АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өг сөн туршлагаас /Amazon, Deloitte, Zene fits, JFrog, Creospan…/ | Amarbayar. A


АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас /Amazon, Deloitte, Zenefits, JFrog, Creospan…/

January 20, 2015 11 CommentsJob Search

Энэхүү постыг АНУ-н IT-н ажлын зах зээлд өрсөлдөхөд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар өөрийн олж мэдсэн бяцхан туршлагаас хуваалцая гэж бодоод бичиж байна. Өнөөдөр ганц АНУ гэлтгүй дэлхий даяар томоохон, алдартай IT компаниудад ажилттай ажиллаад явж байгаа Монгол ах, эгч нар, үе тэнгийнхэн мөн дүү нар маань зөндөө байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаас миний мэдэх, бас хүндэтгэж явдаг хүмүүс дотор: Expect Labs-н Principal Software Engineer Сувдмаа эгч (өмнө нь IBM, HP, Yahoo, Microsoft, Piqora), Google-д ажилладаг Баттулга ах, Facebook-д ажилладаг Мэргэн, Хонгор болон томоохон компаниудад ажиллаж байгаа МУМ сургуулийн маань мастерын оюутнууд гээд л багагүй байдаг шүү. Миний туршлага энэ хүмүүсийн өнөр их туршлагын хувьд хамаагүй бага ч гэсэн, өөрийн харсан өнцгөөс сурсан зүйлсээ хуваалцах нь миний үүрэг юм болов уу хэмээн бодож байна.

Миний бие 2014 оны 12 сарын 19-нөөс 1 сарын 16 хүртэл АНУ-н ажлын зах зээл дээр IT-н салбарт хүч чадлаа үзэж, нийт 10-аад компанид их, бага хэмжээний ярилцлага өглөө. Эдгээр компаниудад дотор жирийн staffing компаниудаас (Deloitte, Creospan, Indo Welsh, ProbSys…) эхлээд Silicon Valley-н 2014 оны шилдэг start-up аар шалгарсан компань (Zenefits) мөн цаашлаад Silicon Valley-н аврагуудтай (Facebook, Google, Cisco, Microsoft) өдөр тутам харилцдаг start-up-ууд (JFrog, MarketLive…) цаашлаад Fortune 500-н жагсаалтад 35-т бичигддэг дэлхийн хэмжээний tom компаньд (Amazon) хүртэл ярилцлага өгөх боломж тохиосон юм. Ингээд постоо албан ёсоор эхлэе. /Хүмүүст илүү ойр тусч, зах зээлийн хэллэгүүдийг мэдэж авахад нь тус болох байх гэсэн үүднээс зарим нэр, үг, үгүүлбэр эсвэл хэллэгүүдийг Англиар бичиж орууллаа. Мөн үг, үсгийн алдаа орсон байж магадгүй./

HIRING TYPES

IT-н салбарт ажил хайх явцад, ажил хайгчийг ширээний нэг талд суусан гэж үзвэл – ширээний нөгөө талд суусан хүмүүсийг доорх ангилалуудад хувааж болдог:

Direct Hire
– In-house HR /Байгуулагын хүний нөөц/
– In-house recruiters /Тусгайлан шинэ ажлын хүч хайж байдаг байгууллага доторх, хүний нөөцөөс тусдаа хэлтэс/
– Referral /Тухайн компаньд ажилладаг таньдаг, мэддэг найз нөхөд чинь чамайг санал болгох/
Indirect Hire
– Staffing Agencies /Компаниудад ажлын хүч олж өгдөг гадны, гэрээт агентлагууд/
– Consulting Firms /Компаниуд руу өөрсдийнхөө ажилчдыг илгээж, гэрээт ажил хийлгэдэг фирмүүд/

Ширээний нөгөө талд суугаа энэхүү хүмүүстэй л ажил хайгчид бид өдөр шөнөгүй утсаар ярьж, имэйл бичиж, ярилцлаганд орж эсвэл зүгээр л анхаарлыг нь татах гэж бүхий л байдлаараа өөрсдийнхөө ажил, боловсрол, мэргэжлийн туршлага, чадварыг resume эсвэл онлайн profile дээрээ “чимэглэх” хэрэг гардаг гэх үү дээ. Өнөөгийн зах зээлийн нэг хандлагыг дээр бичсэн Staffing Agencies\Consulting Firms-үүд тодорхойлоод байх шиг санагдсан. Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй компаниуд ихэнхдээ гадны, мэргэшсэн байгууллагуудад хандаж ажлын хүч олж өгөхийг хүсэх эсвэл шууд гэрээгээр гаднаас ажилчид авчраад ажиллуулчихдаг. Ингэснээр, богинохон хугацаан дотор чадалтай ажилчид олж авах эсвэл өнөөх төслөө чанартай хийлгүүлээд авах боломжтой болдог гэсэн үг. Тиймээс ч энэ чиглэлээр хүмүүс бизнес эрхэлж, өөрсдөддөө “Staffing Agency” эсвэл “Consulting Firm” хэмээн нэр өгч, ажил хайгчдыг хайж олж, ажил олох гүүр нь болж өгдөг. Staffing – Consulting 2 нь уул нь ялгаатай ойлголт байдаг ч, өөрсдийгөө Staffing гэж нэрлэсэн мөртлөө Consulting үйлчилгээ үзүүлдэг компаниудтай ч таарч байсан. Ер нь бол:

