн оюутан Э.Хишигжаргал,
  • СУИС-ийн оюутан П.Мөнхгэрэл,
  • МУИС-ийн оюутан Я.Цэцэнзаяа,
  • ХААИС-ийн оюутан М.Сэлэнгэ,
  • МУИС-ийн оюутан Д.Ганзориг,
  • СУИС-ийн оюутан П.Даариймаа,
  • Ховд Их сургуулийн оюутан Б.Ананд,
  • СУИС-ийн оюутан Б.Ариунгоо,
  • МУИС-ийн оюутан М.Энхбаяр,
  • АШУҮИС-ийн оюутан Ц.Доржсүрэн,
  • МУИС-ийн оюутан П.Сувданчимэг,
  • “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ,
  • МУИС-ийн оюутан Э.Сундуй,
  • СУИС-ийн оюутан Г.Ганлхагва,
  • “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн оюутан М.Хатанзориг нарын шилдэг 15 оюутан хүртлээ.

ef0dcf_TSAGAAN_x320.jpg

Тэтгэлэг гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон болон эх орныхоо алдар нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа оюутнуудад амжилтыг нь чухалчлан олголоо.

Монгол Улсын хөгжлийн зүтгүүр бол боловсролтой, эрүүл чийрэг монгол хүн юм. Боловсрол бол хүний зорилгодоо хүрэх зөв зам гэдгийг манай залуучууд сайтар ойлгож, хичээн зүтгэж байгаад баяртай байна.

Бид Монголын ирээдүйг авч явах оюутнууд Та бүхэнд итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол Та бүхэнд их урам хайрласан шагнал. Та нар шиг амжилт гаргахыг бусад оюутнуудад уриалж байна.

Та бүхний цаашдын эрдэм номын үйлс, ажил, хөдөлмөр, спортод их амжилт хүсч, баярыг тань хуваалцаж буй гэр бүл, анги хамт олон, багш нар, найз нөхдөд тань бас сайн сайхны ерөөл өргөе” гэв.

5 1 0

– See more at: http://student.org.mn/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%80%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D1%82-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3-%D1%85%D2%AF%D1%80%D1%82%D1%81%D1%8D%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3-%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4-%D1%82%D0%BE%D0%B4%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%BE/#sthash.XaCXtA5Z.dpuf
http://student.org.mn/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%80%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D1%82-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3-%D1%85%D2%AF%D1%80%D1%82%D1%81%D1%8D%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3-%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4-%D1%82%D0%BE%D0%B4%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%BE/

Ам.доллар 2000 төгрөгтэй тэнцлээ


Shaltgaan n u kk. Belen mungu taraaj duusgasan genee.

Манай арилжааны зарим банкуудад өнөөдөр үдээс хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1999, 2000 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар худалдан авах үнэ 1993 төгрөг байна.

2013 он есдүгээр сард 1400 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар дараа сард нь огцом өсөж 1800 төгрөгт хүрсэн. Энэ өсөлт буурахгүй явсаар өнөөдөр 2000 төгрөгийн босгонд ирлээ. Ханш өнгөрсөн долоо хоногт тогтвортой буурах хандлагатай байв.

Ханшийн огцом өсөлт манай улсад валютын орох урсгал зогссонтой шууд холбоотой. 2012 онд Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум төгрөгт хүрч Монгол Улс доллараар хахаж байлаа. Харин өнгөрсөн 2014 онд энэ үзүүлэлт 400 гаруй сая долларт хүрсэн.

Гаднаас урсан орж ирж байсан долларыг хуримтлуулахгүй эх орны хишиг, хүүхдийн мөнгө гэх мэтээр баруун солгойгүй цацсаар дансаа улайлгасан нь төрийн бодлогын алдаа болсныг Засгийн газар хожимдсон хойно ухаарсан. Одоо гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаад ч амжилт олохгүй байна. Манай хууль эрхзүйн тогтворгүй орчин, Татварын хуулийн ойлгомжгүй байдал гэх мэтээр хөрөнгө оруулагчид болгоомжлох хүчин зүйл олон байна.

Долларын орох урсгалыг нэмэгдүүлэхээс нааш ам.долларын ханш буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Ханшийн өсөлтөд нэрвүүлэхгүйн тулд импортын бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх нь иргэдэд ээлтэй болж байна. Төгрөгийн цалинтай иргэд ханшийн өсөлт шингэсэн импортын бүтээгдэхүүн хэрэглээд өрхийн төсөвт халгаатай.

2014 онд манай гадаад худалдаа анх удаа ашигтай гарлаа. Монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, импортын хэт хамааралтай. Гэтэл долларын ханшийн өсөлт иргэдийн импортын хэрэглээнд хязгаар тавилаа.

Жишээлбэл, 2012 онд манай улс гадаадаас нэг тэрбум доллараар автомашин худалдаж авсан бол 2014 онд энэ үзүүлэлт 500 сая доллар болтлоо буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон энэ үед тэвчиж болох зардлыг тэвчиж, долларын ханшийн өсөлт шингэсэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг эдийн засагчид иргэдэд зөвлөж байгаа юм.

Ханшийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖхүлээн авна уу.

http://news.gogo.mn/r/158528

www.baabar.mn | Шилдэг нийтлэлчдийн клуб | Аминда а арчаатай бай


bagabandi.jpgНҮҮР ХУУДАС
ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН НИЙТЛЭЛ:
Сэтгэлийн гуа сайхнаараа гэрэлт

« ӨмнөхДараах »
Аминдаа арчаатай бай

404

2015 оны 1 сарын 7[Уншсан тоо: 176827]

