Мэдлэгтэй хүн, мэдлэггүй хүн ялгардаг юм б айна… – Секс.мн


Өнгөрч буй жил мөнгө санхүүгаар жоохон асуудалтай байсан ч хайр дурлалаар бялхсан жил байлаа. Мөнгө яахав дээ олдох үедээ хогоороо нэг олддог юм. Энэ морин жилд яаж зүгээр байхав элэгдүүлээд авсаан авсан. Нөхөр маань мэргэжил мэдлэг сайтай хүн, би бол яахав бор зүрхээрээ бондогоносоор байж өөрийн гэсэн юмаа өөрөө босгосон хүн. Гэвч мэдлэгтэй хүн, мэдлэггүй хүн ялгардаг юм байнаа. Манай нөхөр болон тэдний талынхан хүнд муу юм хийж амьдралд оролцохгүй ч ядаргаатай яншаа, өмхий санаатай хүмүүс байдаг. Манайхан бол яахав ээ хар бор, байгаа нь л тэр. Өөрсөдийгөө хөөрхөн аваад л явчихдаг улс.

Хэдий хайр халамжтай, муу зуршил байхгүй ч, өмхий санаатай бэртэгчин зантай болохоор хааяа хэрэлддэг. За даа юу ч байсан миний л буруу болдог доо. Хүнийг нээх дорд үзэхгүй ч намайг энэ муу мэргэжилгүй амьтан яаж гүйцэхэв л гэсэн аястай байдаг. Хүнийг жоохон жоохноор мэрх яасан муухай байдга юм бэ? Энэ дэлхий дээр төгс хүн гэж байдаггүй бололтой. Хэнэггүй нэг нь архи хүүхэнд дуртай, хэнэгтэй нэг нь яхир зантай хорвоо юмуу даа. Би бол багаасаа зовлон үзээд 10-аа төгсөнгүүтээ мөнгө хөөгөөд явчихсан юм. Одоо маш их харамч байнаа. Сургууль соёлөөр яваад хүн шиг мэргэжилтэй болох минь яалаа гээд толгойгоо шаагаад сууж байна.

Юу хэлэх вэ гэсийн гэхлээр охид бүсгүйчүүл минь боломжгүй байсан ч заавал өөрийнхөө ирээдүйн төлөө заавал мэргэжилтэй болоорой. Юунд духанд хүрэлгүй 10-аа төгсөнгүүтээ хар бор ажил хөөж хэд гурван цаасанд битгий даралуулаарай. Эзэмшиж буй мэргэжилээ гартаа оруулж сурсан шиг сур. Боловсорсон шиг боловсроорой. Би хэдий өөрийгөө аваад явах чадал чансаа, сэрэглэн зан байгаа ч мэргэжилгүй хүн хүний доор л байдаг юм байна. Би ахиж ингэж хүний доор орохгүйгээр эргэлт буцалтгүйгээр 30 хүрсэн хойноо Aвстралид сурах гээд сууж байна. 33, 34-тэйдөө л төгсөнө биз, дадлага туршлагагүй гээд ажилд авахгүй энэ тэр гэх нь ойлгомжтой гэхдээ би эцсээ хүртэл тэмцэхээр шийдлээ…

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s