Staffing Agency: Компань А нь Компань Б-д хандаж, саяхан нээгдсэн ажлын байрны талаар хэлнэ. Тэгсэн тохиолдолд Б ажил хайгчдын жагсаалтаас тохирч болох хүмүүстэй эхний шатны ярилцлага хийж, тохирох хүн эсэхийг шалгана. Ярилцлага амжилттай болсон тохиолдолд дараагийн шатны техникийн ярилцлага авах бөгөөд түүнд тэнцсэн тохиолдолд тухайн ажил горилогчийг шууд А-компаньд ажилтнаар оруулах эсвэл А компань нь өөрсдөө бас нэг шатны ярилцлага авч тэнцүүлэх үгүйг шийддэг. Нэг ёсондоо эхний ээлжийн ажил горилогчдийг хайх, эхний шалгаралуулатыг явуулах гэх мэт ажлыг Б хариуцаж хийнэ гэсэн үг. Ярилцлагын шатууд тухайн бизнесүүдийн гэрээнээс хамаараад янз янз байж болох бөгөөд эцсийн гол зорилго нь Б –> А-д ажлын хүч олж өгсөнөөр Б нь тодорхой хэмжээний урамшуулал олж авах юм. /$10,000 – $40,000 хүртэл/. Staffing компаний анхааралд өртөж чадвал хүссэн компаниадаа ярилцлага өгөх боломжийг хялбархан олох магадлал өндөр байдаг. Эдгээр компаньд ажилладаг хүмүүсийг: “recruiter” гэж нэрлэдэг.

Consulting Firm: Компань Б нь олон харилцагч компаниуд\үйлчлүүлэгчидтэй бөгөөд тодорхой хугацааны гэрээний дагуу өөрсдийнхөө ажилчдыг явуулж төслүүд дээр ажиллуулдаг. Төслийн хугацаа 1, 3, 6, 12 сар мөн түүнээс дээш 5-10 жил хүртэлх ч байж болдог. Тиймээс Б компань нь өөрсдөө ажлын хүчээ олж аваад, ямар нэг төсөл орж ирэнгүүт өнөөх ажилчидаа “суралтчилдаг”. Ажил захиалагч байгууллагад өнөөх ажилчид хангалттай чадвартай санагдвал (ярилцлага авч болно) Б компаньд төлбөр төлж ажлаа гүйцэтгүүлнэ. Харин Б компань өнөөх ажилчидаа цалинжуулаад, өөрсдийнхөө урамшуулал, ашгийг гаргаж авна. Миний олж мэдсэнээр бол: Consulting-ууд гадны иргэдтэй яаж харьцахаа мэддэг, визний асуудлуудыг зохьцуулаад сурчихсан туршлагатай хүмүүс байдаг учир нэг бодлын гадны иргэдэд амар байдаг. Гэтэл нөгөө талаас байнга ажилтай байх үгүй нь 100% баталгаатай биш, мөн ойр ойрхон өөр өөр газрууд руу явах магадлал байдаг тул гэр бүлээрээ бүгд 6 сардаа юм уу жилдээ 1 удаа нүүхийг хүсдэг гэр бүл биш л бол тийм ч их тааламжтай сонголт биш. Санхүүгийн хувьд шууд компанид ажилнаснаас арай илүү цалин авдаг гэсэн мэдээлэл байдаг. Эдгээр компаньд ажилладаг хүмүүсийг бас: “recruiter” гэж нэрлэдэг.

Direct Hire-ууд бол ерөөсөө л тухайн компаниуд өөрсдөө ажлын хүч эрэлхийлэх хэсгүүдтэй байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэг гадны 3 дагч байгууллагаар дамжихгүй, ажил горилогч ажлын байрны санал авсан тохиолдолд шууд тухайн байгууллагад ажиллах явдал юм. Direct Hire-ууд дээрх 2 төрлийн компаниудыг бодвол хүн хүч бага байдаг тул энэ хүмүүсийн анхаарлыг татна гэдэг маш хэцүү асуудал байдаг. Харин нэг анхаарлыг нь татчихсан байхад бол ер нь цааших ажлын процесс нэлээн хурдан, үр дүнтэй явагдана гээд бодчиход алзахгүй.