Эрхэм залуус аа! Аминдаа арчаатай, араа даах чадалтай, холыг зорьсон хүсэл мөрөөдөлтэй, хожмын гэмшилгүй амьдарцгаа. Хээр хөдөө хаягдаж, зэвэрч зэвхийрсэн төмрийн хаягдал мэт үнэ цэнэгүй амьдрал, өнө удаан дуурсагдан, алдар суугаа дуудуулах утга төгөлдөр замнал аль аль нь гагцхүү идэр залуу насны итгэл зүтгэл, хичээл чармайлтаас шууд хамааралтай нь маргахын аргагүй үнэн. Сурч мэдсэн, хийсэн бүтээсэн юмгүй хий хоосон өнгөрөөсөн залуу насны хоног болгон хэзээ хойно хэрэг болох үнэт зүйлийг хогийн тантан руу чулуудахтай адил. Энэхэн залуу насандаа даан ч ажиггүй өнгөрөөсөн өдөр хоногууд эргэж харалгүй, эргэж ирэлгүй холдон одоцгооно. Номын санд сууж ном уншиж өнгөрөөсөн өдөр хоногууд хэтдээ баялгийн хур буух адил үр шимээ өгч, буянтай үр дүнд хөтөлнө. Зугаа цэнгээний газраар дэмий сэлгүүцэн өнгөрөөсөн он жилүүд элсэн цөлд үр цацан орхиж, хэтдээ ургац хураахыг хүлээхтэй адил, зүйрлэвэл зэрэглээ мэт хий хоосон. Сурч мэдэх, боловсорч гэгээрэх омголон залуу насны он жилүүдийг хий дэмий нөхцөөн өнгөрөөвөл урсаад өнгөрсөн голын усыг буцаан урсгаж болохгүйн адил улирч өнгөрсөн залуу насыг буцаан авчирч болох биш, амаа барин халаглан харамсахаас цаашгүй.

Хүүхэд залуус бүгдээрээ хүрч очих том мөрөөдөлтэй амьдрах ёстой. Аминдаа арчаатай хүн амжиж хэрэгжүүлэх мөрөөдлийн эзэд байдаг. Жижиг мөрөөдлөөр том үйлсийг бүтээхгүй. Хүрч эс чадаад гонсойх том мөрөөдөл хүрчихээд бардамнах жижиг мөрөөдлөөс хавьгүй дээр. Том мөрөөдөлд хүрэхэд хол, үүрэхэд хүнд, давахад амаргүй даваа мэт санагдаж магад. Хол гэж бүү цөхөр, зүтгэвэл хүрнэ, хүнд гэж бүү цөхөр хийчээвэл даана. Хоосон мөрөөдөлдөө автаж, гар хумхин, гэдсээ илэн хэвтэх аваас ичмээр хөөрхийлөлтэй. “Хоосон мөрөөдлөөр амьдрагч нар дэлхийгээр дүүрэн байна. Тэдний нэг болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Хэрэв хоосон мөрөөдлөөр бизнес хийдэг байсан бол хүн бүр тэрбумтан болчихсон байх шүү дээ” гэж тэрбумтан Жорж Сорос анхааруулжээ. Мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө чиглэсэн зорилготой, тууштай тэмүүлэн, хичээн зүтгэх хэрэгтэй. Аахар шаахар жижиг юмс, шал дэмий зүйлээр хөөцөлдөж хайран цагаа үрэлгүй, гол чухал гэсэн ажилдаа нухацтай хандан туйлбартай зүтгэвэл амжилтын хөвөрхий уяаны үзүүрээс атгаж авлаа гэсэн үг. Аахар шаахар жижиг юмс, шал дэмий зүйлсийг чухалчлаад байвал чухал үйл хэрэгт хөнгөн хуумгай ханддаг болчихож мэднэ. “Жинхэнэ ёсоор ямар нэг зорилго өөд тууштай тэмүүлэх нь түүнд хүрэх амжилтын хагас нь болдог” гэдгийг санаж ажилла.

Аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын тулд хулгай дээрэм хийж, хууль зөрчиж болохгүйтэй адил зорилгоо буруу арга хэрэгслээр биелүүлэхийг санаархаж хэрхэвч болохгүй. Худал хэлэх, хуурч мэхлэх, хов хутгаж яс хаях, өөрийн бус зүйлд шунахайран шүлэнгэтэж, хууль бусаар өөрийн болгох зэрэг буруу замаар зорилгодоо хүрэхээр нэр нүүргүй улайран зүтгэх нь ёс бус үйлдэл, бузар муухай хэрэг. Зөв замаар зорилгодоо хүр. Зөв явбал зөрөг ч нарийдахгүй. Мөрөөдлөө хэрэгжүүлж, зорилгодоо хүрэхэд өөдрөг сэтгэл, янз бүрийн байдалд дасан зохицох чадвар, итгэл төгс байдал ус агаар мэт чухал. Өөдрөг санаа бодол, янз бүрийн байдалд дасан зохицох чадвар хүнийг ялалт амжилт өөд улам бүр ахиулж, итгэл төгс байдал нь итгэл найдварын галыг нь бадраан, урамшуулан зоригжуулж, урагш хөтөлнө. Амжилт хаа нэгтэйгээс, хэн нэгнээс бэлэн зэлнээр бэлэг болон ирэхгүй. Эхэлсэн ажлаа дуусгалгүй, эргэж буцдаг шийдмэг бус хүмүүс амжилтын эзэн байх тавилангүй. “Нэг ч болов аугаа их үйл хэргийг бэлэн амжилт өөд тэмүүлэгч, шийдвэртэй бус хүмүүс бүтээж байгаагүй”.

Эрхэлж байгаа ажил, хийж байгаа юм бүхэндээ туйлын арчаатай ханд. Хийсэн болгон нь дутуу түүхий, хавьтсан болгон нь хазгай муруй, гүйцээсэн бүгд нь чанар чансаагүй дэндүү арчаагүй хүнд ажил хариуцуулах үнэхээр зовлонтой. Арчаа муутын юм бүгд нь ундуй сундуй, эмх журамгүй, цэгц замбараагүй, зохион байгуулалтгүй, хайш яйш. Эрхэлсэн ажилдаа эзэн болдог, за гэвэл ёогүй, хийсэн бүтээсэн нь өөлөх юмгүй сайн, хариуцлага өндөртэй хүн нэн урамтай. Арчаатай хүн арга чадвартай, юм бүгд нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай, дэглэм журамтай.

Бүх чадлаараа мэрийн хөдөлмөрлө. Махран хөдөлмөрлөснийхөө үр шимийг дуслуулсан хөлснийхөө хэмжээгээр хангалттай хүртэх болно. Эдүүгээ цагийн суут хүмүүсийн нэг Стив Жобс “Бид асар их хөдөлмөрлөснийхөө үр дүнд гражид эхлүүлсэн хоёр хүний компани маань арван жилийн дотор хоёр тэрбум долларын үнэ бүхий дөрвөн мянган ажилчинтай том компани болтлоо өргөжиж чадсан юм” хэмээн бахархалтайгаар өгүүлжээ.

