Харьд бэрлэсэн Монголын сайхан бүсгүйчүү дийн гунигт тавилан


Австрали улсын Мэлбурн хот дахь “Chadwick” агентлагийн загвар өмсөгч Г.Одончимэгийн зурагнууд олны анхаарлыг татаж байсан цаг саяхан. Дорнын гоо үзэсгэлэнг ногоон тивд гайхуулж яваа Одноог “Project Runway Australia” шоунаас харсан монголчууд маань сайн мэдэж байгаа нь лавтай. Харин гадаадад байгаа монголчууд маань австралийн телевизийн долдугаар сувгаар гардаг “Deal or no deal” нэвтрүүлгээр нь андахгүй байх. Монгол моделийн потенцалийг тив алгасуулан шагшуулж яваа түүний амжилт сүүлийн үед буурчээ. Хонгконгод болсон “Elit model look” тэмцээнд оролцож, Сингапур болон Хонгконгод гэрээгээр ажиллаж байсан загвар өмсөгч бүсгүй 2010 онд “UPTOWN” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, өөрийнхөө тухай багагүй мэдээллийг элэг нэгтнүүддээ хүргэж байсан тэрбээр гадаадын загварын ертөнцөд Odna Gerel нэрээрээ танигдсан аж.Odna Gerel 2006 онд Австралид очсон гэнэ. Монголд ажиллаж байсан Австрали эртэй хайр сэтгэлийн холбоотой болж, харийн бэр болсон загвар өмсөгч бүсгүй маань хүний нутагт очиж багагүй амжилт гаргасан. Австралид нэр хүнд бүхий “Mieka” салоны нүүр царай болон рекламанд нь тоглож, Австралийн Channel 7 телевизэд “Deal or No Deal” гэдэг 200 мянган ам долларын шагналын сантай тэмцээнд оролцож, дизайнаруудын дунд зохиогддог ”Project Runway Australia” тэмцээнд амжилттай оролцож финалд шалгарсан. Гэвч түүний хувийн амьдрал бүтэл муутай байгаа гэнэ. Загвар өмсөгч бүсгүй маань нөхрөөсөө тусдаа амьдрах болж, охиноо ганцаараа өсгөж байгаа гэж австралид амьдардаг Монголчууд ярьж байна.

http://www.shudarga.mn/news/17031.html

Advertisements

One response to “Харьд бэрлэсэн Монголын сайхан бүсгүйчүү дийн гунигт тавилан

  1. I всегда используется для Исследование
    статья в газетах , но теперь , как япользователь сети Так теперь я
    использую сеть для контента ,
    благодаря Интернете.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s