С.Мандахбат: “Австралийн өдөр” буюу тус т ив Их Британийн газар нутаг болсны 227 жилий н ойн өдөр өнөөдөр тохиож байна | Мандахба тын Виртуал Орон Зай


photo13 perfect
Сайн байна уу? Австралийн өдөр болох гэж байгаа юм байна. Яагаад энэ өдрийг тусгайлан тэмдэглэх болсон талаар яриагаа эхлэх үү?
– 1788 оны 1 сарын 26-ны өдөр буюу 227 жилийн өмнө Британийн анхны усан
онгоц Австралийн зүүн эрэг одоогийн Жэксон боомтод (Сидней Харбоур) ирж Их Британийн тугийг мандуулж, Австралийн зүүн эргийг Их Британи улсын газар нутаг болохыг захирагч Артур Флип тунхагласан түүхэн өдөр. Ахмад Флип далайн маш хүнд шуургыг тээж явсан хоригдлуудынхаа туслалцаатайгаар даван гарсан бөгөөд Шинэ Өмнөд Уэлс мужийн анхны захирагчаар ажиллаж, одоогийн Сиднэй хотын газар нутгийг анх сонгосон түүхэн хүн.

Гэхдээ энэ нь Австралид ирсэн анхны Европ хүмүүс гэж андуурч болохгүй. 1606 онд Голландын иргэн Уилиам Жанзон анх удаа одоогийн Куинсланд мужийн хойд хэсэгт газардсан байдаг. Алдарт Жэймс Күүк 1770 онд Австралийн зүүн эргийг Их Британийн газар нутаг хэмээн бас мэдэгдсэн байдаг. Ер нь Их Британи, Голландын аялагчид 17, 18-р зууны дунд хүртэл Австралийн зүүн, баруун эргээр олон явсан байдаг.

Австраличууд энэхүү баярын өдрөө хэрхэн яаж тэмдэглэдэг вэ?

– Орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг хамгийн том баяр мөнөөс мөн.
Австралийн түүх, олон үндэстний онцлог гэх мэт онцлогуудаа эргэн санаж энэ өдөр “Австралийн Иргэн” болгох ёслол болдог. Мөн түүнчлэн тухайн жилдээ онцгой гавьяа байгуулж, амжилт үзүүлсэн “Оны Австрали” иргэнийг тодруулдаг уламжлалтай.

Нэгдүгээр сар бол Австралид зуны дунд сар тул айл өрх, иргэд нь Үндэсний хоол гэж хэлж болохуйц Австрали барбекью буюу махыг гадаа шарж идэн цэвэр агаарт баяраа тэмдэглэж өнгөрөөдөг.

Та түрүүн 1788 онд Австрали биш, харин Австралийн одоогийн газар нутгийг Их Британийн газар нутаг гэж зарласан гэсэн. Тэгэхээр Австрали өөрөө хэзээ тусгаар тогтнож бие даасан улс болсон бэ?

– Их Британи нь 18, 19 дүгээр зуунд дэлхийн хамгийн хүчирхэг, аж
үйлдвэржсэн орон байсан. Британчууд анх Шинэ Өмнөд Уэльс гэж Австралийн зүүн хэсэг бүхэлдээ, Шинэ Зеланд багтсан том колони байгуулсан. Улмаар энэ колоноос Виктория, Өмнөд Австрали зэрэг бие даасан колонууд байгуулагдсан. Ингээд 1850 он гэхэд Австрали тив нь дотроо өөр өөр засаглалтай, тусдаа эдийн засаг бүхий бие даасан хэд хэдэн колони улсуудад хуваагдсан. 1850 оноос Австралид алтны бүүм бий болж, цагаачлал өсөж хүн ам эрс ихсэн эдийн засаг эрчимжихийн хэрээр муж хоорондын харилцаа хурдацтай хөгжсөн. Төмөр замын 3-4 янзын цариг, ялгаатай хууль тогтоомж, татвар тариф зэрэг нь нэгдсэн улс байгуулахыг улам бүр шаардаж байсан.
Ингээд олон жил ярьж хэлэлцсэний эцэст 1901 онд энэхүү 6 колони нэгдэн Австрали улсыг байгуулсан түүхтэй.

Австрали гэдэг үг юу гэсэн үг вэ? Австралийн төрийн тэргүүн одоо ч Английн Хатан байгаа. Энэ ямар учиртай байна?

– Албан ёсоор 1824 онд энэ тивийг Австрали тив гэж нэрлэсэн, Австрали
гэдэг нь ерөнхийдөө Латин хэлний “өмнөд” гэсэн агуулгатай үг юм. Австраличууд өөрсдийгөө товчоор Aussie (оззи) гэж дууддаг. 20-р зууны эхэн үеэс ингэж дуудацгаах болсон юм билээ.