Зиа, ямар ямар төрлийн ажил олгогч нар байгааг олоод мэдчихлээ. Одоо юунд бэлдэх вэ?

RESUME

Манайхан “CV” гэж их нэршдэг энэхүү зүйл нь АНУ-н IT зах зээл дээр “resume” гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь ерөөсөө бидний ажил, боловсрол, чадварын товч намтар – нөгөө талаар ажил хайгч бидэнд өнөөх дээр дурьдсан хүмүүсийн анхаарлыг татаж, ярилцлаганд орох магадлал авчрах шидэт тасалбар гээд бодчиход илүүдэхгүй. Ажил хайх явцад resume-г ажлын анкет бөглөхөд хамт явуулах, эсвэл recruiter-үүдрүү шууд явуулах гэсэн 2 төрөл байдаг. Анкет бөгөлж байгаа тохиолдолд resume дээрх мэдээллүүд нь тухайн ажлын байрны шаардлагатай аль болох нийцэж байвал сайн байдаг. Ихэнх компаниуд ажлын анкеттай хамт ирдэг resume-үүдийг автоматаар уншиж, оноо өгч, шүүж авдаг бэлэн системүүд ашигладаг учраас тэр системүүдийн шалгуурыг давахын тулд ажлын байрны зар дээр бичсэн үг, үсгийг хүртэл хуулж бичиж өөрийнхөө туршлагатай хамааруулж бичих шаардлага гардаг гэсэн үг. Recruiter -лүү resume явуулхад яг тодорхой ажлын байранд байх албагүй байдаг учир ерөнхий resume гээ явуулж болдог. Resume ер нь ямар байх хэрэгтэй вэ? Энэ асуултанд төгс хариулт, шидэт томъёо байхгүй. Дээрээс нь салбар, салбарынхан өөр, өөр загвартай resume шаарддаг байж болох юм. Гэхдээ доорх ерөнхий байдлуудад хуваагаад бичлээ:

– Оюутан: Ямар нэг мэргэжлийн түвшний ажлын туршлага байхгүй бол үзсэн хичээлүүд, хичээл дээр хийсэн төслүүд, мэддэг технологиуд, оролцсон уралдаан, тэмцээн, ямар нэг дадлага хийж байсан бол бас оруулах хэрэгтэй. Товч бөгөөд 1 хуудсанд багтаасан бол сайн. Гэхдээ ажилласан төслүүд, хийсэн судалгаа, эсвэл тэмцээн уралдааны шагнал урамшлуудаа бичээд 1 ээс илүү хуудас болхоор бол 2 оос илүү гаргахгүй байх хэрэгтэй. (Энд тэмцээн, уралдаан гэдэг нь IT холбогдолтой гэсэн үг.)
– Ажилтан: 10 аас доош жил ажилласан туршлагатай бол бас 1 хуудас resume байхад болно гэж ихэнхдээ үздэг. Үнэхээр олон компань дамжаад, олон ажил сольсон бол бүгдийг нь оруулах уу, сүүлийн тодорхой хэдэн жилийн туршлагаа оруулах уу гэдгээ бас шийдэх хэрэгтэй. Богинохон хугацаанд олон удаа ажил сольсон бол бас тийм ч эерэгээр харагдахгүй тохиолдол байдаг. Аль болох товч, тодорхой мэдээлэл оруулж өгөх хэрэгтэй. Мэдээж үнэхээр хийсэн зүйлс их, тэдгээрийгээ харуулахыг зорьж байгаа бол 2 хүртэлх хуудас байж болно.
– Ажилтан: 10 аас дээш жил ажилласан бол 2 хуудас resume байж болно гэж үздэг.

Resume-н бүтэц: нэр, хаяг, имэйл хаяг, утас, ажлын туршлага (компань, хэзээнээс хэзээ хүртэл, ямар албан тушаал\ямар төсөл, ЧИ юу юу хийж ямар үүрэг рольтой ажилласан), боловсрол (хэзээ, хаана, ямар мэргэжлээр, ямар сургууль, ямар голч дүнтэй төгссөн, хичээл дээр хийсэн төслүүд), болон мэргэшсэн технологиуд болон эзэмшсэн чадварууд.