Биендээ арчаатай байцгаа. Арчаатай хүмүүс эрүүл мэнддээ үргэлж санаа тавина. Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүл мэнд эд баялгаас үнэтэй гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Өвдөж зовсон хойноо гэнэт сэрсэн мэт эрүүл мэнддээ санаа тавихаас эрүүл байхдаа эрүүл мэнддээ илүү анхаарал тавь. Бие эрүүл, сэтгэл санаа тайван хүн л бүтээмж өндөртэй, үр бүтээл ихтэй байх нь тодорхой. Өвчин тоо томшгүй олон, эрүүл мэнд ганц. Өвдөх өвчингүй эрүүл саруул яваа хүн аминдаа дээд зэргийн арчаатайд тооцогдоно. Сайн нойр, байнгын хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдал, илүү ч үгүй, дутуу ч үгүй таарсан зөв хооллолт энэ дөрөв эрүүл мэндийн хаан сэнтийн чинь дөрвөн хөл гэж ойлгоорой. Аль нэг хөл нь доголдож эхэлбэл эрүүл мэндийн хаан сэнтий чинь догонцож эхэлнэ. Биендээ арчаатай хүн аадар бороонд норохгүй, аагим халуунд наршихгүй, тэсгэм хүйтэнд жиндэхгүй, хоол ховор газар өлсөхгүй өөрийгөө аваад явчих ухаантай байдаг билээ. Арчаатай хүмүүс тулгамдсан юман дээр сийрэг ухаантай байж, тулгарсан бэрхшээлийг туулан давах чадвартай. Тэд бусдын хэлж буй үг, хийж буй үйлдлийг соргог харж, сэргэг тусгах мэдрэмжтэй, овсгоо самбаатай овжин сүйхээтэй, сэргэлэн бөгөөд хийморьтой. Хийморьтой явахад хөлд алт тээглэнэ гэх үг ч бий. Арчаа муут амжилтын хаалганы гадна ангайн зогсч байхад арчаатай хүн алс хол явж, амжилт алдарын эзэн болсон байдаг. Би угаасаа арчаагүй төрчихсөн амьтан гэж өөрийгөө доош хийх шаардлагагүй. Арчаагүй төрдөггүй, арчаагүй төлөвшдөг юм. Нүдгүй шоргоолж хүртэл нүхээ олоод оччихдог байхад эрхтэн бүтэн, эрүүл саруул хүн замаа олоод зөв явчихаж чадахгүй байгаад харамсахаас өөр яах ч билээ. Ухаан мэдрэл эрүүл хүн бүгд арчаатай байх боломжтой. Арчаагүй хүмүүс хувь заяандаа гомдон, өөрийгөө биш, заяа тавилангаа, тэр ч бүү хэл тэнгэр бурханыг, өөрөөсөө бусад бүхнийг буруутгаж суудаг. Үнэн хэрэгтээ заяа тавилан буруугүй, хувь заяагаа төөрүүлсэн өөрөө л буруутай юм. Сэтгэл зүрхнээсээ хичээн зүтгэвэл арчаагүйгээрээ цоллуулж яваа хэн боловч амжилт бүтээлийн эзэн болох зам нь үргэлж нээлттэй. Дунд сургуульд дулимагхан сурч, арчаагүйгээрээ дуудуулан чичлүүлж явсан олон хүүхэд уйгагүй хичээн зүтгэж, өөрийгөө боловсруулан урагшилсаар хожим нь суутнуудын эрэмбэнд заларч, алдар юугаа мандуулсан жишээ хүн төрөлхтний түүхэнд олон бий.

Арчаатай хүмүүс ажилчин зөгий мэт ажилсаг, бахадмаар урамтай. Арчаагүй хүн ёс юм шиг залхуу, гомдмоор урамгүй. Ажилсаг хүмүүс арга эвийг олдог, залхуу хүмүүс аян шалтаг тоочдог. “Ажиллах, ажиллах, байнга ажиллах хэрэгтэй. Эс тэгвээс амьдаараа хөгцрөх болно.” Арчаатай хүмүүс зоригтой, сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй. Бэрхшээлээс бэргэн зүрхшээх биш, зориглон зүтгэж зорьсондоо хүрдэг нь арчаатай хүмүүсийн араншин.

Хүний амьдралд тархин дундуур лантуугаар дэлсээд авах мэт хүнд үе тохиож болно. Энэ үед тэсвэр тэвчээртэй, уужим бодолтой, сэргэг ухаантай байж, хөл дээрээ бат зогсох чадвартай байх хэрэгтэй. Нэгэн эрдэмтэн хэдэн жилийн турш уйгагүй мачийн зүтгэж байж судалгааныхаа чиглэлээр олон зуун эскиз зургийг хийжээ. Хэсэг хугацаанд өөр тийш явж ажиллах болсон тул судалгааны амь шигээ хайртай зурагнуудаа бүгдийг нямбай гэгч нь хайрцаганд савлаж, найзындаа хадгалуулав. Маш чухал зурагнууд тул өчүүхэн ч сэв суулгалгүй хадгалахыг хүсэв. Хэдэн сарын дараа эргэн ирж, зурагнуудаа авахаар очлоо. Хайрцагны тагийг нээтэл хоёр хулгана гэртээ байгаа мэт тухлаж, бүр үр зулзагаа төрүүлчихсэн байжээ. Үнэт эрдэнэ мэт зурагнууд нь хигдэс болсон байхыг хараад ухаан алдав. Сэхээ орсны дараа цаглашгүй хүнд байсан ч тэвчээр заан хөл дээрээ босч, дахин гайхалтай эрч хүчээр эскизээ хийж эхлэн, хигдэс болсон зургаа түрүүчийнхээсээ сайжруулан зурж чадсан сэтгэлийн хаттай, эрч хүч, тэсвэр тэвчээртэй эрдэмтний бодит түүх бий. Ухаантай, арчаатай байвал хичнээн хүнд байдлаас ч гарах гарц заавал олдодгийг санаж яваарай. Аминдаа арчаатай хүнийг тэнгэр бурхан тэтгэн тусалж байдаг юм.

http://bagabandi.niitlelch.mn/content/6672.shtml

Австралийн хамгийн баян 30 эмэгтэй


Австралийн хамгийн баян 30 эмэгтэй

BRW (Business Review Weekly) олон улсын эмэгтэй чүүдийн өдрөөр өөрийн хүч, хөдөлмөрөөр баяжсан Австралийн хамгийн баян 30 эмэгтэйг жагсаажээ. Энэ жагсаалтанд Николь Кидманаас эхлээд Мичл Брижс зэрэг нэртэй хүмүүс байгаа ч Вики Тео тэргүүлж байна. 2013 оноос тэр энэхүү жагсаалтанд орж ирсэн ба энэ онд түүний хөрөнгө 938 сая доллараар үнэлэгдэж байна. 1980 оны үед Малайзаас цагаачилж ирсэн нөхөр Дэвидийн хамт “TPG Telecom” компанийг үүсгэн байгуулжээ.

