Л.Өнөрчимэг: Монгол эрчүүд хайргүй, халамж гүй учраас гадаад хүнтэй сууна


Hамайг ойлгож, дэмждэг хүн ховор. Заримдаа бусдын нутагт авъяасаа харуулж, үнэлүүлээд, хангалуун амьдаръя гэдэг бодол өөрийн эрхгүй хор шарыг минь хөдөлгөдөг. Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй, нийгмийн байдал дээрдэхгүй бол нас залуу байгаа дээрээ амь, амьдралаа бодъё. Харин хэрхэн замнахыг хувь заяа минь шийдэг.
-Ийм шийдвэр зоригтой гаргаж байгаа бүсгүйтэй өмнө нь таарч байсангүй?
-Хүмүүсийн халуун дулаан уур амьсгал, эх орны хайр дутсандаа ийм шийдвэр гаргаж байж болох. Авъяасыг минь төр засаг дэмжээд, тоглолтоос минь олсон мөнгөөр улс орноо хөгжүүлж болох л байсан. Гайхуулж байна гэж битгий бодоорой. Хятад улсын жирийн нэг театрын тайзан дээр тоглоход 100 сая төгрөгийн ашигтай байсан үе бий.
-Хятад улс таны дотоод ертөнцийг илүү нээж өгсөн байх аа?
-Хүний нутагт амьдарч байхдаа эх орон, төрсөн нутаг, үр хүүхэд, аав, ээжээ санахын зовлонг их амссан. Монголд ирээд ах дүүсээ ядруухан амьдарч байгааг хараад өрөвдсөн. Тэднийхээ амьдралд тусалж, тэтгэсэн үе бий. Гадаадад нэр хүндтэй амьдарч байсан хэрнээ энд ирээд өөрийнхөө амьдралыг төдийлөн дээрдүүлж чадаагүй.
-Бидний яриа яагаад ч юм сайхан зүйлээр эхэлсэнгүй. Сэдвээ өөрчилж, өөдрөг зүйл рүү хандуулъя. Бид хөгжлийг яаж олох вэ. Бодлоо хэлээч?
-Хятад орон хүн ам ихтэй. Тэд биднээс илүү ухаантай, зальтай, хөдөлмөрч, Хүн амаа төр засаг нь зөв бодлогоор зохицуулж, улсаа хөгжүүлж чаддаг. Бид “Эвтэй байвал хүчтэй” гээд цээжээ дэлддэг. Үнэндээ бол сайн явж байгаа нэгэндээ атаархаж, дээш нь гаргадаггүй муухай зантай. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүн амынхаа бодлогоор урагшилж байна. Хүн ам ихтэй улс хүчирхэг байдаг юм билээ. Жирийн нэг оёдлын үйлдвэр гэхэд 80 мянган ажилтантай байх жишээтэй. Гэтэл манайд 800 оёдолчинтой үйлдвэр байна уу. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа алдагдаж эхэллээ. Залуусаа гадагш нь гаргаад байвал удахгүй хямрал нүүрлэнэ.
-Та гэр бүлтэй болж, сайхан амьдаръя гэж боддог биз дээ?
-Би сайхан хайртай учирч, үр хүүхэд төрүүлж, аз жаргалтай амьдарч үзсэн. Дараа нь хайртай хүнээ золгүйгээр алдаж, хагацлын зовлон ч амссан. Харин түүнээс хойш хүнтэй гэрлэж, хамтран амьдарсангүй. Намайг ганцаардаж амьдардаг гэж олон хүн боддог байх.
Харин би үүнд санаа нэг их зовдоггүй. Насны эцэст цайгаа хувааж уух сайхан сэтгэлтэй хүнтэй амьдрах юмсан гэж боддог. Үнэнийг хэлэхэд Монгол гэхээсээ илүү гадаад эрийг сонирхох болсон.
-Яагаад. Тэд Монгол эрээс юугаар давуу гэж?
-Халимаг, Торгууд, Тува, Бараг, Өөлд, Захчин, Буриад ард түмэн Монголтой угсаа нэг, хааны гаралтай. Тува гэхэд л Чингис хааны ээж Өүлэний үжүний удмын талын улс.
-Монгол эрчүүд яагаад таны хайрыг татдаггүй юм бэ?
-Монгол залуучууд халамжгүй, хайр даадаггүй, гэр бүлдээ үнэнч бус. Нэг нэгнээ уучилж, хүлээцтэй хандаж, сэтгэлээ онгойтол ярилцдаггүй. Эр хүнд байдаг сайхан чанарыг харуулж чадахгүй байгаад голох сэтгэл төрдөг. Би эрчүүдээс эмэгтэй хүнийг хүндэлдэг соёл, хүнлэг сэтгэл, шударга занг олж харахыг хичээдэг. Магадгүй “Чамайг үргэлж дарамтлахгүй, бас дандаа чамаар тэжээлгэхгүй. Гэрт зүгээр суухгүй ээ. Дээд боловсролтой ч гэсэн замын цэвэрлэгч хамаагүй хийнэ” гээд хэлээд ирэх эр байвал сэтгэлээсээ хайрлаж чадна.
-Хэн нэгэн сэтгэлээ илэрхийлээд, гэрлэх санал тавибал хүлээж авах уу?
– Монгол эрчүүд надад гэрлэе гэж зоригтой хэлж зүрхлэдэггүй. Би уг нь тэднийг ярьж, бодож байгаагаасаа арай өөрөөр сэтгэлдээ хүлээж авдаг. Хамгийн гол нь зүрхнийхээ үгийг нуулгүй, чөлөөтэй хуваалцдаг байгаач, залхуу зангаа татаж, хөдөлмөрлөх сэтгэлтэй байгаасай.
-Та эрчүүдийг ямар байгаасай гэж хүсээд байгаа юм бэ?
-Өөрөө аяга цай ууж байвал, ханиа бодоод үлдээчихдэг, хамтдаа дэлгүүр орсон бол хамгийн хүндийг нь барьдаг, гэртээ түрүүлж ирвэл хоолоо хийчихээд, хүлээж суух халуун сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.

http://www.shudarga.mn/news/17242.html

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s