Анхаарах зүйлс:
– Товч, тодорхой бичих (нуршихгүй байх)
– Яг ЧИ юу хийснээ бичих. БИД гэж бичихгүй байх.
– Ерөнхий зүйлс бичихгүй байх. Оронд нь, юуг яагаад хийж ямар үр дүнд хүргэсэн гэдгээ тодорхой цаг хугацаа, тоо, баримт, хувуар илэрхийлэх.
– Горилж байгаа ажлын байрны чинь зар дээр байгаа шаардлагуудыг хамгийн багадаа гэхэд 60-70% хангаж байх хэрэгтэй бөгөөд, тухайн зар дээрх үг, үсэг, өгүүлбэрүүд тэр чигээрээ resume дээр чинь байж байвал сайн.
– Үг, үсэг, өгүүлбэр, утга зүй, дүрмийн алдаа гаргахгүй байх.
– Худлаа мэдээлэл оруулахгүй байх (яагаад гэвэл ярилцлаган дээр асуудаг болхоор тэр)

Жишээ resume:
Gayle_McDowell_CareerCup_Sample_Resume

Зиак, resume-гээ гоё болгочихлоо. Дараагийн шат нь юу вэ?

JOB BOARDS

Хүн болгон: LinkedIn гэж сонссон болов уу гэж бодож байна. Сонсоогүй хүмүүс байвал LinkedIn.com гээд сонирхоод үзээрэй гэж зөвлөх байна. Өөрийн гэсэн мэргэжлийн профайлыг үүсгэн, бусад хүмүүстэй мэргэжлийн хүрээнд холбоо тогтоож, санал бодлоо солилцож, ажил хайж, эсвэл ажлын зар тавьж болдог маш алдартай сайт байгаа юм. LinkedIn ээс гадна:

http://www.monster.com
http://www.careerbuilder.com
http://www.indeed.com
http://www.dice.com

Гэсэн сайтууд дээр өөрийнхөө профайлыг үүсгэж, ажил, боловсрол, чадварын талаарх мэдээллээ оруулж ажил хайж байгаа гэдгээ зарлах явдал юм. Ингэснээр өнөөх “recruiter”-үүд чинь эдгээр ажлын самбаруудаас чиний мэдээллийг олж авч, шаардлага хангаж байна гэж үзсэн тохиолдолд холбоо барих юм. Ганц passive байдлаар профайл үүсгэчихээд орхичихгүй, мэдээж эдгээр сайтууд дээр мэдээж ажил хаиж болох юм. Ихэнх ажлын заруудад хүсэлтээ илгээх процесс нь ерөөсөө 1 л алхам байдаг (өөрийнхөө профайлыг үүсгэсэн тохиолдолд). Ингэснээр богинохон хугацаанд олон ажлын байранд анкетаа илгээж болох юм. Профайл аа үүсгэхдээ бас маш мэргэжлийн түвшинд, нуршилгүй, тодорхой зүйлсээ тоо, баримт, он цаг хугацаа, хувь оруулаад яг ЧИ юу хийснээ бичиж, оруулж өгөх хэрэгтэй. Ер нь бусад хүмүүсийг профайлыг ч юм уу хараад, бас жишээ авчихад гэмгүй.

LinkedIn-г нэг онцолж хэлэх юм нь: Энэ сайт дээр, сонирхсон компанийхаа recruiter-үүдрүү Connect буюу холбогдох хүсэлт илгээж болдог. Өнөөх хүмүүс нь хэрвээ хүсэлтийг тань хүлээж авбал сайн мэдээ гэсэн үг. Учир нь, дараагийн алхам нь – энэ хүмүүс рүү зүгээр богинохоон: “Сайн байна уу, би танай компанид ажилд орох хүсэлтэй байгаа юм. Та миний профайлыг нэг хараад өгөөч? Баярлалаа. ” гээд мессэж биччих явдал юм. Ихэнх хүмүүс нааштай хариу өгдөггүй ч, нааштай хариу өгсөн ганц 2 хүн олоод авчихвал тэгээд л тэр компаний үзүүрээс зуураад авчихлаа л гэж бодход болно. Учир нь эдгээр хүмүүс чинь өнөөх хүсэн хүлээгээд байгаа ярилцлаганд дуудах, зөвөлгөө өгөх, бүх шатанд туслах, дэмжих хүмүүс чинь шүү дээ. LinkedIn -ээр дамжуулж, recruiter-тэй холбогдож ажил олох нь тухайн компаний сайтан дээр анкет бөглөөд хүлээхээс хамаагүй илүү үр дүнтэй байх тохиолдолд их гардаг шүү.

Зиа, ажлын зарын самбарууд дээр профайлаа байрлуулчихлаа. Дараа нь?