Эдгээр эмэгтэйчүүдийн нийт хөрөнгө нь 2014 онд $4.5тэрбум байсан бол 2015 онд $5.4 тэрбум болж өсчээ.

Эдгээрээс 4 нь урлагийн чиглэлийн хүмүүс: Николь Кидман, Кайли Мино, Элле Макфөрсон ба Кейт Бланкет нар юм. Мөн Вестпак-ын экс захирал Гайл Келли, уул уурхайн гүйцэтгэгч компаний Айнис Скотланд болон Макуари Банкны гүйцэтгэх захирал Шимара Викраманаяки нар бизнесийн төлөөлөгч нар багтжээ.

Энэ 30-аас 22 нь өөрөө дангаараа эсвэл хамтрагчтайгаар хувцас зохион бүтээх, хүнс ба зочид буудлын салбарт өөрийн бизнесээ эхүүлэн амжилттай ажиллаж байгаа хүмүүс юм.

Бэйкер Дилайтын хамтарсан гүйцэтгэх захирал Лесли Гиллипси өөрийн нөхөр Рожерийн хамт $75 сая доллараар жагсаалтанд багтжээ. Тэд 1980 онд Мелбурн хотод талхны газар нээн ажиллуулж эхэлсэн бол өнөөдөр франчайсын загвараар Австрали, Шинэ Зеланд, Канадад 700 гаруй агуулахтай болжээ. Энэ зун 6 сард Бэйкер Дилайт анхны агуулахаа Америкт нээхээр болжээ.

“Анх бид хүүхдүүдээ л хүссэн сургуульд нь сургах зорилготой л бизнесээ эхэлж байсан. Одоо бол бидэнд хүмүүст буян хийхээр чадалтай боллоо” гэж Гиллипси хэлэв.

Брисбан хотын $103 сая долларын хөрөнгөтэй Сарино Руссо ажил зуучлах, сургалт ба үл хөдлөх хөрөнгийн салбарт ганцаараа ажиллаж эхэлжээ. Тэр түүний эрхэлж байгаа ажил ажилгүйдлийн асуудлыг, ялангуяа, эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг шийдэж чадна гэдэгт итгэдэг юм.

Руссо “Эмэгтэйчүүд өнөөдөр хийж болох сонголтоо хийж чадаж байгаагаас илүү сайн зүйл гэж үгүй, энэ нь эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлээд зогсохгүй санхүүгийн эрх чөлөөг олгож байдаг” гэж ярьдаг.

Дэлгэрэнүйг дараах холбоосноос уншина уу.

http://www.brw.com.au/p/lists/rich-women/2015/the_richest_self_made_women_in_australia_glJsENIZI9Xd82t2JaZEPO

On http://facebook.com/gegeen

Email: gegeen

Sydney Mongol Millionaire opportunity 2015


СИДНЕЙД ХАГАСЖИЛД САЯ ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖ

Амьд жишээ шүү…

Жилийн өмнө хөрш залуу 700,000$-аар нэг давхар навсгар хаус аваад 2 тусдаа 2 давхар болгон шинэчилж засаад нар бага үздэг сүүдэр хэсгийг нь 1,050,000$-аар зарчихлаа. Одоо /2015/ энэ байрны үнэ хагас жилийн дотор 1,800,000+$ болоод өсцөн байх жишээний 1,900,000$-оос ярина гэж байна лээ.

5-н сарын хугацаанд ойролцоогоор 50,000-60,000$-аар бүрэн шинэчлэл хийжээ. Мөнгөөр зодлоо гэхэд 300,000$-т супер засвар хангалттай хийчихдэг гэнэ. Наран талдаа 2 давхар, 3-н унтлаганы өрөө, 3-н угаалгын өрөө, гараждаа 2 машины зогсоолтой, арын хашаандаа цэцэрлэгтэй мөн цэцэрлэгт хүрээлэнтэй шууд залгаа, хотын төвд ойрхон байрыг өөртөө зүгээр үнэгүй аваад үлдсэнтэй адил.

Сая доллар нь байхгүй юм байж би гандан буурахгүй бүх л дуудлага худалдаа, inspection шалгалтуудыг нь алгасалгүй далдганаж очлоо. Бас л мэдэж авах юм их байдаг юм байна шүү. Ядаж л LED гэрлээс хойшоо Oyster Lamp LOD гээч шинэ технологи гарчиж. Одоо ер нь тэр чийдэн шатах, тог их гүйх гэсэн ойлголт улам л багасах юм байна шүү, нөхдөө! Усны цорго нь хүртэл шүүлтүүртэйгээ. Баячууд нь өдөр бүр өөрсдийгөө эрхлүүлж суудаг, тэдний хүүхдүүд биднийх шиг оромжны талаар төсөөлөл ч үгүй өсдөг гээд л бодохоор сонин байна аа. Хүүхэд залуусдаа аялалын үүргэвч бэлдээд янз янзын орон руу явуулаад байдаг нь арга ч үгүй юм байна.

Баячууд Сиднейн төвийн өндөр зэрэглэлийн байрны хамгийн дээд давхарын 4 унтлаганы өрөөтэй байр 3,000,000$-аар аваад 1,000,000$-аар засвар хийж байна. Баяжигсдад дургүй байхыг зааж сургадаг, байр олноор авах нь булай, шуналтай, муу хүний занд тооцдог нийгмийг халсанаас хойш мөн ч олон Монголчууд хилийн дээс алхаж үзэж ихийг үзэж, анзаарч явж байгаа ч 1,000,000$-ын байрыг мөрөөдөлдөө ч багтааж чадахгүй байхад орчлонгийн баячууд цаана чинь нээрээ жаргаад байна аа. Баяжихыг муу, муухайд тооцохыг сургасан хүмүүс минь муу хүмүүс биш хэдий ч, миний үзсэнийг үзэж дуулаагүй, нүдээр хараагүй улс болохоор яалтай ч билээ. Хөөрхий Марко Поло дэлхийн өөр өнцөгт хүмүүс ямар өөр амьдарч байгааг сонирхуулсан биш тэнэг, мангар, худалчаараа дуудуулаад шийтгүүлээд л явж байдаг. Эр зориг хатан тэвчээрийг нь үнэлмээр. Авгай хүүхэдгүй, ах дүү, ээж аав нараасаа туурга тусгаарлаад удсан хүн байсан байх гэж таагаад байгаа юм.

