Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газр ын тэтгэлгээр суралцуулна


Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2015-2016 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгох тулЭнэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтад шинжлэх ухаан, технологи, инженер, уран барилга, дүрслэх урлаг болон драмын чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бүртгэл

Бакалавр:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 3-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ. Сургуулиуд 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 14.00-16.00 цагийн хооронд албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. Тэтгэлэгт сургалтад хамрагдах иргэд нь ерөнхий боловсролын сургуульд физик, хими, математикийн хичээл үзэж, амжилттай дүнтэй төгссөн байх ёстой.

Магистр, доктор:
Магистрын сургалтад бакалаврын зэрэгтэй, докторын сургалтад магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй бөгөөд дипломын голч дүн 3.0 ба түүнээс дээш байна. Бүртгэлийг 2015 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрийн 10.00-16.00 цагт МУИС-ийн Хичээлийн Төв байрны 219 тоот өрөөнд хийх бөгөөд бүртгүүлэгч нь иргэний үнэмлэх болон бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалтын эх хувийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт, мөн ажил байдлын тодорхойлолт, суралцах мэргэжлийн чиглэлээр бичсэн эссэ /600-с илүүгүй үгтэй, англи хэл дээр/ зэргийг авч ирнэ. Шалгалтын хураамж 10000 төгрөг болно. /Боловсролын баримт бичгийн зөвхөн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хурааж авна/

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт, ярилцлага гэсэн 2 үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчдээс англи хэл болон суралцах мэргэжлийн чиглэлээс хамааран математик, хими эсвэл урлагийн мэргэжлийн шалгалт, магистр, докторын сургалтад хамрагдахыг хүсэгчдээс англи хэлний шалгалт авна. Шалгалтыг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхрын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд тэтгэлэгт хамрагдахаар бүртгүүлсэн бүх шалгуулагч иргэний үнэмлэхтэй ирж шалгалтад орно. Урлагийн мэргэжлийн шалгалтыг бүртгэлийн дараа жич зарлана.

Энэхүү тэтгэлгийн бүх шатны сургалт англи хэл дээр явагдах тул тэтгэлэгт хамрагдагч англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад TOEFL 550, IELTS 5.0 -оос дээш оноо авсан иргэдийг англи хэлний шалгалтаас чөлөөлнө. /Шалгалтын онооны эх хувийг үзүүлэх шаардлагатай/ Шалгалтын дүнг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 15.00 цагт БСШУЯ-ны цахим хуудсанд байршуулна. Бичгийн шалгалтын оноогоор жагсаан эхний 80 хүнийг ярилцлагад оруулна. Ярилцлагын тухай мэдээллийг бичгийн шалгалтын дүнтэй хамт цахим хуудсанд байршуулна.

Нэр дэвшүүлэх Ярилцлагад тэнцсэн 40 хүнийг Энэтхэгийн их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчид Элчин сайдын яаманд хандан Энэтхэгийн их, дээд сургуулиудад элсэх гарын авлагатай танилцаж, зөвлөгөө авах боломжтой. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргах ба шийдвэр хүлээн авсан хүмүүст Энэтхэгийн Засгийн газраас сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.
http://news.gogo.mn/r/155276

Advertisements

One response to “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газр ын тэтгэлгээр суралцуулна

  1. Ер нь Энэтхэгийн ЗГ-ын тэтгэлэг авч байсан хүн байна уу? Энэтхэгт суралцах ямар вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч!

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s