ЯРИЛЦЛАГА

Ажил хайх явцад тухайн компаниаас шалтгаалаад ярилцлагын хэв, хэлбэрүүд, мөн тоо нь өөр өөр байж болдог ч ерөнхийдөө дараах хэдэн шатнаас бүрддэг: (эсвэл аль нэг хэсэг нь)

1) Эхний харилцаа (имэйл, LinkedIn…гэх мэт)
2) Эхний шатны утсаар хийх хөнгөн ярилцлага: 10-15 минут (phone-screening гэж нэрлэгддэг. Маш энгийн ерөнхий асуултууд асуудаг. Жишээлбэл: Өөрийнхөө талаар хэлээч?, Ажлын туршлаагаасаа яриач?, Визний статус чинь юу вэ?, Нүүх үү?, Хүсч байгаа цалин?…гэх мэт)
3) Техникийн Ярилцлага – Утас\Skype: 45 мин – 1 цаг (technical interview – algorithm, data structures, technologies, сонгосон програмийн хэлний чинь талаарх ерөнхий ойлголтууд…гэх мэт )
4) Техникийн Ярилцлага – Утас\Skype: 45 мин – 1 цаг (хэрвээ хэрэгтэй гэж үзвэл дахиж нэг ийм ярилцлага авна)
5) Техникийн Ярилцлага – Компань дээр: 4-8 ярилцлага, нийт: 4-8 цаг (нийт 4 юмуу түүнээс дээш инженэрүүд, багийн гишүүд, менежэрүүд гэх мэт хүмүүстэй удаа дарааллан ярилцлага өгнө. Эдгээр хүмүүс Computer Science-н бүхий л талын сэдвүүдээс, algorithm, data structures, үйлдлийн систем, датабэйз, сүлжээ, мөн тухайн компань, ажлын байрны талаар хөндөж асууна )
6) Цалин (дээрх ярилцлага амжилттай болсон гэж үзвэл цалин, хангамжийн талаар богинохон ярилцлага болно)
7) Ажлын байрны санал

Дээрх ярилцлагууд дээр арай жаахан дэлгэрүүлж мэдээлэл өгвөл:

1) Эхний харилцаа: Энэ үед үед ерөөсөө ямар нэг recruiter чиний resume-г аль нэг зарын самбараас олж харсан, тэгээд холбоо тогтоож ажил хайж байгаа эсхийг чинь лавлаж, бататгах, ажлын байрныхаа саналыг тавьж чамайг сонирхож байгаа эсхийг асуух явдал юм. Эсвэл, анкет бөгөлж өгсөн эсвэл дотор нь ажилладаг найз, нөхдөөрөө дамжуулж асуулгасан ажлын байрны дагуу компаниас хүн холбоо барьж байж болох юм. Энэхүү дуудлага эсвэл имэйл нь ерөнхийдөө дараагийн шатны ярилцлагын цагийг товлоход зориулагддаг.
2) Эхний шатны ярилцлага: Ихэнх газрууд утсаар эхнийхээ ярилцлагыг авдаг. Тухайн компаниас хүний нөөц эсвэл recruiter залгаж энгийн асуултууд асуудаг. Гол зорилго нь, өөрийн тань хүсэл сонирхол тухайн компаний явж буй чиглэлтэй таарч тохирч байна уу, тухайн компаний байдал, бараа бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээ, эсвэл байршил, соёл уур амьсгал нь таньд таалагдаж байна уу, эсвэл таны туршлага чадвар бас тухайн компанид таарахнуу гэдгийг мэдэж авах. Энэ амжилттай болсоноор дараагийн шатны буюу техникийн ярилцлага хийнэ.
3) Техникийн ярилцлага – Ихэнхдээ утсаар хийдэг боловч бас Skype Voice эсвэл Video чат хийдэг. Энэ бол 45 минутаас 60 минут болдог хүндхэн ярилцлагуудын нэг. Нөгөө талд чинь ажил горилж буй компаний нэг инженер (ахлах байж ч болно) сууж байгаа. Асуух асуултын сэдвийн хүрээнд: algorithm, data structures, object oriented programming\design patterns мэдээж ордог. Ихэнх тохиолдолд Google Doc шиг онлайн editor ашиглаад, шууд код бичих явдал гардаг. Нөгөө хүн нь өөрийг чинь юу бичиж байгааг шууд харж, хянах боломжтой. Энэ тохиолдолд амар нэг алдаа, мадаггүй (синтах болон логик) код бичих нь чухал байдаг. Мөн код бичих явцдаа тухайн бодлогын хүний хайхрамжгүй орхидог алдаануудыг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Жишээлбэл: утга нь хоосон байвал яах вэ, 0 байвал яах вэ, санах ойнд багттахгүй байвал яах вэ…гэх мэт. Энэ шат амжилттай болсон тохиолдолд хэрэгцээтэй гэж үзвэл дахиад нэг ийм ярилцлага хийнэ, эсвэл шууд onsite interview буюу компань дээрээ өөрийг чинь урьж авчруулан ярилцлаганд оруулна.
4) Onsite Interview – Энэ бол, өнөөх компань бүх зардлыг чинь даагаад өөрийнхөө оффис дээр аваачин ярилцлага авах явдал юм. 4-8 инженэр үүд ээлж, дарааллан ярилцлага авах бөгөөд тал бүрийн мэдлэгийг чинь гаргахыг хичээж, хүн болгон өөр өөр сэдвээс асуултууд асууна. Хамгийн гол зорилго нь та хэр зөв\буруу хариулж байгааг биш, тухайн бодлогыг бодход эсвэл тухайн өгөгдсөн асуудлыг шийдэхдээ ямар байдлаар, ямар дарааллаар, юу юу бодож, юу юу авч хэлэлцэж анализ хийж байна, асуулт асуусан хүнтэйгээ хэр их харилцаатай байна, хэр их асуулт асууж тодорхой бус зүйлсийг тодорхой болгож гарч ирж байна…гэх мэт зүйлсийг хамаагүй илүү ажигладаг гэхэд болно. Мэдээж, асуудлыг зөв шийднэ гэдэг нь эцсийн зорилго ч тухайн шийдэлдээ яаж хүрэх нь тэдэнд хамаагүй илүү чухал байдаг. Миний туршлагаас гэхэд, миний хэлсэн болгонд, өөр санаа гаргаж ирсэн тохиолдолд болгонд, эсвэл намайг бичсэн код оо тест хийлээ, одоо 0 утга шалгалаа, одоо null утга шалгалаа, одоо синтаж алдаа шалгалаа гэж хэлэх болгонд ярилцлага авч байсан инженерүүд тэмдэглэл хийж авч байсан. Onsite-н нэг онцгой тал нь ямар нэг компьютер дээр код бичих биш, том цагаан самбар дээр фалмастер (marker)-аар шууд код бичих явдал юм. Дасаагүй тохиолдолд амаргүй байдаг учир, нэлээн их бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ ярилцлагын хамгийн том давуу тал нь, яг тэнд ажилладаг хүмүүсээс тухайн багийн талаар эсвэл тодорхой системийн талаар ч гэдэг юм уу хүссэн асуултаа асууж, хариулт авч болох боломжтой. Ярилцлагын эцэст нь ихэнхдээ Hiring Manager буюу ажлын байранд хүн авч байгаа менежертэй ярилцлага хийх завшаан олддог. Энэ хүн ерөөсөө л техникийн бус асуултууд асууж, яаж бодож сэтгэж байна, энэ ажил горилогчид үнэхээр энэ компань гэсэн сэтгэл байна уу, ийм ийм тохиолдолд гархад яаж асуудлыг шийдэх нь үү гэх мэт зүйлсийг голдуу асуудаг. Жишээ нь: Яагаад манай компанийг сонгосон бэ? Хамт ажилладаг хүн чинь архи уугаад ирчихсэн бол яах уу? За тэгээд энэ ярилцлагууд амжилттай болсон тохиолдолд ажлын байрны санал авах магадлал тун өндөр гэсэн үг. Зарим компань, жишээ нь: Google – ярилцлага авсан хүмүүс шийдвэр гаргадаггүй, өөр багийнхан хийсэн тэмдэглэлүүд дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Харин Amazon-д жишээ нь ярилцлага авсан хүмүүсхоорондоо уулзаж байгаад өнөөх хүнийг ажилд авах эсэхээ шийддэг.

Ярилцлагын өмнө:
– Хэнтэй ярилцах гэж байгаагаа олж мэдэх (Facebook, LinkedIn, Google…)
– Тухайн хүмүүсийн талаар уншиж, мэдэж, танилцаж, юу юу асууж болхоор байна гэдгийг тэмдэглэж авах. Мөн өөрөө асууж болох асуултууд тэмдэглэж авах
– Тухайн компаний талаар, түүх, үйлчлүүлэгч, өрсөлдөгч, хөрөнгө оруулалт, орлого\зарлага, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт зүйлсийг аль болох их судалж, нарийн мэдээллүүд олж авах. Эд нар нь иргээд чамайг тэр компаньд ямар их сонирхолтой байгааг харуулах том зэвсгүүд болох юм.
– Техиникийн сэдвүүдийн дагуу бэлдэх
– STAR statement үүд бэлдэх (**доор тайлбарлав)