Сиднейн хэдэн Ливанууд манай Монголчуудыг барилгын ажилд өдрийн 130-160$-оор ажилд авдаг тохиолдол их бий. Нэг барилгаас хэдхэн сарын дотор доод тал нь 300,000$ олдог гээд дам яриа яваад байсан нь үнэн гэдгийг үзүүлж харуулсан хөршийн залууг үнэхээр бишрэв. Мань эр насаар бол надаас 10–аар ах харагдсан. Би 10-н жилийн дотор зорьж, зориглож, сурч, судлаж, чадвал 5-н сарын дотор 1,000,000$-аар хөлжих боломж энэ улсад байх шиг байна шүү.

Нөгөө байшинг худалдаж авч байгаа саятан залуу нь IT-н мэргэжилтэй програмист залуу байна лээ. Яршиг засварчин ч болдог юм билүү эсвэл саятан болтлоо програм ч бичдэг юм билүү? Альнаар нь явах вэ, та минь ээ… Ер нь бол 4 мөчөө савчуулан нуль фитнесс /барилгa, цэвэрлэгээ нтр/ хийлээ гээд хөдлөхөө болингуут орлого зогсоод, түрийвч нимгэрээд ирдгийг хэдий суудлын ажилтай хэдий ч сайн ойлгосон. Ганц өөрийгөө ашиглаад бүтэхгүй юм байна лээ. Дамскныхаа мөнгийг бэлдээгүй байж “Бөмбөг залгидаг” дүнкүүнүүдийн эгнээг нэмж суусан үеэ бодохоор энэ 10 гаруй жилд ахиж дэвшсэн юм уг нь ч зөндөө л гарсан байна. Яараад байна гэж олонхи нь шүүмжлэх юм. Алгуур, аясаараа, урсгалаараа байх албатай ч юмуу.

Монгол залуус уг нь хэнээс ч дутахгүй толгойтой, гени сайтай, авъяас чадалтай ч дэмжлэг дутуу, сэтгэхүйн хөгжил үнэн хэцүү. Зүйрлэвэл, маш сайхан сортын чухам тансаг үр үндэс заяалаа ч нар хур нь тэгширсэн үржил шимтэй хөрс, арчилгаа, тордлого нь үгүйлэгдээд ирэхээр яалт ч үгүй тоосонд дарагдаж тэнгэрт тэмүүлэхдээ дулимаг болчихтой адилхан юм. Тэр бүгдийг нь бэлдчихсэн заяамал орчинд ирж л Монголчууд дутуу бyc байсныг батлах ёстой юмуу хаашаа юм.

“Монголын баялаг Монгол бахархал гэхээрээ л гадаадын том үндэсний үйлдвэр, корпорацуудад тоогдсон Mаuкрософт, Фэйсбүүк-ийн ажилтнууд явж байх юм” гэсэн нэг бичвэр байсан үнэн шүү дээ. Амьдрахын эрхээр л ганц өөрийнхөө үүрийг гадаадад засч үр хүүхдээ харьд өсгөөд, яахав Монгол хүн бусад улсынхнаас дутахгүйг амьдралаараа баталсан гэдэгтээ л аз жаргалтай байх юмуу гэхээс Монголдоо очвол том аппаратын жижиг эрэг, шургууд нь хэнд ч хэрэггүй хог л болно шүү дээ. Угаасаа тэр том аварга компаниуд нь Монголд ховор юм чинь.

Тэгээд л нээх худлаа өөрсдөө үндэстэн дамнасан том юм босгооч, сэтгээч гээд л… Тэгсэн хэрнээ дундаас дээш гарcнуудыг нь ташраар нь тайрч хаяаад л, нам улс төр, авилга, зээлийн торонд хүч хэрэглэн оруулаад л… Тийм атигар атган дотор өссөн хүмүүс гадаад зах зээлрүү өөр тактикаар орохыг чинь суралцахад бас цаг орно доо!

Сурах гээд л судалгааны түвшингээсээ салахгүй л дуншаад явж байгаа ч юм билүү.

Хайран сайхан халхын охид хөвгүүд

29 March 2015

Who can show boldness to become a millionaire, enquire within:

Contact: gegeen

http://facebook.com/gegeen

Adelaide Mongolian blog Агаа нь Аяако с тийлийнх « Миний үз эл бодлын ертөнц


…Түрүүхэн, нээрээ, нэг ухаантай хүн телевизээр одоогийн залуучууд ажил голдог, бага ажиллаж, их цалин авах сонирхолтой гэж ярьж байсан, үнэхээр зөв онож хэлж шүү. Намайг л хэлчихсэн юм болов уу гэж бодогдсон. Өөрийн гэсэн орон байртай байхыг хүсдэг, сайн цалинтай ажил хийхийг хүсдэг, саятан шиг амьдрахыг хүсдэг. Тэр хүний сонгуулийн амлалтаар цалин минь 200-300 доллар болох байсан шүү дээ. Яагаад тэр хүний төлөө саналаа өгөөгүй юм бол гэж гайхдаг юм. Төгрөгөөр бол, за байз, 140-210 гаруй мянга! Ай, толгой эргэж байх шиг. Харин гайхалтай зүйл нь, тэр хүний үйлдвэр энэ хэлсэн цалингийн арвах хувийг ч авдаггүй гэсэн. Уг нь тэр хүн үйлдвэрийнхээ ажиллагсдыг тийм цалинтай болгочихсон бол би эргэлзэхгүйгээр түүний төлөө саналаа өгөх байсан даа. Тэр бас их буянтай хүн гэсэн шүү, өөрийнх нь хэлж байгаагаар. Бусдыг байтугай өөрийгаа хайрладаггүй олон ядуучуудыг өөрийнхаа үйлдвэрт ажиллуулж тэжээж байгаа. Хайрлах сэтгэл, түүнийхээр, мөнгөнөөс хамаардаг гэсэн болохоор ажиллагсдадаа өгч байгаа цалин нь түүний хайртай тэнцдэг байх. Хайрлах аа гэж. Нээрээ хажуу айлаас чимээ гарахгүй байх чинь, овоо, өнөөдөр чинь уйлаан майлаан сонсохгүй, тавтайхан унтаж болох нээ. Өө, дуулаад эхэллээ.