Австралийн төрийн тэргүүнийг ярихын тулд Их Британи Улсын түүхийг бага зэрэг ярих болно. Их Британийн Хамтын Нөхөрлөлд багтаж байсан буюу Британийн колони байсан 53 үндэстэнийг багтаасан Commonwealth of Nations буюу Үндэстэнүүдийн Хамтын Нөхөрлөлийн Холбоо гэж байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ холбооны гишүүд тусгаар тогносон улсууд болсон. Гэхдээ эдгээрээс 16 нь өнөөг хүртэл төрийн тэргүүнээрээ Их Британийн Хатани хааныг гэж үзэж байна. Харин 5 гишүүн орон нь өөр монархийг төрийн тэргүүн буюу хаанаараа өргөмжилсөн, 32 нь Бүгд найрамдах улс болсон.

Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг 16 орны хувьд Английн Хатан хаан нь албан ёсоор тухайн улсын төрийн тэргүүн бөгөөд Хатан хааны төлөөлөл болсон Амбан захирагч засаглалд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Австрали Улсын төрийн тэргүүн нь парламентаас томилогдсон Ерөнхийлөгч бүхий Бүгд Найрамдах Улс болох уу гэсэн бүх нийтийн санал асуулга 1999 онд явуулахад Австраличуудын ихэнхи нь үгүй гэсэн байдаг.

Австрали бол олон үндэстний орон. Тэгэхээр “Австраличууд” гэж яг хэнийг хэлж байна вэ?

Австралийн хүн ам 23.7 сая, хүн амын 80 гаруй хувь нь цагаан арьст, тэр дундаа 36 хувь нь Англи, 35 хувь нь Австрали, Ирланд 10 хувь, шотланд 10 хувь, Итали, Герман, Хятад тус бүр 5 орчим хувь, Энэтхэг, Грек, Голланд, Вьетнамын уугуул юм. Австрали бол Канад, Америктай адил дэлхийн хамгийн олон янзын үндэстний бүрдэл болсон барууны хөгжилтэй орон. Өнөөдөр эдгээр орны хүн амын өсөлтийн гол суурийг ердийн бус, харин механик өсөлт, тэр дундаа цагаачлал бүрдүүлж байна.

Австраличуудын хувьд хүн амын ихэнхийг Европ гаралтай цагаан арьстнууд, тэр дундаа Их Британийн англи, шотланд, ирланд гаралтнууд эзэлж буй тул маш олон зүйлийн хувьд англитай төстэй гэж хэлж болно. Гэвч өнгөрсөн 200 жилийн туршид Австраличууд өөрийн гэсэн онцлог бүхий үндэстэнг бий болгосон. Австралийн хүн амын 4 хүн тутмын нэг нь Австралиас өөр оронд төрсөн, 40 гаруй хувийн хувьд эцэг эхийнх нь хэн нэг нь гадаадад төрсөн байдаг.
Австрали тивд хүн амьдраад 40 000 гаруй жил болж байгаа. Эдгээр уугуул иргэд нь 500 гаруй мянга буюу хүн амын 2,5%-ийг эзэлж байна. Ийм ч учраас зарим Австраличууд бид 40 000 гаруй жилийн түүхтэй улс гэж хэлэх нь бий.

Австраличууд одоо Монголтой хэрхэн харилцаа холбоотой байна вэ?

Дипломат харилцаа 1972 онд тогтоосон, гэхдээ мэдээж 1990 оноос хойш энэ харилцаа идэвхижсэн. Австрали Улсын Засгийн газрын зардлаар 400 гаруй хүн мастерийн зэрэг 1995 оноос хойш Австралид суралцаад байна. Эдгээр хүмүүс голдуу гэр бүлийнхэнтэйгээ байсан, дээр нь хувийн, улсын болоод бусад зардлаар янз бүрийн шатанд суралцсан хүмүүс ч олон байгаа. Одоогоор Австралид 2000 орчим Монгол Улсын иргэд амьдарч байна гэсэн тоо байдаг.

Монгол Улсад 600 гаруй Австраличууд байнгын оршин суугч бөгөөд жилд дунджаар 1000 орчим хүн богино хугацаагаар бизнес, аялал жуулчлалын шугамаар ирж байна. Одоо Австралийн 50 гаруй компани Монгол Улсад орж ирээд үйл ажиллагаа явуулж байна. Оюу Толгойн далд уурхайн ажил эхлэх, уул уурхай манайд дахин сэргэх үед энэ тоонууд зайлшгүй нэмэгдэнэ.

Монгол Улсад Австрали маш их тусламж, туслалцаа үзүүлж байгаа. Зөвхөн 2014-2015 оны нэг австралийн санхүүгийн жилд 16,3 сая долларын тусламж үзүүлэхээр байна. Энэ тусламж нь хүний нөөцийг сайжруулах, Олборлох үйлдвэрлэлийг сайжруулах, Эмзэг хэсгийг дэмжихэд чиглэгдэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: С.Сарантуяа

https://mandakhbat.wordpress.com/2015/01/25/%D1%81-%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D1%85%D0%B1%D0%B0%D1%82-%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A9%D0%B4%D3%A9%D1%80-%D0%B1%D1%83%D1%8E%D1%83-%D1%82-2/#more-572

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s