Ярилцлагын үеэр:
– Тодорхой биш л бол, асуулт асуу. Ерөөсөө айх хэрэг байхгүй. Харин ч ярилцлага авч байгаа хүмүүс асуулт асууж чадах нь уу, тодорхой бус зүйл дээр шууд дур мэдэн шийдвэр гаргаж байна уу эсвэл ярилцаж байж шийдэж байна уу гэдгийг хардаг.
– Чимээгүй удаан бодоод зогсоод байж болохгүй, юу бодож байгаагаа нөгөө хүнтэйгээ ярилц. Тэгж байж л яаж бодож, сэтгэж байгаагаа харуулна уу гэхээс өнөөх хүн чинь толгой дотор чинь орж чадахгүй шүү дээ.
– Цэвэрхэн, ойлгомжтой ярь. Ойлгохгүй байгаа бол дахиад хэлж өг, эсвэл ойлгосон уу, дахиад тайлбарлах уу гэж соёлтойгоор асуу.
– Ямар нэг асуултын шууд хариу мэдэхгүй бол өөрөөр шийдэж болох уу гэж асуугаад өөр хувилбар гаргаж ир.
– Ярилцлагын төгсгөл ярилцлага авч байгаа хүнээсээ заавал асуулт асуу. Тухайн хүний мэдлэг, боловсрол, эсвэл ажлын туршлагатай холбоотой зүйлсийн талаар. (Хүмүүс өөрсдийнх нь мэддэг зүйлсийн талаар асуухад их тааламжтай байдаг)
– Хамгийн эцэст нь хэлхэд Инээмсэглэ! 🙂

**START statement – гэж юу вэ?
– Situation\Task – Юу тохиолдсон?
– Action – Ямар арга хэмжээ авсан?
– Result – Гарсан сайн үр дүн?

Энэ загварыг ашиглан, бодит жишээ татан ярьж, ярилцлаганд хариулт өгвөл ерөнхий, хүн болгоны өгдөг хариултаас илүү үр дүнтэй болж чаддаг.

Зиак, ярилцлагын талаар хангалттай уншлаа – ямар сэдвүүдээр бэлдэх вэ?

СЭДЭВ

– Algorithm (Binary Search, MergeSort, QuickSort, InsertionSort, BucketSort, DFS, BFS) болон эдгээрийн Big-O (complexity)
– Data Structures (LinkedList, Array, ArrayList, Queue, Stack, Binary Search Tree)
– Operating System (semaphores, mutex…)
– Database (JOINs, SELECT queries)
– Network (TCP/IP 3-way handshaking, DNS lookup)
– Scenario based questions (Ингэсэн тохиолдолд яах вэ?)

Энэ сэдвүүдийн дагуу бэлдэхэд маш хэрэгтэй ном бол: Gayle McDowell-н Cracking the Coding Interview гэсэн нэртэй ном байгаа. Худалдаж аваад, эсвэл татаж аваад сонирхоод үзхэд илүүдэхгүй болов уу.

START-UP vs GIANT vs STAFFING vs REGULAR

Start-Up: Шинэ, шинэлэг санаа гаргаж ирээд, түүгээрээ тэр бумтануудын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт татаж чадсан, Цахиурын Хөндийн компаниуд. Дөнгөж эхлээд удаагүй байдаг учир, багийн хэмжээний хувьд маш цөөхөн хүнтэй. Хүн болгон ер нь нэгээс илүү үүрэг, рольтой ажиллаж, зарим тохиолдолд илүү цагаар сууж байж ажлынхаа ард гардаг – ёстой ажил ид буцалсан, нэг ороод гархад бүхий л төрлийн юм олж, мэдэж, авч сурмаар тийм сонирхолтой, бас эрсдэлтэй газрууд. Start-up ууд хамгийн шилдгүүдийг авч ажиллуулахын тулд ажилчиддаа цалин, хангамж, мөн нэмэлт бонусууд өгөх нь элбэг байдаг. Тэгж байж, шилдгүүдийг цуглуулж, богинохон хугацаанд, өндөр бүтээмжтэй, чанартай бараа, үйлчилгээ гаргаж чаддаг. Санхүүгийн эх үүсвэр, цаашдын хөрөнгө оруулалт, зах зээлдээ хэр удаан, бас амжилттай байж чадах үгүй нь эргэлзээтэй байдаг учир бас болгоомжтой, нухацтай шийдвэр гаргахгүй бол хамгийн жаахан хэцүүдлээ гэхэд хаалганы цаана хамгийн түрүүнд хоцрох хүн нь чи ч байж болдог. Start-up уудад өмнө ажилласан туршлагууд их хэрэг болдог, тиймээс ч тиймэрхүү асуултууд их асуудаг. Техникийн асуултуудыг том аврагуудаас дутхааргүй асууна.