…Нойр хүрч байна. Өнөөдөр дууслаа, маргааш ямар өдөр болох бол, ядаж өнөөдөр шиг байгаасай. Надад эцсийн эцэст юу хэрэгтэй юм бэ? Эрүүл саруул, идэх хоол, өмсөх хувцастай, бас сэтгэл уужуу тэнүүн байх. Бусад нь цаг хугацааны асуудал. …Бас тавтай унтах. Унтъя даа. Өө тийм, бас хэн нэгний сэтгэлд нийцсэн нийтлэл унших. Аяако, чамайг үгүйлнэ.

https://e426228.wordpress.com/2012/09/22/%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0-%d0%bd%d1%8c-%d0%b0%d1%8f%d0%b0%d0%ba%d0%be-%d1%81%d1%82%d0%b8%d0%b9%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85/

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД “МУУ ХҮМҮҮС” ҮҮ ? (эргэцүүлэл бүхий цуврал-01)


mongolians*Гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын гэр бүлдээ гуйвуулсан мөнгөний дүн болон түүний Монгол улсын ДНБ \Дотоодын Нийт Бүтээгдэхүүн\-д эзлэх хувь. \Статистикийн баримт\ Үргэлжлүүлэн унших

Video: New comer Javkhaa in Sydney Australia on 26 March 2015 by Gegeen


New comer Javkhaa in Sydney Australia on 26 March 2015 by Gegeen
Link: https://www.facebook.com/gegeen/posts/1013494082011673

Австрали Cидней: Үйл чилгээний ажилтан ю у өмсөх вэ? Australia Sydney: Student work clothing


Австрали Cидней: Үйлчилгээний ажилтан юу өмсөх вэ?

Үйлчилгээний чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг ангидаа болон ажлын байрны сургалан дээрээ зөв хувцасласан байхыг шаарддаг. Энэ нь үйлчилж байгаа хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэх ба үйлчилгээний салбарыг зөв сурталчлах хэрэгсэл болдог.
Зөв хувцаслалт гэдэг нь:
• Арьсаар хийсэн халтирдаггүй гутал
• Хар хувцас, өмд
• Зах, ханцуйтай цагаан цамц
• Сонгодог хар хүрэм
• Хар хантааз болно.

• Бариу түрүүтэй оймс
• Богино хар банзал
• Нэвт гэрэлтдэг эмэгтэй хүний цамц зэргийг өмсөж болохгүй.
Хэрэв хямд байдаг бол оюутнууд эдгээр хувцсыг өөрийн улсаас авчирч болох ба шаардлагатай бол сургагч багш нар хаанаас хямд хувцас авах талаар зөвлөж болно.

Contact me: gegeen
Email: Gegeen
Page: http://facebook.com/gegeen
Profile: http://facebook.com/gegeenCom

Information for your students

What should I wear for hospitality?

Student need to be advised what clothing to wear in the Australian Hospitality Environment
At APSI we like students to dress professionally and wear proper hospitality uniform.
Students who have chosen to study hospitality will need the correct attire for class and their workplace training. Students are to be reminded that correct dress code is required especially on their first trial, to make an impression. They need to be ready to have the right attitude to commence in this industry.

The correct dress code is:
Leather look non-slip shoes
Black dress pants
White shirt with collar and sleeve
Black classic jacket
Black vest
Do not wear:

Tight stockings
Short black skirt
See through blouse
If student can bring these clothes from their own country, this will keep student’s cost down and cheaper. However, Trainers do provide advice about where to buy clothes cheaply if students prefer buying clothes in Australia.

Contact me: gegeen
Email: Gegeen
Page: http://facebook.com/gegeen
Profile: http://facebook.com/gegeenCom

The 30 richest self-made women in Australia


Udahgui orchuulga yavuulya

http://www.brw.com.au/p/lists/rich-women/2015/the_richest_self_made_women_in_australia_glJsENIZI9Xd82t2JaZEPO?utm_content=buffer503fa&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer

Zuuchlaliig ashgiin tuluug business bolgohod anhaarah zuils


Bid yamar ch bsn huviaraa bolon busad zuuchlagchdaas dutuu buruu medeeleltei irsen oyutnuudiig irsen hoino n zuv zugluulj chigluuleed erguuleed zuuchlagchdaa gomdolloh eldev hel ug gargah processiig n chadahaaraa buuruulj irsen.

ihenh zuuchlagch nariin oyutnuudiin gomdliin ugstei msg bichleg txt email zahidluud bidend zunduuguuruu l bdg neg ch udaa niited taraaj zarlaj yavsangui ursuldugchduu demjij l irsen gj bodoj yavdag.

Uursud ruu n l haaya oyutnuudaa gudmand gargaad bailgui bultaad bailgui ergeed holbogdoj bai irehiinh n umnu iim iim tuslamj medeelel ugch bai gej private r bichij bsn bj magad.

Yag uneniig helehed ene biz ru suuld orson hed n het ashgaa hoogood end irsen humuus n ih zutruu eheldeg shw baidliig deerduuleh gej achaallaa ihesgeed ardaa bga arav horin humuusiin amidraliin asuudlaas hoish taviad hichneen ch humuusiig gudmand garahaas avarsan hichneeniig n ch uvduj zovj munguur suuj elgeeree gazar mulhuj yavahad n demjsen bilee.

Ene bugdiig bi ene baiguullagiin ch umnuus irsen oyutnuudiinh n ireeduin ch umnuus uuruusuu ch ur huuhdeesee ch haramladag cag naraasaa uchnuunuur n zoriulj irsen.

Bidend iruulsen talarhliin ugs n ch end spamdaad duusashgui iheer barimttaigaa jil jileeree l bga.

Ursuldugchduu chanarjuulahad bidnii uureg baigaa baisan bsaar ch bh bolno l gej boddog.

