Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хо тноо


Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо

Дэлхийн шилдэг теннисчид Австралийн Мельбурн хотноо цуглараад байна. Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд Мельбурн хотноо болох юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог хос, өсвөрийн ангилалд явагдана.

Энэ жил 103 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээний нийт шагналын сан 40 сая австрали долларт (32.5 сая америк ам.доллар) багтаж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй аваргууд тус бүр 3 сая австрали долларын шагнал хүртэх бол эхний тойргийг давахад 35 мянган австрали долларын мөнгөн шагнал хүртэх юм.

Тэмцээний ганцаарчилсан төрлийн шагналын дүнг сонирхуулахад:

Аварга – 3,100,000 австрали доллар (USD 2,500,000)

Дэд аварга – $ 1,550,000 (USD 1,260,000)

Хагас шигшээ – $650,000 (USD 530,000)

Шөвгийн найм – $340,000 (USD 275,000)

4-р тойрог (16) -$175,000 (USD 140,000)

3-р тойрог (32) – $97,500 (USD 80,000)

2-р тойрог (64) – $60,000 (USD 49,000)

1-р тойрог (1280 – 34,500 (USD 28,000) австрали долларын шагналыг хүртэх аж.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд одоогоор дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Швейцарийн Стан Вавринка түрүүлж байсан. Түүний хувьд “Их дуулга” тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн аваргаар БНХАУ-ын Ли На шалгарсан. Тэрээр 2011 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, Ази тивээс тус тэмцээнд түрүүлсэн анхны теннисчин болсон түүхийг бичиж байсан бол 2014 онд Мельбурны кортод шилдэг нь байж чадсан. “Австралийн нээлттэй тэмцээн-2014”-т түрүүлсэний дараа Ли На-гийн чансаа дэлхийд хоёрт бичигдэж эхэлсэн ч үүнээс хойш бэртлийн улмаас амжилттай тоглож чадалгүй есдүгээр сард зодог тайлсан юм.

Ч.БОЛОР

http://mobile.news.mn/mcontent/201560.shtml?s=sport

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s