Giant: Эдгээрийн тоонд бол яалт ч үгүй Apple, Google, Facebook, Microsoft, Amazon гэх мэт компаниуд орж байгаа юм. Мэдээж цаашаагаа HP, IBM, Dell, Cisco, Oracle…гээд үргэлжилж өгдөг. Эдгээр компаниудад орох шаардлага маш өндөр байдаг. 6-8 ярилцлага авна. Жинхэнэ байгаа бүх юмаа гаргаж байж л, тэрийг чинь зөв хүмүүс нь зөв харж, дүгнэж байж, тэр дүгнэсэн дүгнэлтүүдийг нь бас зөв хүмүүс нь харж байж зөв шийдвэр гаргасан тохиолдолд ажлын байрны санал ирдэг санагддаг. (Жишээ нь Google). Гэтэл Amazon шиг компаньд ярилцлага авсан хүмүүс нь шийдвэр гаргадаг болхоор цаг хугацаан хувьд арай илүү, хурдан санагдсан. Би энэ giant-уудаас Amazon-д л ярилцлага өгсөн бөгөөд, бусад аврагуудын ярилцлагын талаар тэнд ярилцлага өгсөн найз нөхдөөсөө, эсвэл номноос уншсан мэдээлэл дээр тулгуурлан бичиж байгаа гэдгээ тодруулах нь зүйтэй болов уу. Giant-уудын шаардлага, шалгуур өндөр ч, нэг орчихсон байхад цалин, хангамжаар бол дутаана гэж байдаггүй.Өндөр цалин, цалинтай амралт, үнэгүй mcbook, iphone, xbox эсвэл тэгээд л компаний хувьцаа, үнэгүй хоол, ажлын байр дээрх фитнесс, бассеин, амралтын өрөөн дэх тоглоомууд…гэх мэт хязгаарлашгүй жагсаалт. Энэ бүгд – ажилчдынхаа сайн сайхан, ая тухтай байдлыг хангаж өгөх гэж гаргасан зүйлс. Тиймдээ ч шилдгийн шилдгүүд нь энэ компаниудад ажилцгааж байгаа болов уу. Энэ компаниудад чи яаж бодож, сэтгэж байна, яаж түүнийгээ харилцаж ойлгуулж байна гэдэг нь асуудлыг хэр хурдан зөв\буруу шийдсэн бэ гэдгээс хамаагүй чухал байдаг.

Staffing: Ярилцлагын асуултуудын хувьд дээрх 2-г бодвол арай доогуур. Algorithm, Data Structure гэхээсээ илүүтэйгээр технологиудын асуултууд их асуух тохиолдол байдаг. Жишээ нь WCF, Spring, Hibernate, JPA, Java EE, SQL Server, MySQL, DB2, .NET, SVN, GIT, Drone, Jenkins, JBoss…гэх мэт. Тэгэхээр технологио сайн мэдэж байх хэрэг бас гардаг. Giant-д бэлдэж байгаад Staffing-д ярилцлаганд орход ер нь их дажгүй юм шиг санагдсан шүү.

Regular: Эд нар бол жирийн банк санхүү, эмнэлэг, боловсрол гэх мэт салбаруудын компаниуд. Цэвэр IT биш, IT компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэдэг газрууд. Иймэрхүү газруудад бол ярилцлаганд algorithm & data structure гэхээсээ илүү бас технологийн мэдлэг мөн тухайн салбарын мэдлэг байвал илүү байдаг.

Зиак тэгээд эцэст нь гэж хэлхэд: Recruiter-тэйгээ сайн холбоотой байгаарай. Тэд нар чинь л чамд ажил олж өгөх том гүүр юм шүү гэж хэлье дээ.

Миний хувьд бол ямар ч байсан Amazon-д ажилд орхоор шийдсэн. Ороод, их юм үзээд, сураад өөрийгөө улам туршлагажуулж, мэдлэг, чадвараа нэмэгдүүлнээ… Тэр болгондоо энэ блогоороо хуваалцаж байхыг хичээе. Тиймээс сонирхвол subscribe хийгээрэй. 🙂

Шөнийн 2:41 болж байна…үг, үсгийн алдаа гаргаж бичсэн байж магадгүй. Унтаж амрая даа…

Дээр дурдьсан хүмүүсийн блог\мэдээллүүдээс:
Facebook-д ажилладаг Хонгорын Google, Facebook 2 оос ажлын байрны санал авсан талаар: http://www.xongor.mn/2014/12/facebook-google.html
Сувдмаа эгчийн вэб: www.suvda.com

Share this:

https://amarbayara.wordpress.com/2015/01/20/job-interviews/comment-page-1/#comment-12

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s