Bid anhdagch bsn Aus dah Blue Water Study http://bluewaterstudy.com 2003 ond Gegeen http://facebook.com/gegeen 2005 ond bguulagdaj bsn.

Bid hiihee hiij zutgedgee zutgeseer belen saihan hairlaj gamnaj edelsen marketuud deer maani shuud duraaraa mungu huusun humuus garch ireed aus mgl oyutnuudiin erh ashig hohiroogood bgaag udaan harj tevchine gej amlahgui gehdee bid haraar ursulduj bgagui harin ch chanarjuulj saijruulah taldaa l sanaa tavij irsen. Har PR-nh n esreg eldev yum setgeed zavaaraad yavah zav gargaj bgagui.

bidend hangalttai ih medeelliin baaz suuri baidag n olon oyutniig tatahad n olon zuuchlagchdad nemer boldog. Anh australiag ahmad cook neegeed daraa n Gegeen neesen gesen onigoo hurtel aus mgl community-d bdgiim.

Zuuchlagch nart ch bidnii ugsun docs info bugd hereg boldog. Anhny oyutnuddaa hurguulsen barimtuud n bugd manaihaas tonshson yumnuud bsn. Odoo ch gsn zuuchlagchdiin taraah zuild gegeenees sanaa avsan zuils ih haragdsan.

Gehdee neg negnee hogjuulj hurtsalj yavna gdg sxn zuil. Harin uchuuhen zan gargaad gedsendee huluu jiilceed bvl heseghen zuur uursdiiguu bayasgaad alsaa harj chadaaguinhee tuluu amnii hishig n hotogdoh bolno gedgee uhaartsgaagaasai gej ugaartai utaatai ch gsn eh orondoo ih yum hiij buteeh gej zovj jargaj yavaa heddee bor shuvuu nisgelee.

On http://facebook.com/Gegeen

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ 5 ОР НЫ ЗАСГИЙН ГАЗРЫН Т ЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮ ҮД | trends.mn | trends.mn | FACTS RESTATED FOR THE BETTER COMMUNICATION


hku-default-news.png

Манай залуучуудын олонх нь гадаадад сурч дэлхийн мянга мянган залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсдэг ч санхүүгийн боломжгүйгээс хүсэл мөрөөдлөө орхих нь олонтаа. Гэхдээ нүдээ нээгээд зөв мэдээлэл олж, төлөвлөгөөтэй бэлдэж тэнцэж чадвал мөнгөөр биш зөвхөн хүсэл зорилгоороо гадаадын шилдэг их дээд сургуулиудад сурах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд оюутнуудын өмнө нээлттэй байдаг. Ингээд залуучууд та бүхэндээ дэлхийн шилдэг их дээд сургуулиудад засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой хөтөлбөрүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ. Шалгалтад бэлдэх оюутан залуустаа амжилт хүсэе!

АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөр

Монголчуудад зориулсан тэтгэлгийн тухайд хамгийн нэр хүндтэй нь АНУ-ын засгийн газрын Фулбрайт /Fulbright/ болон Хамфри /Humphry/-ийн тэтгэлгүүд юм. Энэхүү тэтгэлгүүд нь АНУ-ын засгийн газраас санхүүжиж, тухайн суралцагчид сургалтын төлбөр, замын зардал, амьдран суух тэтгэмж зэрэг бүх зардлыг нь олгохын зэрэгцээ цаашид өсөн дэвжих боломжийг олгодгоороо давуу талтай ажээ. Тэгвэл энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүссэн залуучуудын материалыг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.usembassy.gov/educational_exchanges.html

Япон улсын засгийн газрын тэтгэлэг

Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтад Их сургуулийн үндсэн оюутан /Бакалавр/, Техникийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутан, Судлаач оюутан /Аспирантурын сонсогч, Магистрант, Докторант/ чиглэлээр суралцах залуучуудыг хамруулах юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс мэргэжлийн чиглэлээс шалтгаалан суралцах хугацаагаа сонгох аж. Түүнчлэн тус улсын засгийн газрын тэтгэлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийзийг тус улсын засгийн газраас даах бөгөөд мөн суралцах хугацаанд сар бүр тэтгэлгийн мөнгө олгох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг

Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын боловсролын солилцоогоор 2015-2016 оны хичээлийн жилд баклавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын засгийн газрын тэтгэлээр суралцуулахаар болжээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч гэх мэтчилэн нийт 110 төрлийн мэргэжлээр суралцах боломжтой. Суралцагч замын зардлаа өөрөө хариуцах бөгөөд харин сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас хариуцах юм байна. Хэрвээ та тус улсад суралцах сонирхолтой байгаа бол тавигдах шаардлага, тэтгэлгийн зарлагдсан хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг http://sts.meds.gov.mn/index.php/mn/

Их Британийн Засгийн газрын тэтгэлэг

Ерөнхийдөө Фулбрайт тэтгэлэгтэй төстэй. Их Британий Засгийн газар Гадаад Хэрэг, хамтын нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Энэ тэтгэлгээр Британийн Засгийн газар карьертаа тавьсан тодорхой зорилготой авьяаслаг ирээдүйд тухайн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүдй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөр, замын зардал, амьжиргааны тэтгэлэг гээд бүгдийг үнэгүй суралцах боломж таньд нээллтэй. Хэрэв та өөртөө итгэлтэй сурах чин хүсэл эрмэлзэлтэй бол дэлгэрэнгүй мэдээллийг http://www.chevening.org/apply/guidance

Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг

БНСУ-ын Засгийн газар нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа ажээ. Солонгосын олонх их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалтын зардлыг 30-100% хүртэл хөнгөлөхөөр болжээ. Дэлгэрэнгүй мэдээлийг www.studyinkorea.go.kr

On http://facebook.com/gegeen

30 наснаас өмнө бүү гэ рлэ | women-center.mn


30 наснаас өмнө бүү гэрлэ

2e8f2be6cf3e36eb62a713746c22e5f8

Энэ насыг би гэрлэхийг зөвшөөрөх насны доод хязгаараар баталмаар байна Монголд. Яагаад гэж үү.
Би чинь одоо 31-тэй, манай сургууль чинь graduate school, дандаа мастер докторын оюутнууд судлаачид байдаг. Гэтэл би чинь эндээ хөгшин оюутанд ордог юм шдээ. Миний насыг асуусан хүн заавал ч үгүй аан тэгвэл докторантурт сурч байгаа юм байна тийм үү гэдэг юм. Би жаахан ичисхийгээд л үгүй ээ мастерын оюутаан л гэнэ. Тэгвэл эндэхийн оюутнууд бүгд надаас дүү. Хэрвээ нас ойролцоо заа 27, 28, 29-тэй бол докторын л оюутан байгаа юм чинь. Мастерынхан бол зөө зүгээр 22-той 23-тай шижигнэсэн нялх амьтад байна. Над шиг гэр бүлдээ цагаа хувааж сурч байгаа оюутан их цөөхөн. Ганц бие өөрөөсөө өөр хүнд санаа зовохгүй болохоор хамаг анхаарал цаг заваа зөвхөн судалгаандаа л зориулцгааж байгаа юм чинь.
Тэдэнд гэрлэх оройтлоо хүүхэд оройтлоо гэж санаа зовох юм алга. Эхлээд сурч боловсроод гадаад дотоод яваад гахай тахианы хэлээр ярьж сурах нь халаг болтлоо юм үзэж нүд тайлаад олон сайхан хүнтэй найзалж нөхөрлөөд ажил төрөл хийгээд нийгэмд тодорхой байр суурь олсон хойноо л хүнтэй сууж гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё гэдэг бүр ухамсар хар багаас нь суулгасан байна. Харин манайд шаал эсрэгээрээ. Дөнгөж 25 хүрэв үү үгүй юу л хавь ойрын хүмүүс, ах дүү найз нөхөд нь “Чи хүнтэй суугаачээ, хөгширлөө, үхлээ. Одоо ингээд хөгширчихвөл чамайг хэн тоох юм” гэх мэтээр сэтгэл санаагаар дайрч давшилдаг нийгмийн гаж үзэгдэл газар авчиж. Үүнээс болоод сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүд хүнтэй суух хүүхэд гаргахыг чухалчлах болж. Нийгэм нь ч дагаад 25 наснаас өмнө ямар нэг хүнтэй гэрлэж амжихгүй бол олигтой хүн ч олдохоо больж. Би одоо л өөрийнхөө амьдралаар бодоод үзэхэд их эрт гэрлэсэн байгаа байхгүй юу. Уг нь бакалавраа төгсөөд 2 жил болсны дараа л том охиноо гаргасан юм шдээ. Тэгсэн мөртлөө л надад эрт санагдаад байгаан.
Ийм учраас нийгмийн сэтгэхүйг тэр чигээр нь өөрчилж 25 хүрч байж л хүнтэй гэрлэх хүүхэд гаргах хууль гаргачихвал түүнийгээ дагаад залуус маань эхлээд сайн сурч боловсорч зан ааш нь ч тогтворжиж түүнийгээ дагаад салалт ч багасах байх гэж бодох юм. Юу юуны духанд хүрэлгүй амьдрал ч үзээгүй 20-той хоёр хүүхэд хоорондоо нийлээд дундаас нь бас нэг нялх амьтан гараад тэгснээ залуу халуун насны ааг омгоор бие биедээ тунирхаж гомдоод тэр чигээрээ салдаг тэгээд нэг дагавар хүүхэд бий болж амьдын хагацал үздэг л явдал түгээмэл болчихоод байна шдээ манайд.
За бүүр больё, манай дундаж наслалт бага дөнгөж 60 хүрдэг гэж бодъё. Тэгсэн ч 30-тайдаа хүнтэй суугаад хүүхэдтэй болоод 60 хүрэхэд хүүхэд чинь 30 хүрчихсэн байна болно биз дээ.

Эх сурвалж: Ногоохон блог

Ойролцоо мэдээ

http://women-center.mn/?p=3003

May 20-s Oron nutgaas Gadaadad suraltsahad demjleg uzuulne on Gegeen


Oron nutgaas gadaad surahad demjleg uzuulne. 2015 ony 5 sariin 20door huduu oron nutgaar ochih huseltei Australian surguuliudiin tuluulugchidtei uulzaj, gadaadiin surguuliin angli helnii tuvshin togtooh shalgalt une tulburgui ugch tuvshnuu togtoolgon, huduu oron nutgaas gadaadad surah huseltei zaluustai shuud holboh uulzalt seminar z.b-lahad tuslaltsaa uzuuleh humuus http://facebook.com/gegeen r holbogdono u. Gegeen@gmail.com, utas 70007936, 70112232, 99207936

Англи хэлний үнэгүй сургалтууд


Сүм, орон нутгийн бүлэг болон кафе зэрэг байгууллагууд сайн дурынхны тусламжтайгаар зохион байгуулдаг англи хэлний үнэгүй курс дэлхий даяар байдаг. Энэ үнэгүй сургалтуудад хүссэн хүн болгон суралцаж болох ба ярианы курст Библи болон бусад сэдвээр ярилцангаа сурдаг. Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Япон, Солонгос, Канад зэрэг улсуудад байдаг ба та хамгийн ойрхон байгаа курст очиж суралцах боломжтой юм. Курсуудын байрлал, цагийн тухай болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://www.yourenglishcorner.net/

http://www.yourenglishcorner.net/uploads/3/9/3/1/3931917/free_english_classes_in_melbourne_march_2015.pdf

C1 TV show about Australia by Gegeen


C1 TV show about Australia by Gegeen

Share link: https://www.facebook.com/video.php?v=1011021492258932

Babysitter Nanny job $21-25p/h


happy family who have always enjoyed longstanding relationships with our other nannies, now looking to include someone great in our lives. Duties include school drop off and pick up, taking the kids to after-school activities, preparing dinner, doing homework. Hours / wk are: Monday and Wednesday: 7.30am – 9.30am, 2.30pm – 6.30pm Thursday: 7.30am-12 noon, 2.30pm-6.30pm Please contact me for any clarification or more information. Thanks! Approx 20 hours/wk

Contact: Caroline
Start date: 09-Apr-2015
Applications close: 03-Apr-2015

Availability Day After School Evening Үргэлжлүүлэн унших

Лас-Вегас дахь өвөрмөц хурим | Caak.mn


http://www.caak.mn/view/8260274/

Australian ZG tetgelegt urgudul gargahad tuslah seminart burtgene


Australian ZG tetgelegt urgudul gargahad tuslah seminart 20 hun tus bur burtgene. Amjaarai.

On http://facebook.com/gegeen